Чингис Хаан казахуудын өвөг дээдэс буюу монголчууд манжуудын удам угсаа болох нь
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга мэдээ

Чингис Хаан казахуудын өвөг дээдэс буюу монголчууд манжуудын удам угсаа болох нь

2011.07.12
Cүүлийн үед Казахстан төдийгүй Тусгаар Улсуудын Холбооны (хуучин ЗХУ) түрэг хэлтэн улсуудын дотор Монголчуудын 13-р зууны их түрлэгийг тэр дундаа Чингис хааныг өөрсдийн болгох гэсэн их хийрхэл явагдаж байгаа юм байна. Бид ч бас их түүхийнхээ учрыг удам гарлаа бас гүйцэд ухаж төнхөж чадаагүй л яваа улс. Харин бусдын идэш болж өөрснөө юу ч үгүй үлдчихгүйн тулд амин зуураа эв эе учир начраа олж сонор соргог байх хэрэгтэй юм. Энд сүүлийн үед ихээхэн шуугиан тариад байгаа нэгэн түүхээр оролдогч казах эрийн ярилцлагыг толилуулъя.
Гэхдээ жинхэнэ түүхч нар болохоор энэ хүний болон хамсаатнуудынх өрнүүлээд байгаа их шуугианыг нэг их ойшоодоггүй Назарбаевынхны далд өөгшүүлэлтээр энэ бүхнийг хийж байна гэж үздэг ч юм билээ.
Гэвч мянга давтахаар худал үг юу болдог билээ. Орч. Тэр Чингис хааны онгон сүнс түүнд амьдралын бэрхшээл саадуудыг давахад тусалдаг гэж ярьдаг. Их сургуулийг удирдаж чиглүүлж яваа Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор Кайрат Закирьяновын сүүлийн арван жилийн хичээл зүтгэлийг мэдэх хэн ч үүнтэй санал нийлэх буйзаа. (К. Х. Закирьянов нь Казахын спорт аялал жуулчлалын академийн ректор юм байна. Орч.) Энэ нөр их ажлынхаа хажуугаар Кайрат Хайруллинович Чингис хааны түүхэн үеийг судалж үр дүнд нь өмнөтгөлд нь проф. Петр Поминовын дурьдсанчлан “эх орныхоо болон дэлхийн түүхийн ээдрээг тайлах гэсэн агуу их оюуны хэрэгцээ шаардлагад” зориулсан “Чингис хааны тухай Түрэг тууж. Казахуудын нууц товчоон” гэсэн ном хэвлэлтээс гарлаа. Энэ ялан дийлэгч ард түмэнд түүхчид дутаад байна Кайрат Хайруллинович таныг хоосон мэдэмийрэгч гэж буруутгана гэж айхгүй байна уу?
Би математикч хүн тэгээд ч энэ шинжлэх ухаандаа л юманд хүрсэн. Гэхдээ агуу их Ферма шүүгчийн ажлынхаа хажуугаар их нээлтээ хийсэн юм шүү дээ. Тэгэхээр математикч хүний түүхэнд хийсэн хайгуул судалгаа түүхийн ухаанд ашигтай байхыг хэн ч үгүйсгэхгүй шүү дээ. Би эх түүхээсээ их хол байсан хүн л дээ. Сэтгэл санааны хувьд орос байлаа. Орос сургууль төгслөө дараа нь Новосибирскэд аспирантур төгслөө. Оросын нийгэмлэгүүдэд зүтгэж явлаа. Тэр үед л миний дотор нэг юм сэрж би хэн юм бэ, бид үргэлж соёл иргэншилгүй түүхэндээ алдар суугийн хуудасгүй зэрлэг нүүдэлчид юм уу гэж бодоход хүргэсэн. Тэгээд л түүхийн холбогдолтой ном зохиол ухаж эхэлсэн дээ. Чингис хаан эцэг эхгүй бүхэнд орхигдсон байсан ч гэсэн өмнөө агуу зорилго тавьсан учраас ертөнцийг байлдан дагуулж хамгийн хүчирхэг төр улсыг байгуулж байв. “Эр зоригоор хүчийг харин суу залиар хувь заяаг ялан дийлнэ” гэж бас нэг байлдан дагуулагч Македоны Александр хэлсэн юм даа. Хувь тавилан зурсан зургаар явах ёстой түүнийг өөрчлөх боломжгүй гэдэг ч бодол санаагаа хурцлан чанд зоримог байх юм бол хувь тавилангаа өөрчилж болно.
Ингэхэд Чингисийн тухай… Би өөрийнхөө номонд Чингисийг казах хүн байсан гэж шуудхан батлах гэсэнгүй, ингэвэл тэнэг хэрэг болно л доо. Гэхдээ би түүнийг казахуудын өвөг дээдэс гэж байгаа юм. Хожим казах этнос гэж нэрлэгдсэн Түрэгийн овог аймгууд янз бүрийн түүхэн үед янз бүрийн холбоо үүсгэж байлаа. Тийм холбооны нэг нь л Чингис хааны байгуулсан монголчуудын холбоо юм даа. Түрэгийн ертөнцийн нэвтэрхий толь гэгддэг “Судрын чуулгандаа” Илхааны улсын тэргүүн түшмэл Рашид-ад-Дин түрэгийн ард түмний гарал үүслийн тухай домгийг өгүүлжээ. МЭӨ 700-аад оны үед түрэгийн овог аймгуудын дунд хагарал үүсч Рашид-ад-Дины нэрлэснээр монголчууд ялагдаж Кият ба Нукус гэсэн хоёр хүн л гэр бүлийнхэнтэйгээ Эргунэкун ууланд гарч бүгжээ. Тэнд л хэдэн саяар тоологдох бүхэл бүтэн улс үндэстэн эхлэлээ тавьжээ. Эцэст нь тэд тэндээ багтаж шингэхээ болиод зуун жилийн хорионоосоо гарцгааж. Рашид-ад-Дин тэдний овгийг тоочжээ. Миний олж тогтоосноор тэд бүгд казах үндэстний дотор байгаа юм. МЭӨ гуравугаар зууныг орчин үеийн Хятадын нутаг днвсгэр дээр байгуулагдсан хүн гүрний үндэслэгдсэн цаг хугацааг аваад үзвэл МЭӨ 3-р зуунаас МЭ 13-р зууныг дуустал арван таван зууны турш Умард Хятад болон Монголын нутаг дэвсгэр дээр дан ганц түрэг овог аймгууд байсан болж таарч байна. Би үүнийг хүртэл тогтоосон. Чингис хаан хэнээс ч төрсөн бай (түүний эцэг Есүгэй мэргидийн нэг дайчны эхнэрийг хулгайлсан нь тодорхой) тэр ирээдүйн казахын овог аймгууд ч орж байсан дан түрэг овог аймгууд амьдарч байсан Бурхан Халдун уулын хормойд түрэгүүдийн аль нэгнээс төрсөн.
Танд өөр ямар баталгаа байна вэ Би өөрийнхөө номонд 21-р зуунд Улаанбаатар болон түүний ойр орчинд амьдарч байгаа монголчууд гэж хэн юм бэ гэсэн сонирхолтой асуудлыг гаргаж тавьсан. Би Монголын ШУА-д 90-ээд оны хүн амын тооллогын дүнг гаргасан ном олж үзсэн юм. Тэнд бичсэнээр бол орчин үеийн Монголын нутаг дэвсгэр дээр долоон зуу гаруй овгийнхон амьдардаг аж. Хаанаас ийм олон овог гараад ирэв? Чингисийн үед бол тэдгээр нь тавь гаранхан л байдаг байсан. Нэгд Монголын түүхчид өөрсдөө Чингис хааны үед 40 түмэн монгол 4 түмэн ойрд байсан гэдэг ба хоёрт Чингис хаан Хорезм шахыг дайлаар өрнө зүг морилохдоо 40 түмнээс 34-ийг нь аваад явсан. Тэгвэл Хятадууд шуналын нүдээрээ шохоорхон харж байсан энэ баян нутгийн эздээр нь үлдсэн зургаан түмэн ердөө 60 мянган хүн хэрхэн тэсч үлдэж чадаваа. Би төсөөрхөн Монголд очсон л доо тэгээд хичнээн газар нутаг нь баян юм бэ, дүүрэн уст гол мөрнүүд, ногоон нугууд үржил шимт сүргүүд, би бүр гайхсан… Монголын эрдэмтэд юу гэх юм бэ Тэд ч цөөн тооны хүн ам ийм их нутгийг авч үлдэж чадахгүй гэдгийг зөвшөөрч байна лээ л дээ. Гэвч тэд нэг юман дээр тохиролцож чадаагүй нь яагаад сая сая манж овог аймгууд Монголд ирсэн юм бэ гэсэн асуулт. Зарим нь тэд монгол овог аймгуудад туслахаар ирсэн гэхэд зарим нь тэд булаан эзлэгчид маягаар ирсэн гэцгээж байгаа юм. Тэгэхээр манжууд эзэнгүйдсэн түрэгийн газар нутагт ирсэн гэсэн үг үү Мэдээж хэрэг.
Чингис хааны түмтүүд аян дайнд явж, ойрдууд одоогийн Шинжааны нутагт шилжиж улмаар Казахстанд нүүн иржээ. Үнэн хэрэгтээ үлдсэн монголчууд нь өөрөөр хэлбэл түрэг түмтүүд нүүдэллэн ирж суурьшсан улмаар чин гүрнийг байгуулж Хятадыг 1911 он хүртэл захирсан олон тооны манжуудтай холилдон уусчээ. Гэвч орчин цагийн монгол хэлнээ бага хэмжээгээр түрэг үг хэллэг үлдэж хоцорчээ. Хэрэв орчин үеийн монголчууд Чингисийн үеийн монголчуудын удам угсаа юм бол орчин цагийн казахуудтай 60 хувь хүртэл нийтлэг үг хэллэг байх ёстой байтал үнэн хэрэгтээ 5 хувиас хэтрэхгүй байна. Би энэ дүгнэлтийг хоёр зуун үг тутмаас 81 хувь орчим нь 1000 жилийн дараа хадгалагдан үлддэг гэсэн америкийн лингвист Моррис Сводешийн глоттохронологийн салбарт хийсэн дүгнэлтийг үндэслэн хийж байгаа юм. Иймээс би орчин цагийн монголчууд бол тунгус-манж овог аймгуудын үлдэгдэл гэж үзэж байгаа юм. Би 21-р зууны казахууд болон Чингис хааны монголчуудын хооронд тэнцүүгийн тэмдэг харин 21-р зууны монголчууд болон манж-тунгус овог аймгуудын хооронд тэнцүүгийн тэмдэг тавина даа. Миний найз монголын профессор Баяр “Чи юу яриад байна, зүрчидүүд манжууд аль эрт устсан.
Чи “Дерсу Узала” гэдэг киног санаж байна уу? Тэд чинь л зүрчидүүдийн үлдэгдэл шүү дээ” гэсэн. Тэгвэл 1911 он хүртэл хэн Хятадыг захирч байсан юм болж байна? Зүрчидүүдийн гэр бүлүүд. Зүрчидүүдийн удам угсааг казахын Найман овгийн бүрэлдэхүүнд олж болно. Бусад хэсэг нь хятадуудтай холилджээ. Яг нарийн авч үзэх юм бол Чингис хаан яг ямар овогт хамаарахыг мянга мянган жил өөрчлөгдөөгүй казахын овог бүрт байдаг тамга сүлдээр хөөн олж болно. Монголд би Чингисийн овгийн сүлдийг олсон нь гурван шүдэт сэрээ байлаа. Энэ нь Чингис хаан казахын зургаан овгийн нэгэнд хамаарч болох юм гэсэн санаа төрүүлж байгаа юм. Бас нэг хэн бүхний анзаарахгүй байгаа сонин юм байна. Би “Нууц Товчоо” судлалын Монголын үндэсний төвийг тэргүүлж буй нэр цуутай монголын эрдэмтэн, доктор Далантай Цэрэнсодномтой уулзаж ярилцлаа. Би түүнээс Чингис хааны монголчуудын хэл яриа устаж үгүй болсныг мэдсэн юм. Тэр хэлэхдээ энэ түүхэн дурсгалын үг хэллэгийг бид монголчууд ойлгодоггүй гэж байна лээ. Гэтэл нөгөө “Нууц товчоо” чинь тэдний түүхийнх нь эх сурвалж гээд байгаа шүү дээ. Би хариуд нь “Яагаад бид казахууд “Товчооны” үгсийн 40 хувь хүртэл ойлгоод байна? Та энэ талаар юу гэж бодож байна?” гэж асуусан.
Би үүнийгээ Бээжингийн гадаад хэлний их сургуулийг төгсөгч түүхийн ухааны доктор Мухтархан Оразбайн “Монголын нууц товчоог” Хэрлэний Хөдөө арал дээр 1240 онд эртний казах хэлээр бичсэн байна гэсэн дүгнэлтэнд тулгуурлан хэлж байгаа юм. Та бас Монголд нэгэн түүхт чулууг олсон гээд байгаа. Энэ нь юу юм бэ. Энэ чулууг би Улаанбаатараас 600 км-т Хэрлэнгээс 25 км-т Чингисийн зуны орд өргөө байсан газраас олсон (Энэ нь Хэнтийн Алдархаанд Аварга тосонгоос холгүй “Монголын нууц товчооны” 850 жилийн ойгоор босгосон гэрэлт хөшөөг хэлжээ. Орч.) Би тэр хөшөөн дээр энэ нутаг дээр байсан казахын 45 овгийн сүлдийг олж харсан. Би авсан зургаа нэгэн монгол эрдэмтэнд үзүүлэхэд үүнийг чинь миний нэг найз бүх Монголоос хадны сүг зураг цуглуулж энэ чулуун дээр цохисон юм гээд нэг их ойшоохгүй байна лээ. Би”Танай найзад амьдад нь бид казахууд хөшөө дурсгал бос! гох ёстой юм байна. Тэр Монголын газар нутаг манай отог овгуудын үндсэн газар нутаг мөнхийн өлгий юм байна гэдгийг баталж өглөө” (Барималч Лхамсүрэнд амьдад нь казахууд хөшөө босгох нь байна шүү. Орч.) гэж хэлсэн.
Таны номын үндсэн зорилго юу юм бэ? Би монголчуудад нутаг дэвсгэрийн маргаан үүсгэхэд арай хүргэхгүй болов уу гэж бодож байна? Бидэнд өөрсдийн нутаг хангалттай байна. Гэвч казахууд их түүхээ, өвөг дээдсийнхээ агуу үйлсийг мэдэх хэрэгтэй. Бид дэлхийн өрсөлдөх чадвар бүхий орнуудын тоонд багтахын тулд ард түмнийхээ үзэл санааг ахин мандуулахаас эхлэх хэрэгтэй байгаа юм. Сурах бичгүүддээ Атилла, Томирис, Чингис хаан манай түүхэнд манай ард түмэнд шууд хамааралтай гэж бичих юм бол өсч өндийж байгаа үе маань өөрийг үндэстнээрээ бахархах болно. Бид хүмүүсийн зүрхэнд гал асаагаад өгвөл тэд агуу үйлсэд бэлэн болох юм. Минийхээр бол тань шиг зохиогчид сэтгэлийн хөдлөлөөсөө болоод эрдэмтэн судлаач гэж алдаршихад саадтай байдаг шиг байгаа юм Би Достоевскийн “Чөтгөрүүд”-эд “Халуун эсвэл хүйтэн сэтгэл аюултай биш, хамгийн аюултай хүн бүлээн буюу хэнэггүй хүн” гэж бичсэнийг уншиж байлаа. Энэ нь Дантегийн”Зан суртахууны хамгийн их тэсрэлттэй, хугарал нугарлын үед дундыг барьж асан сүнсүүдэд л тамын хамгийн халуун цэгүүд оногдох тавилантай” гэсэнтэй дүйж байгаа юм. Би Чингис хааныг казахуудад, түрэгүүдэд буцаан авчирснаараа хүүгийнхээ үүргийг биелүүлж байна гэж үзэж байгаа. Чингис хааны гарал үүслийн талаархи маргаан нь утгаа алдаж эхэлж байна гэдэгтэй та санал нийлэх үү? Би соёлын сайд байсан нэг хүнд энэ бүх маргаанд цэг тавихыг санал болгосон.
Орчин үеийн шинжлэх ухааны түвшин Чингис хааны гарал үүслийг зуун хувийн нарийвчлалтай гаргаад өгч чадна. Улатауд академич Алькей Маргуланы олсон түүний хүү Жоши-ханы (Зүчи) шарил хадгалагдаж үлдсэн байгаа. Генийн экспертизээр тэр мэргэд хүн юм уу мэргэд биш бол Чингис хааны генийн кодыг олж авна шүү дээ. Ингэхэд оросын эрдэмтэд Чингис хаан хэн байсан юм бэ гэдэгт хариу өгөхийн тулд монгол, тува, буриад, алтайн казахуудаас ДНХ авч л дээ. Гэтэл хамгийн их өндөр давхцал буюу 8,7 хувь нь алтайн казахуудад гарсан байна. Хоёр мянгаад дээж авч шинжилсэн Оксфордын эрдэмтдийн судалгаа ч үүнийг батлаад байгаа. Чингис хааны гарал үүсэл яагаад ийм чухал юм бэ гэхээр Хятадад ертөнцийг донсолгогчийн морины туурай хүрсэн газар болгоныг хятадынх гэх үзэл баримтлал байна. Хэрэв бид Чингис хаан манай өвөг гэдгийг батлах юм бол хөрш нутгуудад газар аваад байгаа энэ үзэл бодлыг үндэс суурьгүй болгох юм. Та санаж байгаа бол манай Парламентын гишүүд БНХАУ-ын элчинг яагаад өнөөг хүртэл тэдний газар зүйн сурах бичгүүдэд Казахстаны нутаг дэвсгэрийн нилээд хэсэг нь Хятадынх гэж орсон юм бэ гэж асуухаар урьж байсныг санаж байгаа байх.
Ярилцсан Гульнара Рахметова
Орчуулсан Дашвандангийн Гансүх
Эх сурвалж: shizo-huyagaa.blogspot.com

Cүүлийн үед Казахстан төдийгүй Тусгаар Улсуудын Холбооны (хуучин ЗХУ) түрэг хэл...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 2
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN