С.Баярцогт эхнэрээ МУИС-ын дэд захирлаар томилж, төрсөн ахыгаа эрчим хүчний яаманд газрын даргаар "шахаж" эрхэм гишүүн С.Одонтуяа нөхөртөө газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын суудлыг авч өглөө
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678 88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig      96095154: hi guys     
Чухлыг онцлов

С.Баярцогт эхнэрээ МУИС-ын дэд захирлаар томилж, төрсөн ахыгаа эрчим хүчний яаманд газрын даргаар "шахаж" эрхэм гишүүн С.Одонтуяа нөхөртөө газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын суудлыг авч өглөө

2013.02.04
Өглөөхөн ажилдаа иртэл л “С.Баярцогт МУИС-ийн ТУЗ-ийн дарга, эхнэр Ч.Нарантуяа нь дэд захирал болсон гэнэ. Yнэн vv?” гэсэн асуулт  твиттер цацагдсан нь жиргээчдийн ёстой л нэг хорхойг гозолзуулсан яриа болж хувирч байна. Төрийн алба нь мэргэшсэн, тогтвортой, Төрийн албаны тухай хууль нь ил тод, шударга зарчимд суурилсан тийм улс орон өндөр хөгжилд хүрдгийг АНУ, Канад, Япон, Австрали зэрэг улсын туршлагаас харж болох билээ. Харин манай улсад энэхүү зарчим эсрэгээрээ. Н.Алтанхуягийн Засгийн газарт бол бараг гэрийн нь нохой ордонд өрөөний нь цэвэрлэгч хийж байна гэвэл хүн гайхааргүй боллоо. Тийм болохоор л С.Бямбацогт гишүүн Засгийн газрын тухай хуулийн 5-ын 1-д “Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх явдал мөн” гэж заасан байдгийг сануулан байж УИХ дээр асуулга тавин Ч.Сайханбилэг бараг л буруугаа хүлээж, бууж өгч байхав. Гүйцэтгэх засаглалын тэргүүн төрийн албыг төрлийн алба болгох үйл явцыг гардан эхлүүлж дүү Г.Дэнзэнгээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болгосон болохоор тийн асуулга өрнөж буй танхимд орж ирэхгүй нь тодорхой. Энэ хүний хууль бус үйлдлийг нэхэн хөөвөл хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар ажиллаж байхдаа л найз Г.Энхтайванаа Стандартчилал, хэмжил зүйн газрын даргаар хууль зөрчин томилж, уг газарт төрсөн охин А.Саранзаяагаа хууль бусаар ажиллуулж төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлсэн нь шалгалтаар тогтоогдсон юм. Тэрбээр охиндоо жирэмснийх нь амралтын мөнгийг төрийн байгууллагаас олгуулахын тулд энэхүү хууль бус ажлаа гардан хийжээ. Н.Алтанхуягийн хувьд Стандартчилал, хэмжил зүйн үндэсний газартай эртний тооцоотой. Тиймээс хуучин дарга Г.Гантөмөрт өс өвөрлөж явах болсон Н.Алтанхуяг Ерөнхий сайд болонгуутаа ажлаас нь халсан юм. Энэ үйлтэй газрын хэлтсийн даргаар өдгөө Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэгийн нөхөр Ж.Буяндалай тавигджээ. Яах аргагүй л Ерөнхий сайдын түшиц газар болсон энэ агентлаг Ерөнхий сайдын танил талаар л “битүүрч” байна. Ер цадаж ханадаггүй Н.Алтанхуяг садныхаа хүүхэн Б.Ганцэцэгийг Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллуулж байна. Залгуулаад УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга болсон. С.Одонтуяа АН-ын бүлгийн дэд дарга учраас ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо хийгдсэн нь батлагдана. Долдугаар сарын 1-ний үймээний манлайлагчдын нэг Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ “Монголын цахилгаан холбоо” компанийн захирал болсон. УИХ-ын дэд дарга С.Баярцогт ах С.Баярбатыгаа Эрчим хүчний яамны газрын дарга болгосон нь багадаад одоо өөрөө МУИС-ийн ТУЗ-ийн дарга болж ичихгүй бүр эхнэр Ч.Нарантуяагаа МУИС-ийн дэд захирал болгосон гэхэв дээ. УИХ-ын гишүүн А.Бакей авгайгаа Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга, дүүгээ Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгийн газарт Тамгийн газрын дарга болгосон гэсэн мэдээлэл бол чихэнд чийр болтлоо цацагдсан. Өдгөөгийн УИХ-ын хууль бус дарга З.Энхболдын эхнэр бас Хууль зүйн яамны хэлтсийн дарга. Шударга ёс тогтооно хэмээн гудамжнаас гарч ирсэн УИХ-ын гишүүн Г.Уянга нөхрөө МОНЦАМЭ агентлагийн дарга болгож мандуулсан. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж ах Ш.Төмөрбаатарыгаа Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргад дэвшүүлсэн. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль санаачилсан Х.Тэмүүжин сайд төрсөн дүү Х.Хулангаа Боловсрол, шинжлэх ухааны яамны Хуулийн хэлтсийн даргаар томилуулсан. Ар араасаа ах, дүүгээ дарга, эрх мэдэлтний тушаалд томилж байгаа мэдээлэл, үйл явдал өрнөх тул өмнөх нь үнэхээр хуучирч байна. Х.Тэмүүжингийн өөрийнхөө санаачилж батлуулсан хуулиа тас зөрчиж явааг ярих ч хэрэг байхгүй болсон, одоо. Хууль ёсоор бол эдгээр эрхмүүд УИХ-ын танхим, Засгийн газарт ажиллах эрхгүй болж байгаа юм. Тэр ч бүү хэл хуулийн хариуцлага хүлээх ёстой. Ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг манайхаас өөр улсад бол ингэх л үүрэгтэй. Эрх мэдэлтнүүдийн садан төрөл, гэр бүлийнх нь хүмүүс төрийн албанд орж, жинхэнэ төрийн албан хаагчид гудамжинд гарсаар байгаа энэхүү хууль бус ажиллагаанаас болж албан бус тоогоор 2000 шахам төрийн жинхэнэ албан хаагч гудамжинд гарчээ. Төрийн албаныхны цалин пүнлүүг нэмэх төсөвт өртөг 210 тэрбумаар өсгөснийг энэ салбарынхны дундаж цалинд хуваагаад үзвэл өнөө жилд лав 27 мянга шахам төрийн албаны орон тоо нэмэгдсэн байхаар. Эсвэл бүр энэ 210 тэрбум төгрөгөөр одоо байгаа төрийн албан хаагчдын цалинг хүн тус бүрт 120 орчим мянган төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой тооцоо гарч байгаа. Гэтэл АН-ынхан бодит байдалд 27 мянган төрийн албаны орон тоо ямар ч л байсан нэмэгдүүлээгүй. Тэгэхээр энэ мөнгө хаашаа юуны тулд зарцуулагдах ёстой юм бол? Ажиглагчдын хэлснээр орон нутагт ялсан АН-ынханд ч төрлийн хэлхээгээрээ түрийвч нийлэх бодлого газар авч хотоос аймагт, аймгаас суманд, сумаас багт халдварлах шинжтэй. Ингэж л Ерөнхий сайд, түүний тойрон хүрээлэгчид л ахан дүүс, амраг садан, эхнэр нөхрөөрөө төрийн албыг дүүргэж, төрийн албыг завхруулж байна. “Шинэчлэлийн” хэмээх Засгийн газрын тэргүүн хэвлэл мэдээллээр энэхүү томдсон малгайгаа ярих их дуртай ч өөрөө жинхэнэ утгаараа, дэлхийн түүхэнд анх удаа төрийн албыг төрлийн алба болгон “шинэчиллээ”.

Өглөөхөн ажилдаа иртэл л “С.Баярцогт МУИС-ийн ТУЗ-ийн дарга, эхнэр Ч.Нара...

Уншсан: 1989
Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 10
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN