Өмнөд Солонгосчууд Дорнод Монголын газар шороонд эзэн сууж байна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Чухлыг онцлов

Өмнөд Солонгосчууд Дорнод Монголын газар шороонд эзэн сууж байна

2011.05.23

Жилийн өмнө Халх голын сав нутагт газрын хууль бус наймаа явагдах гэж байгааг манай сайтаас "Амины үнэтэй, цусны толботой Халхын гол харийнхны гарт очих гэж байна" гэсэн гарчигтайгаар мэдээлж түүний үр дүнд уг булхай илрсэн билээ.Гэтэл мартагнуулан байж дахин сэдэрсэн энэхүү хууль бус үйлдэл хэрэгжих шатаднаа оржээ. Солонгосын мэдээллийн www.koreaittimes.com сайтад энэ талаар дэлгэрэнгүй мэдээ, зураг тайлбартайгаа гарчээ.  Энэ талаар Оллоо.мн сайт дээр гарсан материалыг та бүхэнд бүрэн эхээр нь хүргье.


Газар нутгаа бусдад худалдсан улс, vндэстэн дэлхийн тvvхэнд бараг байдаггvй. Харин, газрын төлөөх том, жижиг дайнууд бvх улсын тvvхэнд бий. Бас, газраас vvдэлтэй маргаан өнөө хvртэл тасарсангvй. Бидний амьдрах Ази тивд гэхэд газар нутгийн маргаангvй улс тун ховор. Яг одоо, дөрвөн га газар, тvvн дээрх балгасын төлөө Тайланд, Камбож улсууд цус асгаруулан тулалдаж байна. Газар ийм vнэтэй юм. Харин, хоёр онцгой тохиолдол тvvхэнд тэмдэглэгдэн vлдсэн байдаг. Тvvний нэг нь Оросын хаант улс Аляскийг Америкт хямдхан худалдаж, асар их баялагтай нутгаа vvрд алдсан тухай. Харин, нөгөө нь Хойд Америкийн индианууд колоничлогчдод газар нутгаа зvгээр шахуу худалдсан тvvх. Өнөөдөр, нутгаа худалдсан индианууд цөөнхийн цөөнх болж, мөхлийн даваанд тулжээ.
Гэтэл, энэ удаа Монгол Улс Аляск болон индиануудын тvvхийг давтаж байгаа талаар Өмнөд Солонгосын мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна Энэ талаар “koreaittimes.com” гэх сайтад 2011.03.11-нд дэлгэрэнгvй мэдээг байрлуулжээ www.koreaittimes.com. Өмнөд Солонгос Монгол Улсаас 30.000 га vржил шимтэй нутгийг нь худалдан авч байгаа юм байна. Тодруулбал, солонгосчууд Монголын газрыг ашиглах, тvрээслэх бус, харин худалдаж авч байгаа гэж дээрх мэдээнд бичжээ. Тэгэхээр, Монгол Улс газар нутгаа vvрд алдаж байгаа хэрэг.

Солонгосчууд 30.000 га газарт тандалт явуулж байгаа нь

Жилийн өмнө солонгосчууд Монголын хамгийн шимтэй гэгдэх Халх голын савд 170.000 га газар тvрээслэн авсан боловч Монголын хуулийг зөрчсөн тэдний vйлдэл ба авилгын асуудал сөхөгдөж, газар тvрээслэх шийдвэр нь цуцлагдсан юм. Гэтэл, энэ онд Халх голын савд Өмнөд Солонгос vvнээс ч их газар буюу 270.000 га хөрс шороог Монголын тариаланг хөгжvvлэх төсөл нэрийн дор ашиглахаар Монгол Улсын ИХ, Засгийн газраар зөвшөөрvvлсэн байна. Энэ нь Монгол Улсын улаан буудай тариалдаг нийт талбайтай ойролцоо хэмжээтэй тул ямар том нутаг болох нь ойлгомжтой. Гэхдээ, Монголын эрх баригчид наанаа сайхан зvйл яривч, Халх голын сав газрыг солонгосчуудад ашиглуулах ямар гэрээ vйлдэж, ямар тохиролцоо хийснээ их нууцалж байв.

Гэтэл, Монголын эрх баригчдын солонгосчуудтай хийсэн тохиролцооны зах сэжvvр ийнхvv ил гарч магадгvй боллоо. Дээрх мэдээнд солонгосчууд Халх голд 30.000 га газар худалдан авч байгаа нь Монгол дахь солонгосчуудын хөдөө аж ахуйн vйл ажиллагааны зөвхөн эхлэл гэж бичжээ. Монголд энэ vйл ажиллагааг цааш өргөжvvлэн явуулах “Солонгос, Монголын хөдөө аж ахуйн хөгжлийн санаачлага (KMADI)” гэх Өмнөд Солонгосын байгууллага vйл ажиллагаа явуулах болсон байна. KMADI-ийн ерөнхийлөгч Ким Хак Сvгийн хэлснээр ах дvv vндэстэн Монголд хvнсний хангамжийн бааз байгуулах нь Өмнөд Солонгосын vндэсний аюулгvй байдлыг бэхжvvлэх төдийгvй, Хойд Солонгосын ард тvмэнд тулгарч буй цагаан будааны хомсдолтой тэмцэж, 80 сая хvнтэй нэгдмэл солонгос vндэстнийг тэжээх бэлтгэл болж байгаа юм. Монголыг өөрийн нутаг байсан гэж vздэг солонгосчууд тариалангийн энэ газраа “Кори” гэж өөрийн тvvхэн улсын нэрээр нэрлэжээ.


Дорнод аймгийн орлогч дарга Дамдинбазар, KMADI-ийн ерөнийлөгч Ким Хак Сv нар

Газар нутгаа худалдах гэдэг нь мэдээж эрvvл ухаантай монгол хvний хувьд байж болшгvй зvйл. Монголын газар тариалангийн нутгийг тvрээслvvлэх болон төсөл хэлбэрээр гадныханд ашиглуулах ч Монголд Улсын эдийн засаг болон vндэсний аюулгvй байдалд аль алинд нь маш аюултай юм. Vvний учрыг элдэв тоо баримт, тооцоо дурдалгvйгээр товч, ойлгомжтой тайлбарлъя.

Монгол улс өөрөө гадаадын хvнсний тусламжаас ихээхэн хараат орон. Гэтэл, одоо галзуурах мэт өсөх хvнсний vнэ чадалтай орнуудыг ч сандаргаж байна. Энэ хvнсний vнийн өсөлт хөгжиж буй орнуудад бvр ч том асуудал vvсгэх юм. Яагаад гэвэл, хөгжиж буй гэх орнуудын иргэд vйлдвэрлэлээ нэмэгдvvлж, уул уурхайгаас ашиг олох боловч vvнтэй зэрэгцээд хvнсний vнэ огцом нэмэгдэх тул тэдний vйлдвэржилт, уул уурхайгаас олох ашиг хэрэггvй зvйл болж хувирна. Vvгээр ч vл барам, хөгжиж буй орнууд өлсгөлөнд нэрвэгдэхээр байна гэдгийг НVБ-аас сануулсан юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас өөр зvйл харалгvй сохорсон монголчууд байгалиа сvйтгэж, шороогоо ухаж гаргаад олох ашгаа нэмэгдvvллээ гэхэд олсон орлогынхоо ихэнхийг идэх хоолондоо өгөөд таарах нь байна. Харин, хvнсний vнэ тэнгэрт хадаж аргагvй хэцvvдэх vед монголчууд сэхээ орж газар тариалангаа хөгжvvлье гэхэд өөрсдөө тариа тарих боломжоо алдсан байх юм. Ийнхvv, Халх голын бvс vндсэндээ монголчуудын хvнс бус, харин шар буурцаг гэх солонгосчуудын гол хvнсийг тариалдаг шинэ маягийн колонийн загвар бvс болж байна.

Солонгосчуудыг Монголд оруулж ирээд Хятадын аюулаас хамгаалуулъя, колони улс Хонгконг шиг хөгжье гэх гэнэн тэнэгдvv яриа бас байх. Vvнийг ярьж явдаг их сургуулийн багш хvртэл байна шvv! За яахав, тэдний ярьдгаар нэг өдөр Хятадын цэрэг дайраад ороод ирлээ гэж төсөөлье. Энэ vед Өмнөд Солонгос Монголыг өмөөрч сvйд болоод Хятадтай vзэлцэнэ гэдэг нь огт vндэслэлгvй юм. Өнөөдөр, Хойд Солонгосын асуудал харилцаанд нь хvндрэл учруулж байгаа боловч Өмнөд Солонгосын тэргvvлэх гадаад бодлого Хятадтай харилцаагаа улам сайжруулах, аль болохоор харилцаагаа муутгахгvй байх, эдийн засгаар улам ойртон нягтрахад чиглэж байна. Энэ чиглэлээр олон тооны уулзалт зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хурал, солонгос-хятад залуусын найрамдал нөхөрлөлийн цуглаан зохион байгуулагддаг. Харин, Монгол Улс тусгаар тогтнолоо алдах аюултай бодитоор тулгарвал харь гvрнvvд Монголыг яаж хувааж авахаа л тохирно гэвэл илvv бодитой байх. Гэхдээ, Монголын тусгаар тогтнол хэн нэгэн гадны этгээдээс бус монголчуудаас өөрөөс нь хамаарна гэвэл vнэнд хамгийн их нийцнэ.

Өнөөдөр, манай төрийн эрх баригчид хөрс шороогоо бусдад эзэмшvvлээд хэдэн хvн ажилтай болгоод жаахан ашиг олъё гэх ядуу дорой сэтгэлгээгээр асуудалд хандаж байж магадгvй. Эсвэл, энэ vйл явцын цаана өөр сонирхол, шалтгаан байж ч мэднэ! Авилга, архидалт хоёрт живсэн монголчуудад индиануудын хувь заяа илvv ойр харагдаад байна.
Е.Өвбилэг
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1187358


 
Солонгосын  www.koreaittimes.com сайтад гарсан мэдээ

Korea Purchases 30,000 Hectares in Mongolia to Initiate Agricultural Cooperation

Friday, March 11th, 2011
 
Chun Go-eun
mongolia project

An agricultural development team is surveying 30,000 hectares for an agricultural project.

The Korea Mongolia Agricultural Development Preparation Committee is made up of distinguished personnel with each member carrying a stellar resume. The head of the agricultural branch, Chang Young Chang unveiled plans to carry out eco-friendly agriculture and livestock breeding on approximately 816,880 acre land by building a Kory Plantation (Derived from the 'Koryo' Dynasty of ancient Korea).

The plot of land that will become the Kory Plantation has great agricultural potential. With stable weather, high-grade dirt, clean rivers, abundant subterranean water, this will all contribute in the long run to the development of this plantation into an overseas food base, and contribute to Mongolia's food export market. For the Korean government, embarking on this venture with the Mongolian government has meaning as well.

The agreement between Korea Mongolia Agricultural Development Initiatives of the Republic of Korea and local government of Dornod Aiman of the Mongolian People's Republic is expected to bring about procurement of subterranean resources as well as provide grain and vegetable import alternatives to combat the worldwide price fluctuations of grain. Furthermore, due to agriculture being a key part to Mongolia's economy with 48 percent of the population serving in its industry, this land purchase will be an important centre for both countries.

According to a spokesperson from the blue house, President Lee Myung-bak voiced his opinion on the importance of policies to procure more food resources, saying that "in order to procure high quality resources, the government and civilian sections must create a trans-governmental organization to set plans for investing in and inviting others on these kinds of ventures." He continued during a chief secretary meeting stating that "the whole world is experiencing food shortages due to climate changes." President Lee continued that "Our agricultural plans must be implemented and studied. The future of the nation will be decided between taking losses amidst global weather changes and using this risk factor as a driving force for new growth. Procuring food for the citizens should not be left in the hands of a selection of conglomerates or the government, and we require constant government-citizen cooperation."

korea mongolia

Damdinbazar Vice Governor, Dornod Aimag and Kim hak-Su, President of KMADI

The area for the Special Economic Agricultural Zone will be thirty thousand hectares located at the Khalkhgol region in Mongolia. The two parties shall cooperate mutually for the promotion of the projects: the formation of community for agriculture and livestock farming, preservation of ecosystems and forestation. Both parties shall conserve natural resources of eastern Mongolia, and shall move toward an exemplary environment friendly city of agriculture and economy, where human beings and nature coexist and prosper together and at the same time develop agriculture and livestock farming effectively.

The Korea Mongolia Agricultural Development Preparation Initiative (KMADI) gathered to discuss how Korea's purchase of the 30,000 hectares in Mongolia could help decrease food shortages. The Head of the Planning Committee, Kim Hak-Su said, "Procuring food is a matter of national security. Currently South Korea has only four percent grain independency other than rice, and North Korea is suffering from serious rice shortages, which is the primary food source of its citizens. We can see that both North Korean and South Korean people are facing food problems. South Korea is 96 percent dependent on imports for grains other than rice. Raising wheat, beans, maize and other agricultural products in our other sibling nation Mongolia will help combat our grain shortage and create an ideal situation by exporting any overproduced rice to North Korea and other nations. In the long run, we must utilize this chance to create a base for food self sufficiency in Mongolia and prepare a means to feed the 80 million reunified Koreans outside of the confined agricultural plots of the Korean Peninsula."

Thus, the Korea Mongolia agricultural development initiative of the Republic of Korea and the local government of Dornod Aimag of the Mongolian People's Republic deemed it necessary to keep close cooperation for successful achievement of the project.

Жилийн өмнө Халх голын сав нутагт газрын хууль бус наймаа явагдах гэж байгааг ма...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN