Үзэл бодол
Энэ жил сайжруулсан шахмал түлшний нэг үйлдвэр барина

Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн ээлжит хуралдаанд Нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барих талаар сайд Ц.Даваасүрэн танилцуулав.
Үйлдвэрийг Баянзүрх дүүрэгт барих бөгөөд барилга байгууламж, дэд бүтэц, машин механизм, тоног төхөөрөмж зэрэгт шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргах юм. Найман шугамтай энэ үйлдвэр сард 52.8 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ. Барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхэлж эхний ээлжийг зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Үйлдвэр наймдугаар сарын 15-наас бүрэн хүчин чадлаараа ажиллах бөгөөд ондоо багтаан 303 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх юм.
Үзэл бодол
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнөх буюу есдүгээр сарын 22-ны өдрийн зөвлөгөөнөөр өгсөн 38 үүрэг даалгаврын биелэлтийг 80.3 хувьтай байгааг дүгнэлээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны ажлууд, Европын сэргээн босголтын банкны төслөөр ирсэн машин техникүүдийн ашиглалт, хамгаалалтын талаар болон дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
Өмнөх зөвлөгөөнөөс хойш “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Улсын бүртгэлд бүртгүүлэн, нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авлаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэг удаагийн үйлдлээр нийт 5 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Том оврын тээврийн хэрэгслийн авто зогсоол байгуулах ажлын хүрээнд 44 нэгж талбарын 1.5 га талбайг чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд 19 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байрыг буулгах ажил 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр
- Дүүргүүдэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
- Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгсэлд хяналтыг сайжруулах,
- Барилгын компаниудыг норм дүрмийн дагуу холбогдох шугам сүлжээнүүддээ анхаарах, уялдаатай, зөв төлөвлөлттэй барилга барих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Үзэл бодол
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Үзэл бодол
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
-
Цаг үе2025/02/05
Монгол Улсын Их Сургуулийн нэрийн маргааныг Дээд шүүх эцэслэн шийдвэрлэжээ
-
Цаг үе2025/02/13
Улсын аварга тариаланч хамт олон тодорлоо
-
Цаг үе2022/05/16
Энэ хавар нийслэлд 288 мянган мод тарина
-
Улстөр нийгэм2021/09/08
УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр 17 хүний баримт бичгийг ирүүлээ...