|
|
-
-
-
Аварга А.Сүхбат отгон эхнэр Гарамхандтайгаа амьдарч байгаа хэрнээ Х.Баянмөнх аваргын охин Б.Баясгалангаас албан ёсоор гэр бүлээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй байна
дэлгэрэнгүй »
|
|
| Шударга мэдээ |
-
Н.Алтанхуягийн хонзон авалт
2013.05.20 Саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг ямар дадлага туршлага байхгүй хүнийг Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар томилж, Үндсэн хууль зөрчсөн хэргээр Үндсэн хуулийн цэц дээр очсон. Гэвч тэрбээр Үндсэн хууль зөрчснөө хүлээн зөвшөөрч, Б.Артунсанг Тагнуулын Ерөнхий газрын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлж, ял зэмгүй мултарч байлаа. Гэтэл үүнд хорсож бухимдсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг хонзонгоо тайлж, Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Ариунсанг Монгол төрийн нүд чих болсон Тагнуулын Ерөнхий газрын даргаар томиллоо.
-
Баян хүний бааш
2013.05.20 Их мөнгөний хүчээр улс төрд хөл тавьсан эрхэм гишүүд юуг ч өөрийнхөө дураар, яаж ч өөрчилж болно гэж үздэг бололтой. Тэдний хувьд хийх юмаа олж ядаж, бүүр сүүлдээ гол усны нэрийг хүртэл өөрчилнө хэмээн дур зоргоороо аашлах болов. Өвөрхангайд
|
|
|
|
|
|
| Шударга яриа |
|
|
-
УИХ-ын гишүүн Д.СУМЪЯАБАЗАР: Монгол улс хөгжиж ард иргэдийн амьдрал дээшилж байна гэдэг боловч бодит байдал дээр амьдрал маш хүнд байгаа
2013.05.18 Нэгэн цагт зүлэг ногоон дэвжээг эзэгнэж явсан Д.Сумъяабазар аварга маань өнгөрсөн долоо хоногоос эхлээд УИХ-ын гишүүн болж, төрд хоёргүй сэтгэлээр зүтгэхээр тангараг өргөөд байна. Тэрбээр албан ёсоор зодог тайлаагүй ч сүүлийн жилүүдэд бөхийн дэвжээнээс илүү Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирлын ажилдаа түлхүү анхаарч, эцэст нь УИХ-ын гишүүн болоод байгаа нь энэ юм. Түүнийг УИХ-ын гишүүний тангараг өргөөд хэдхэн хонож байхад нь цөөн хором ярилцлаа. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар зүлэг ногоон дэвжээнээ хурц дайчин барилдаж ард олноо баясгаж байсан шигээ, УИХ-д ч хурц ажиллана гэдгээ онцолж байлаа.
-
М.Батчимэг: Би нэг ч төгрөгийн хувьцаа, бизнес эзэмшдэггүй
2013.05.17 Би ч юу байхав дээ. Нөхөр маань бизнесийн хүн. Манай хүн одоогоос жил гаруйн өмнө Рио Тинто компанийн мянган ширхэг хувьцааг интернэтээр дамжуулж Нью–Йоркийн хөрөнгийн биржээс худалдаж авсан байдаг. Тухайн үеийн ханш нэг хувьцаа 58 ам.доллар байсан, одоо ханш нь унаад 45 ам.доллар болчихсон байгаа юм билээ. Үнэ уначихсан учраас өнөөдөр буцааж зарахад ашиггүй. Хөрөнгийн бирж дээр ихэнх хүмүүс хувьцаанаас үнийн зөрүү гаргахын тулд л авч, бас зарж байгаа шүү дээ.
|
|
Шинээр нэмэгдсэн »
|
|
| Үзэл бодол |
|
|
-
Хоёр Уянга "солигдсон" нь хошин жүжийн дүр биш бодит явдлын баримт
2013.05.13 Ардын намынхан худлаа гөмпрөгдөж байх шиг санагдлаа. Гөмпрөгдөх гэж манай нутгийн гаж үг. Яг л үнэн юм шиг худлаа ярихыг сонсоод бусад нөхөд нь “мөн ч сайхан гөмпрөгдөж байна даа “ гэж хэлдэг. Тус намынхны яриад байгаа шиг ийм балиар мөртлөө санаанд багтамгүй хэрэг үйлддэг хүн гэж төр, засгийн дээд өндөрлөгт баймгүй гэж бодохын учир гөмпрөгдөж байна гэлээ. Эсвэл Норовын Алтанхуяг сайд өөрөө “далдын хар малгай” хийдэг болсон юмсан уу. Үгүй ингэхэд өндөр дээд албан тушаалын сүр гэдэг нь нэг ёсондоо монгол сэтгэлгээгээр далдын хар малгай, барууныхнаар бол Кильтоны заазуур болдог
|
|
|
|
|
|
|
| Цаг үеийн мэдээ |
|
|
-
Олимпийн гудамжийг төлөвлөсөн хугацаанаас 2 хоногийн өмнө нээнэ
2013.05.17 ГХЯ-ны уулзвараас ЗЦГ-ын уулзвар хүртэлх 1.1 км авто замын зорчих хэсгийн хучилтын ажил дуусаад байна. Хэвтээ тэмдэг, тэмдэглэгээний ажлыг өнөөдөр хийж, маргааш орой /05 сарын 18/ авто замын хөдөлгөөнийг нээхээр боллоо. Одоогийн байдлаар явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлууд явагдаж байна. "Экспресс зам" ХХК ийнхүү Олимпийн гудамжийг төлөвлөсөн хугацаанаас 2 өдрийн өмнө нээнэ.
Өнөөдрийн байдлаар Олимпийн гудамжнаас гадна дараахь авто замуудын хөдөлгөөн хаалттай байна. Үүнд:
1. Чулуун-Овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцэс хүртэлх 1.8 км авто замыг урсгал тус бүрээр нь хэсэгчлэн хааж 6 сарын 01-нийг хүртэл хучилтын ажил хийнэ. Одоогийн байдлаар Чулуун-Овооноос зүүн тийш 500 метр авто замын урд урсгалыг хааж, суурийн ажил хийж байна. Нэг урсгалыг хаасан үед нөгөө талын урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгож тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Гүйцэтгэгч: "Ялгуусан" ХХК.
-
Ус бохирдуулагч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсооно
2013.05.17 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 05 сарын 15-нд “Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй боловсруулах үйлдвэрүүдийн талаар авах арга хэмжээний тухай” А/479 тоот захирамж гаргалаа. Захирамжаар “Арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага” MNS 5480:2005, “Урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлэх технологийн хаягдал ус Техникийншаардлага” MNS 5582:2006 стандартын хэрэгжилтийг шалгасан мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн “Урьдчилан цэвэрлэх байгууламж” НӨҮГазрыг Ус сувгийн удирдах газрын нэгж болгон зохион байгуулах асуудлыг
|
|
| Шударга нийтлэл |
|
|
-
Хүн энэ ертөнцийг орхин одсоны дараа чухам юу болдог вэ?
2013.05.13 “ОР МӨРГҮЙ АЛГА БОЛДОГГҮЙН ЦААНА”
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай 1989-11- 22-нд Коста Рикагийн Сан-Хосед уншсан лекц
Өнөөдөр би та бүхэнтэй, хүн энэ ертөнцийг орхин одсоны дараа чухам юу болдог тухай ярилцахыг хүссэн юм. Учир нь бид энэ дэлхийд амьдарч байх үедээ юу хийхээ аль эрт мэдэж байдаг хирнээ энэ дэлхийгээс явсны дараа чухам юу болдгийг ихэнх нь мэддэггүй. Би гэгээрэл болон үхэл хоёрыг харьцуулж яръя. Үнэндээ бид үхэж байхдаа хүмүүсийн боддог шиг ор мөргүй алга болдоггүй. Зөвхөн физик буюу махан биеэ л сольдог. Заримдаа бид энэ махан биеэсээ нилээд богино хугацаагаар, магадгүй заримдаа хэдэн зуун мянган жилээр ч хагацах болдог. Тэгээд бид энэ дэлхийд өөриийн оюун ухаан, дадал туршлагаа солилцохоор бие махбодийг олоод дахин ирдэг.
-
Н.Алтанхуяг гэдэг хөхөө
2013.04.26 Монголчууд эх орончийн хувьд ижилгүй эмзэг мэдрэмтгий хүмүүс. Уулзангуут л улс төр ярина. Таних танихгүй нь хамаагүй. Нэгэн нөхөртэй би санамсаргүй уулзаж цөөн үг солилцлоо. Тэр олны танил, өндөр боловсролтой хүн тул нэрийг нь ил гаргаад бичвэл дараа нь надад хэдэрлэх байлгүй. Тиймээс би Дэлгэр гэж өөрөө нэр зохиож өглөө. Биднйи ярьсан сэдэв яалт ч үгүй улс төрийн үүдэлтэй санаа зовнил. Ерөнхий сайд Норовын Алтанхуягийг огцруулах тухай маш чухал, цаг үеэ олсон асуудал сөхөж тавьсан Ардын намд олон хүн талархаж байна. Хэрвээ огцруулахгүй аваад үлдэх юм бол ард түмэн Ардчилсан намын улаан нүүрийг элдэв хачир
|
|
| Урлаг спорт |
|
|
-
“Лардьма”-гаар тольдсон “Амьдрал”
2013.05.13 “Жүжигчин Б.Навчаагийн амьдралаар хийж байгаа бүтээл гэнэ” хэмээх дам яриа хэвлэлээр цацагдсан. Дээр нь “Бодлын хулгайч” киноны зохиолч, найруулагч нар ажилласан гэхээр ерөнхийдөө бараан түүхийг, тэр дундаа эмэгтэйчүүдийн хориход энэ удаагийн киноны үйл явдал өрнөх нь гэсэн төсөөлөл үзэгчдийн дунд байсан болов уу. Үнэндээ тийм. Гэхдээ энэ киног жүжигчин Б.Навчаа хэдэн жилийн турш хийсэн судалгаандаа суурилан зохиолч Д.Төрмөнхөд зохиолоо захиалж, найруулагч Ж.Сэнгэдорж найруулан үзэгчдийн хүртээл болжээ.
-
удам дамжсан бөх
2013.05.10 Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн хүү, Улсын гарьд, МУГТ Гантогтох гэдгийг хэн хүнгүй мэднэ. Дархан аварга Х.Баянмөнх аль эрт зодог тайлж, түүний хүргэн А.Сүхбат Төв цэнгэлдэхийн ногоон дэвжээг орхиж, Улсын гарьд Б.Гантогтох сүүлийн үед барилдахаасаа илүүтэйгээр бизнест хүч сорьж байгаа. Нэг хэсэг Үндэсний бөхөд ноёрхож байсан энэ гэр
|
|
|
|
|
This text will be replaced
|
|
|
|
|
| Таны амралтанд |
|
|
-
Эрчүүдэд өгөх зөвлөгөө
2013.05.08 Амьдралын хэв маягаа өөрчлөх, архи, тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй. Амьдралын хэв маягаа эрүүл сайхнаар өөрчлөх нь таны эрүүл мэндийг өөрчлөөд зогсохгүй, сэтгэл санааг таны сэргээж бэлгийн сулралаас сэргийлнэ.
-
Сексийн долоон дайсан
2013.04.22 Секс бол урлаг юм. Та сексийн амьдралаа өдөр тутам л хийж байдаг ажлуудынхаа нэг уйтгартай хэсэг болгочихгүйн тулд сексийн дайснууд юу байдаг вэ гэдгийг мэдэх хэрэгтэй болов уу гэж бодож байна.
Нэгдүгээр дайсан - Хачирхалтай нь энэ дайсан таны “толгой” байдаг.
Үнэндээ яг толгой ч биш л дээ. Харин бидний өөрсдөө бий болгож толгойндоо чихэж оруулсан тэр үзэл бодол, хаалт, хязгаарлалтуудыг хэлж байгаа юм. Хүн сексийн үед ямар ч сонин хачин зүйлийг бодож олж болно шүү дээ. Хамгийн гол нь тэр уран сэтгэмж нь хос хоёрт аль алинд нь таашаал өгч байх ёстой юм.
|
|
|
|
| Утга зохиол |
|
|
-
Давсгүй бантан
2013.05.16 Гэрэлээ байн байн хоолоо амсаж, байн байн амтлагч нэмж, хэр чадлаараа сайхан хоол хийх гэж хичээсэн ч сэтгэлд нь нэг л хүрсэнгүй. Гэрийнхэн нь ширээ тойрон чимээгүйхэн хооллож, охин нь аяга тавгаа хумиад бослоо. Хэн ч “Сайхан хоол болж” гэж хэлсэнгүй. Хэн ч “Баярлалаа” гэж дуугарсангүй. Нөхөр нь хоолоо дуугүйхэн идчихээд зурагтны суваг эргүүлж суугааг харахдаа Гэрэлээ “Хэрээрээ л хичээсэн. Юу нь дутуу болчихсон юм бол” гэж урамгүйхэн бодож зогслоо. Одоогоос хэдэн жилийн өмнө хоол хийх гэдэг хамгийн сайхан ажил байж. Мөнгө төгрөг гээд байх юмгүй залуу гэр бүл. Жаахан мах ногоо хуураад л хоол хийчихнэ.
-
Эцэг
2013.05.15 Сүүлийн хэд хоног царайгаа бараалган дуугаа хураасан Очир өвгөн орж гарах ч үгүй, гэрийн хаяа бараадаж, чимээгүйхэн тамхиа баагиулан суусаар... Намрын хадлан тэжээл, өвлийн бэлтгэл гээд хоолой давсан их ажилтай байхад тамхи уугиулан санааширч суух өвгөнөө хараад уурлаж бухимдаж байсан Цэвэл сүүлдээ айж, үглэж аашлахаа ч байж. Дал дөхөж яваа ч ануухан, хөнгөн шингэн Очир хэзээ ч гэр зуурын ажлаас хойш сууж байсангүй. Өдийд хадлан өвс гээд өөд уруугүй шогшиж явдаг хөгшнөө хөмсөг атируулах бүрийд Цэвэл хөгшний зүрх хатгуулах шиг болж “Хөгшөөн зүгээр үү?”, “Чи минь яагаад л хөндлөн суучихаад байна даа. Сумын эмч хүүхнийг дуудуулах уу?” хэмээн хэд хэдэн удаа асуусан ч доривтой хариу ганцыг ч сонссонгүй.
|
|
|
| Санал асуулга |
| Санал асуулгууд |
|
|
Санал асуулга |
|
|
|
|
|
LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.
|
|
|