Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны наймдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх орчим, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр 23-25 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.
2023 оны 08 дугаар сарын 04-нөөс 08 дугаар сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
4-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 5, 6-нд нутгийн хойд хагаст, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр аагим халуун үргэлжилж, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 33-38 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
Цаг үе
С.Зулпхар: Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ТББ-аар дамжуулан хөдөө орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах хэрэгтэй
Цаг үе
Хүүхдийн галт тэрэгний аялал өнөөдөр эхэлнэ
УБТЗ-ын Аялал жуулчлалын төв хүүхдийн галт тэрэгний тусгай хөтөлбөртэй аяллыг өнгөрсөн оны 12 дугаар сараас зохион байгуулж ирсэн.
“Хүүхдийн галт тэрэгний” 12-р сарын аялал зарлагдлаа. Тус хөтөлбөр нь 2023 оны 12-р сарын 01-нээс эхэлж буй бөгөөд Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд долоо хоног бүрийн баасан гарагт аялах аж. Энэхүү тусгай хөтөлбөртэй аялалд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт аялж, олон сайхан мартагдашгүй дурсамжийг бүтээдэг. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргээр гэр бүлээрээ тав тухтай аялж, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг та бүү алдаарай хэмээн "УБТЗ" ХНН-ээс мэдээллээ.
Цаг үе
Пневмококкийн эсрэг вакциныг нэвтрүүлснээр уушгины хатгалгаа 40 хувиар буурчээ
Монгол Улсад хийсэн “Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины үр дүнгийн үнэлгээ” судалгааны дүнг хэлэлцэх хурал боллоо.
Хуралд ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ, Австрали улсын Мельбурны Мурдочийн хүүхдийн судалгааны хүрээлэнгийн хамтарсан багууд оролцсон бөгөөд “Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины үр дүнгийн үнэлгээ” судалгаанд уушгины үрэвсэл оношоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 2-59 сартай 17748 хүүхэд, 18-аас дээш насны 7467 хүнийг хамруулсан байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 63 дугаар чуулганаар Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь пневмококкийн эсрэг вакцинаар дархлаажуулах хэмээн уриалсан байдаг.
Иймд ЭМЯ-наас 2015-2022 онд бага насны хүүхдийн уушгины үрэвслийг бууруулахын тулд пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг нэвтрүүлэн, үр дүнг нь нотолгоонд суурилан дүгнэхээр олон улсын хамтарсан судалгааг хийсэн байна.
Судалгааны Монгол дахь багийн ахлагч М.Туяа хүүхдийн хатгалгааны эсрэг пневмококк 13 цэнт вакциныг 2019 оноос үндэсний хэмжээнд нэвтрүүлж, энэ хугацаанд тус вакцин хэрхэн нөлөөлж буйг үнэлэх судалгааны ажил эхлүүлснийг дурдаад “Бид зургаан жил цуглуулсан лабораторийн шинжилгээ болон эмнэлзүйн мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж эцсийн үр дүнг таницуулж байна.
Уг вакциныг нэвтрүүлснээр бага насны хүүхдүүдийн дундах пневмококк нянгаар үүсэх уушгины хатгалгааны хүнд болон маш хүнд хэлбэрийн өвчлөл 20-40 хувиар буурсан. Мөн рентгенээр оношлогдсон уушгины үрэвслийн тохиолдол буурсан байна. Түүнчлэн эрүүл боловч тухайн нянг тээж байгаа хүүхдийн тоо 61-72 хувиар буурсан нь тус нянгаар үүсэх уушгины үрэвслээс хүүхдээ урьдчилан сэргийлэх боломжтой болсон” хэмээн танилцуулсан юм.
Мөн энэ хурал дээр Австрали улсын Мельбурны Мурдочийн хүүхдийн судалгааны хүрээлэн, ЭМЯ, ХӨСҮТ-ийн багууд судалгааны үр дүнгээ танилцуулсан бөгөөд Австралийн багийн доктор, профессор Ким Мулхолланд, дэд профессор Клайре Вон Моллендорф, дэд профессор, докторант Катрин Сатски, Кирстен Фажирли нар судалгааны явцыг дэлгэрэнгүй танилцуулгыг хийж пневмококкийн эсрэг вакциныг нэвтрүүлсний дараах үед вакцины бус хэв шинжүүдийг тандах талаар харилцан санал солилцлоо.
-
Улстөр нийгэм2022/02/14
БШУЯ: Ковидын үеийн сургалтын хоцрогдлыг нэн түрүүнд арилгана
-
Шударга мэдээ2020/10/09
Б.Агваанцэрэн: Банканд дугаарлах цаг заваа хэмнээд бас урамшуулал авах боломж ол...
-
Шударга мэдээ2023/02/10
ДЭЭД ШҮҮХ: Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгэхээр шийдвэрлэлээ
-
Шударга мэдээ2021/12/03
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Сэтгэгдэл