Агаарын бохирдлыг багасгахад ногоон байгууламж чухал
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678 88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig      96095154: hi guys     
Шударга мэдээ

Агаарын бохирдлыг багасгахад ногоон байгууламж чухал

2011.01.04
Нийслэлийн гэр хорооллын 167 мянган айл өрх жилдээ 700 мянга орчим тонн нүүрс түлж, 679 тонн угаарын хий, 42 тонн азотын давхар исэл, 35 тонн хүхрийн давхар ислийг агаарт гаргадаг байна. Гэр хорооллын утааны ихсэлт өглөө, оройны цай, хоол хийх цагаар үлэмж ихэсдэг нь судалгаагаар тогтоогджээ. Мөн улсын хэмжээнд импортлогдож буй 540.0 мянга гаруй тонн шатахууны 60 орчим хувь нь зөвхөн Улаанбаатар хотод борлогдож байгаагаас ихээхэн хэмжээний хортой бодис агаарт ялгардаг байна.
Энэ олон тоо нь өнөөдөр бид цэвэр агаараар биш утаагаар амьсгалж байгааг харуулж байна. Ингэхээр бид утаагаар амьсгалаад эрүүл мэндээ чимээгүйхэн алдаад байх уу гэвэл бас ч тийм биш юм байна аа гэдгийг албаны болон зарим нэг хүнтэй уулзаж явахдаа олж мэдсэн юм. Хамгийн гол нь иргэн бүр орчин тойрноо цэцэрлэгжүүлэн, ногоон төгөл болгож чадвал утаагаар биш цэвэр цэнгэг агаараар амьсгална. Нийслэлийн Төв Захиргааны байр болох шилэн өндөр рүү орох гэж явтал нэгэн буурайтай тааралдсан юм. Түүнийг Д.Бямбажав гэх бөгөөд Улаанбаатарын уугуул нэгэн аж. Тэрбээр "Нийслэл хот ийм байгаагүй, цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй сайхан хот байсан, одоо бүр метрийн зайд юу ч харж чадахгүй утаа униар болж байгаад эмзэглэж явдаг. Монгол хүний хувьд гамшиг болоод байгаа агаарын бохирдол гээч зүйлтэй тэмцэж, өөрийн санаа бодлоо төр захиргааны удирдлагуудтай уламжлах гэж явна. Манай төрд эх орныхоо төлөө бие сэтгэлээ зориулж чаддаг хүн хэрэгтэй. Агаарын бохирдол гээд олон жил ярих төдий байгаа. Хотын захиргааны дарга нар юу ч хийж чадахгүй байна. Ярилцаад л суугаад байдаг, энэ хооронд нь олон арван хүмүүс, ялангуяа амьсгалын замын өвчнөөр жил бүр хүүхдүүд өвдөж байна. Гол утаатай хэсэг болох Дэнжийн мянга, Зуун айл, Ганданд усан тенн хэрэглэх хэрэгтэй. Усан тенн хүний эрүүл мэндэд ч аюулгүй. Төрөөс халамжийн мөнгө, мөн сар бүр 10000 төгрөг өгч байхаар маш хямдаар усан тенн зарах юм уу бүр зүгээр ч өгч болно. Ийм л зүйлд хөрөнгө оруулалт хиймээр байгаа юм. Усан тенн бол галын аюулгүй, асаах үедээ залгаад л автоматаар өөрөө дулаанаа зохицуулдаг, дулаанаа ч удаан хадгалдаг, хэмнэлттэй гээд олон давуу талтай. Би өөрөө олон жил хэрэглэж байгаа болохоор сайн мэдэж байна" гэж байлаа.
Үнэхээр ч утаа гэдэг аюулт нэр томъёо сүүлийн хэдэн жил тасралтгүй дуулдаж төрийн, төрийн бус байгууллагууд утаанаас ангижрах янз бүрийн л төсөл хөтөлбөр гаргаж байсан. Гэтэл өнөөдөр байдал сайжирсангүй, улам л хүндхэн болоод байгаа билээ. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын иргэдийн дунд харшлын гаралтай өвчлөл нэмэгдэж байгаа болон хавдраар өвчлөх тохиолдол өсч, өвчлөгсдийн нас залуужиж байгаа нь агаарын бохирдолтой холбоотой болохыг тогтоосон байна. Чухам юунаас болоод бид агаарын бохирдол гэдэг нэр томъёоноосоо салж чадахгүй байна вэ? Яагаад үр дүнд хүрэхгүй байна? Энэ талаар Нийслэлийн агаарын чанарын албаны суурин харуул хариуцсан мэргэжилтэн Г.Даваажаргалаас тодрууллаа.
"Хотод агаарын бохирдлын хамгийн их өсдөг үе нь 11-3 дугаар сар байдаг. Үүнээс 12, нэгдүгээр сард агаарын бохирдлын хэмжээ оргил цэгтээ хүрдэг. Өвлийн улиралд гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээтэй шууд холбоотой. Зуны улиралд бохирдол их байдаг, энэ нь автомашин ихээр нэмэгдэж байгаа, гэр хороололын хөрсний эвдрэл гэмтэл ихтэй болохоор агаарт хаягдах тоосонцорын агууламж маш их. 2009 онд Германы Засгийн газрын буцалтгүй тусламжаар орчны агаарын бохирдлыг хэмжигч суурин харуулыг суурилуулсан. Энэ аппарат нь агаарын бохирдлын хэмжээг хянан, шалгадаг. Мөн Японы "Жайка"-гийн төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, хяналтын чадавхийг бэхжүүлэх зорилгоор нам даралтын зуухны агаарт хаяж байгаа хорт утааг хэмжиж шинжилгээ хийн, агаарын чанарын албаны мэргэжилтнүүд болон хотын агаарын бохирдлын чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг чадварыг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлж байна. 2009 оныг 2010 онтой харьцуулахад агаар бохирдол их өсөөгүй, хэвийн байгаа. Агаарын бохирдол жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь гэр хороолол тэлэх хэмжээгээр хөрсний бохирдол, хөрсний эвдрэлийн улмаас ногоон байгууламж байхгүй, хамгийн чухал нь түүхий нүүрсний хэрэглээтэй шууд холбоотой байдаг. Мөн авто замыг хатуу хучилттай стандартын дагуу тавьж чаддаггүй зэргээс шалтгаалдаг. Түүхий нүүрсэнд агуулагдаж буй дэгдэмхий үнс өвлийн улиралд агаарт дэгдэж, тоосонцор ихэсдэг. Олон жил явсан эвдрэлтэй машинуудыг явуулахгүй байх, бензины оронд газ хэрэглэх, мөн гэр хорооллыг орон сууцжуулах арга замыг бодитой авч чадвал үр дүнд хүрнэ" гэлээ.
Хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын 167,0 мянган айл өрхийн хэрэглэж буй зуух, гурван мянган авто тээврийн хэрэгсэл, 1,4 мянган бага болон дунд оврын нам даралтын уурын зуух бусад эх үүсвэр буюу шороон зам, баригдаж буй барилга байгууламж, тоосгоны үйлдвэр, хуурай хог хаягдал юм. Агаарын бохирдолд байгалийн нөхцөл ч бас нөлөөлж байна гэж албаныхны хийсэн судалгаа харуулжээ.
Агаарын бохирдол үүсгэгч бас нэг эх үүсвэр нь гэр хорооллын шо­роон зам, баригдаж буй барилгын талбай, элс хайрганы карьер, тоосгоны үйлдвэр зэргээс үүсэж байгаа тоосонцор бөгөөд өдөрт дунджаар 131-162 метр куб-д хэлбэлзэж байгаа нь олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдөх хэм хэмжээнээс даруй 2-3 дахин давсан үзүүлэлт юм. Гэтэл тоос, хөө тортгийг шингээн цэвэрлэдэг ногоон байгууламжийн хэмжээ Улаанбаатар хотод нэг хүнд 3,2 метр квадрат ногдож байгаа нь хотын стандарт хэмжээнээс 3-6 дахин бага байна.
Эдгээрээс гадна хотод жил бүр 600 мянган метр куб хуурай хог хаягдал гардаг бөгөөд тэдгээрийг ил задгай замбараагүй асгаж байгаагаас агаар, хөрс, усыг бохирдуулах нэг эх үүсвэр болж байна. Агаарт байгаа хорт хий, тоосонцорын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин хэтэрсний улмаас хүний эрүүл мэндэд ихээхэн сөргөөр нөлөөлж байгаа аж.
Энэ бүх шалтгаалж буй хүчин зүйлс тодорхой болсон болохоор одоо төрөөс нэгдсэн хөрөнгө оруулалт хийж, гэр хорооллоо барилгажуулах, аж ахуйн нэгж байгууллагууд, иргэн бүр орчноо цэцэрлэгжүүлэх л чухал байна.
Д.Эрдэнэсувд
http://shudarga.mn/images/shudarga/%D0%BC%D0%BE%D0%BD%D1%86%D0%B0%D0%BC%D1%8D.gif

Нийслэлийн гэр хорооллын 167 мянган айл өрх жилдээ 700 мянга орчим тонн нүүрс т...

Уншсан: 659
Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN