Монголын бөө судлалын академийн доктор,зайран бөө Т.Эрдэнэбаяр: Бөө болно гээд шууд хуяг хувцас өмсөөд болчихдоггүй юм гурван жил дархад бөөгийн дэг ёс,түүх шастираа сайтар судалдаг
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678 88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig      96095154: hi guys     
Таны амралтанд

Монголын бөө судлалын академийн доктор,зайран бөө Т.Эрдэнэбаяр: Бөө болно гээд шууд хуяг хувцас өмсөөд болчихдоггүй юм гурван жил дархад бөөгийн дэг ёс,түүх шастираа сайтар судалдаг

2010.11.19
Дархадын Шарнууд овогтой Монголын бөө судлалын академийн доктор,зайран бөө Т.Эрдэнэбаяр хэмээх залуутай уулзаж ярилцлаа.

Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу,хэзээ онгод сахиусаа авсан бэ?

Намайг Эрдэнэбаяр гэдэг манайх Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын 3 р багийн айл дээд овог удмаа яривал Шарнууд овгоос эхтэй юм л даа .Шарнууд овгийн үүсэл гарлийг тодорхой тайлбарлабал Чингис хааны хүү Цагадай хаан дархадын Цанхилхан гэдэг удган хүүхэтэй суусан ба энэ 2 ийн дундаас гарсан үр хүүхэд нь хожим нэг отог аймаг болж Шарнууд хэмээн нэрлэгдсэн түүхтэй.Эрт үед Монголчууд тэнгэрийн дуунаас их айдаг байсан бөгөөд Цанхилан удган Миний үр удам тэнгэрийн дуунаас холуур байг гэж тамлал хийсэн түүхтэй түүнээс хойш аянга цахилгаантай бороо ороход Чөнөн шар ястай Шарнууд овгийнхон хэмээн аянга цахилгаантай бороо рүү хэлэхэд тэнгэр намждаг далдын увидасыг нээсэн байгаа юм.Манайх олон үеэрээ бөөгийн удамтай  миний өвөг эцгийн ярьсанаар би найм дахь үедээ бөө болсон гэдэг.Тодруулбал манай удмын 1610 онд амьдарч байсан өвөг дээдэс маань биднийг бөөгийн удамт гэдгийг хэлж өдийг хүрсэн.Ингээд удмынхаа 8 дахь бөө нь болж энэ хуягаа өмсөөд бараг 5 жил болох гэж байна манай дархад ёсонд анх бөө болж байгаа хүн хуяг хувцас бус,хуур манжигтай босдог.Энэ хуур манжигийг хүүхэд байх үедээ өвлөж авсан.

 -Бөөгийн нэр барьж худлаа яридаг хүн цөөнгүй бий гэдэг ,та өөрийгөө бөөгийн удамтай зайран хүн гэлээ,тэгвэл хэзээ өөрийгөө бөө яг болсон гэж боддог вэ?

 Авшааны хайрхан,Эрдэнийн сүмбэр хайрхан,Шаргын  улаан энэ том оргилуудад хэн ч байсан сүсэглэн залбирч сүүгээ өргөдөг.Миний өмнөх удмын бөө Дэжид гэдэг удган байсан энэ хүнээс хойш 20 гаруй жилийн дараа би удмынхаа онгодыг залгуулан авсан Тухайн үед би маш хүндээр өвдсөн.Яг онгодын шахаа ирээд өвдөж зовоод ирэхээр ямар ч эмнэлэгээр яваад эдгэхгүй нүдэнд далдын хий юм харагдаж яриад эхэлсэн.Өөрт бол нэг хүнтэй ярьж байгаа нь мэдэгддэг ч, хөндлөнгийн  хүн хий юмтай яриад энэ галзуурчихаж гэж байсан .Тухайн үед миний байдлыг манай буурал эжий  сонсоод Миний хүүг нааш аваад ир,энэ хүүхэд ингэж явах ёсгүй би мэдэж байна хэмээгээд намайг Ринченлхүмбэ сум руугаа дагуулаад явсан.

 -Түрүүн та дархад бөөгийн заншилд анх бөө болж байгаа хүн хуяг хувцастай бус,хуур манжигаар босдог гэсэн энэ талаар тодорхой ярихгүй юу ?

 Бөө болно гээд шууд хуяг хувцас өмсөөд болчихдоггүй юм гурван жил дархад бөөгийн дэг ёс,түүх шастираа сайтар судалдаг, манай дархадууд бүр эртнээс бөөгийнхөө зан үйлийг алдаагүй он удаан зуун зуун жил хадгалж үлдсэн ард түмэн .Тэгээд багш нь онгодоо хүлээж авах болсон гэвэл багшийнхаа халуун хөлстөй хувцсыг өмсөж бөөлдөг заншилтай.Ингээд онгодоо авсны дараа 13 жилийн дотор удмынхаа бүх онгодыг буулгаж өөртөө авдаг болох хэрэгтэй.Миний онгодыг буулгаж өгсөн багш маань одоо Цагааннуур сумандаа аж төрдөг Х.Батбаяр гэдэг зайран бий.Би багшдаа шавь нь  зааж сургасан олон эрдэмийг  тань түмний сайн сайхны тусын тулд зориулж яваа шүү гэж танай сониноор дамжуулан хэлмээр байна

 -Бөөгийн онгод сахиус бууж ирэх тэр мөчид улаачид ямар мэдрэмж төрдөг юм бол?

 Анх багшийнхаа хөлстөй халуун хуягийг өмсөж үзсэн эхэндээ хүний яриа  наана,цаана сонсогдож байснаа хамаг бие халуун шатаад л хөлс гарч бие  их сонин мэдрэмж төрөх үед  нүдээ нээж болохгүй шүү гэснийг санаж нүдээ тас аниад хэцээ бариад нүдэж гарсан.Ингээд нэлээд удтал нэг айхтар юм биед ороод ирэх байх гэж бодсон чинь ер тэгээгүй.Тухайн үед энэ сонин утгагүй юм болчихлоо би бөө биш л юм шиг байна гээд өөртөө итгэлгүй болж байсан чинь төд удалгүй гар өөрийн эрхгүй хөдөлж ямар ч удирдлагүй болж ,чихэнд бороо орж байгаа юм шиг чимээ сонсогдож эхлээд л нам гүм болсон.Ингээд нүдээ нээж харахад тас харанхуй дунд ой модны нэгэн цоорхойд том модны доор байсан ойр хавьд чоно улиад их аймаар санагдаж мод рүү дээш авирах гэж үзээд дээшээ нэлээн авиртал духан дээрээс нэг хүчтэй зүйл доошоо унагаах шиг болоход эргээд сэрсэн тэгэхэд би дүн дүн хийлгээд л өөрөө бөөлж байсан байна лээ тухайн үед манараад их хачин болоод сэргэтэл багш маань инээмсэглээд ..за аялал чинь ямар байна гэж асуусан.Би өөрөө яаснаа юу болсноо ч ойлгоогүй гэтэл тэр очсон газар маань  миний удмын Цэвээн удган эмээгийн минь онголж тавьсан газар байсан юм билээ би одоо жил бүр очиж тахидаг,ба бөөгийн номонд Улаан модны юм гэж олонтаа бичигдсэн, дархадын хотгорт хүн бүр л мэддэг удган байсан.Тэндээ өөрийн нутагтаа намайг аваачиж тавиад өөрөө зөрж миний биед ороод ярих юмаа яриад хийх зүйлээ хийгээд мордсон байсан.Тэр бол үнэхээр гайхамшигт мэдрэмж,одоо би 10 гаруй шавьтай тэднийхээ онгодыг буулгаж өгсөн гэхдээ анх багшийнхаа хуягийг өмсөөд бөөлж байсан үе минь хэзээ ч санаанаас гардаггүй .Ер нь онгод давхардажорно,дан  орно гэж байдаг дан орно гэдэг нь түрүүний миний хэлсэнчлэн өөрөө хаана  байгаагаа  мэдэхгүй өөр ертөнцөд очихийг хэлж байгаа хэрэг харин давхардаж орно гэдэг нь өөрөө бөөлөөд байгаа хэрнээ өөрийнхөө юу яриж байгааг ойлгохгүй ,зогсмоор байсан ч хянаж чадахгүй гадны орчинг мэдэрч байгаа хэрнээ өөрийнхөө хяналтлыг алдахыг хэлж байгааг давхардаж бууна гэдэг юм.Ер нь сарын шинийн 3,9,15,25 ны өдөрүүдэд хүссэн хүсээгүй онгод ирэхдээ салж ордог

 -Бөөгийн шашны тухай ойлголт хомс үед Дархад бөө байдаг гэж мэр сэр яридаг байсан тэр дундаа дархадуудаас зайгаа барьж тэднийг хараалч хүмүүс хэмээн цэрвэдэг байсан

 Монгол улс шарын  шашинд дагаар орж бөөгийн заншил устаж үгүй болох аюулд орсон үед ар дархадын цөөхөн отог аймаг бөөгөө хамгаалж үлдсэн ,бөөгийн сэргэн мандалт эргэн ирсэн өнөө үед ч дархад бөө нар маш хатуу дэг жаягаа мөрдөж сахидаг Дархад бөө нар хараал хийгээд байдаг юм биш бөөгийн онгод хараал хийх гэж ирдэггүй буянаа түгээх гэж л ирдэг яахав онгодоо буруу ашигладаг хараалч бөө нар байсан л юм билээ гэвч  тэдний үр хүүхэд одоо сайн яваа нь үгүй эрт дээр үеэс манай дархад бөө нар аугаа их чадалтай далдыг хардаг байсан .Үүний нэг жишээ бол 17 зууны үед зохиогдсон Дархадын хар зурлага гэж зохиол дээр ирээдүйд газраар төмөр могой гүйж ,тэнгэрээр төмөр шувуу ниснэ хэмээн одоогийн вагон,онгоцийг айхтар харсан байгаа юм л даа энэ хар зурлагыг бүтнээр нь мэддэг хүн одоо ховор болсон .Би энэ талаар судалж үзэж байгаа

 -Сүүлийн үед хуурамч бөө нар ихээр гарч ирж зовж зүдэрсэн  хүний мөнгийг салгах болжээ?

 Жинхэнэ,хуурамч бөөг хараад хүний нүд ялгадаггүй бөөгөөр засал ном хийлгэхэд тэр бөө яаж ч болно бөөлөхгүй юм шившээд үлээгээд өгч ч болно янз бүр хамгийн гол нь тэр заслаа хийлгэж суугаа хүнд л үр дүн нь гарах ёстой хэрвээ засал хийлгээд тэр хүнд ямар ч үр дүн гарахгүй бахь байдгаараа л байвал тэр бөө асуудалтай байнаа л гэсэн үг ,гол нь үр дүн

- Тэгвэл бие нь өвдөөд онош нь тогтоохгүй байгаа хүнийг бөө бол тэдэн төгрөг  өг гэдэг,тэр мөнгийг нь олох гэж хүмүүс өр зээл тавьдаг заавал багш нь мөнгө авах ёстой юу?

 Манай дархад ёсонд бол сүсэгтний өгсөнийг  авдаг харин  ямар засал хийлгэхээс хамаарч онгод авах юмаа хэлдэг дэг жаяг маш хатуу одоо үед их мөнгө авдаг болж хуучин өгсөнийг л авдаг байсан гэх болсон, үзүүлж байгаа хүн бол мөнгө өгөхгүй байж ч болно. Харин засал хийлгэж байгаа хүн заавал хэлснийг нь өгөх ёстой өргөлөөс болж онгод айхтар уурлаж улаачаа хорлох тохиолдол ч байсан.Багш шавийн ёсонд бол өргөл бас л байсан дээр үед өнөө үед л ийм асуудал гарч ирээгүй юм, дархадад бол есөн малын өртөг буюу дөрвөн цагаан үрээ,таван хонийг авдаг байсан энэ ёсийг одоо мөнгөнд шилжүүлж авдаг тэгж гадуур ярьдаг шиг хэдэн саяар нь авахгүй миний хувьд алд цагаан хадаг мөнгөн аягийн хамт 600 мянган төгрөгний өргөл шавь болж буй хүнээсээ авдаг

 -Өргөл барьцаанд авсан мөнгөө улаач юунд зарцуулдаг бэ?

 Буянаар орж ирсэн юмыг эргээд буянд л сайн зарцуулах хэрэгтэй ядарсан хүмүүст өргөл өгч ,баяр ёслолын үеэр  хүүхэд хөгшчүүлийг баярлуулж ,хамбын хогийн  цэгт очиж  хүмүүст гурил будаа тарааж,ах дүүс өвдөж зовоход тусалдаг .Хүн тэгээд шашны хүн болоод ирэхээр амьдрал яг юун дээр тогтдог вэ гэдгийг ухаарна ямартаа ч амьдрал амьдрал мөнгөн дээр тогтдоггүй юм  билээ

-Бөө болсноор таны амьдралд ямар өөрчлөлт гарав,олон түмний төлөө юу хийсэн бэ?

 Хүний амь аварснаа яривал түүн шиг олон нь алга над дээр ирээд засал хийлгээд явсан хүн эргээд  арав хорь болоод ирдэг хэрэв буруу худал зүйл хийсэн бол хүмүүс тэгж ирэхгүй би баян ядуу хоосны ялгаа гаргадаггүй ижилхэн л тусалдаг

 -Таныг Тайландад шашны томоохон хуралд уригдан илтгэл тавих гэж байгаа гэж сонссон ?

 Би олон улсын шашны хуралд 2 дахь удаагаа явж байна өмнө нь Төвдийн Утайгүмбэнд уулзалт болсон энэ хуралд дэлхийн өнцөг булан бүрээс шашин номын төлөөлөгчид ирдэг. Бидний уулзалт хурлын гол зорилго нь дэлхийн сайн сайхны төлөө хүн төрөлхтөнд тулгарч буй гай зовлонг хэрхэн даван туулах,үер ус,гамшигаас  хэрхэн сэргийлэх ,байгал эхтэйгээ харилцах гээд л олон зүйл дээр санаа бодлоо солилцдог. Хүн төрөлхтөн эх дэлхийгээ ухаж байгалтайгаа чимээгүй дайн зарлаж байна .Энэ бүхнийг хэрхэн зогсоох ,гай барцадаас хэрхэн сэргийлэхийн тулд яах вэ гэж ярилцдаг Хүмүүс бөө,лам 2  хэзээ ч таарахгүй гэдэг яг үнэндээ тийм биш, бүх шашин сайн сайхны л төлөө явдаг бидний очих хуралд мусалман,христ,будду,бөө гээд маш олон шашинтгууд ирдэг тэнд нэг л зүйлийн талаар хэлэлцэж түүнийгээ хэрэгжүүлэх арга зам хайдаг .Сүүлийн үед шашны мөргөлдөөн гэж айхтар юм их гардаг болсон .Намайг Энэтхэгт байх үед Банголор хотын зах дээр дэлбэрэлт болсон энэ нь хинди шашинтан,лалын шашинтны зөрчилдөө гэж байсан иймэрхүү асуудлыг шийдвэрлэх нь бидний уулзалтын гол зорилго

 -Тэгэхээр энэ жил та ямар илтгэл тавих гэж байна

Монгол орны бөө мөргөл , зан заншил хүн,байгалийн уялдаа сэдвээр . Байгальдаа хандаж хийсэн зүйл бол өөрийнхөө нутагт том тахилга зохион байгуулсан монгол орон даяар зуд болж хэцүү байсан өнгөрсөн өвөл миний тахилга хйсэн газар зуд болоогүй .Дээр үеэсээ монголчууд уул усаа тахисаар ирсэн харин одоо уул усаа тахисан ч үр дүнд сайн хүрэхгүй л байх шиг

 -Таныг залуу хүн гэхэд нэлээн өндөр боловсролтой гэсэн ?

Украйны нисэхийн академд суралцаж байгаад эчнээ болгосон ирэх 4 р сард төгсөнө залуу хүн боловсролдоо анхаарч нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй бөө ч бай лам ч бай бид нэг л нийгэмд амьдарч байгаа учраас тархиа цэнэглэж аливаа зүйлийг эрүүл саруул ухаанаар тунгаах хэрэгтэй гэж боддог .Мөн шашны чиглэлээр судалгаа хийж,хэлний мэдлэгээ дээшлүүлэх гэж Энэтхэг улсад хэсэг хугацаагаар амьдарсан унаган орос хэлтэй, англи хэлээр чөлөөтөй ярьдаг.Өөрийн блогоороо дамжуулан ард түмэндээ бөөгийн мэдлэгт нь тус дэм болж харьцдаг мөн бөө судлалаар докторын зэрэг хамгаалсан цаашид ч хийх юм их байна

 -Ээж тань танийг ном гаргах гэж байгаа гэсэн энэ талаар ,мөн орос,англи ,герман хүмүүс заслаа хийлгэдэг гэж байсан ?

 Тиймээ бөөгийн тухай хүмүүст зөв ойлголт өгөх,мөн өөрийн онгод тэнгэрийн тухай,дархад бөөгийн чиглэлээр ном гаргах  гэж байна бас яруу найраг сонирхдог ялангуяа бөө мөргөлийн чиглэлээр яруу найраг их бичдэг залуу хүний замын хүзүү урт гэдэг дээ насаараа бөөлж амьдрана гэж юу байхав онгод бүгдийг зохицуулна гээд зүгээр сууж болохгүй. Гаднаас хүмүүс ирж засал номоо хийлгэдэг  хэлний бэрхшээл гайгүй  болохоор туслаад л явуулдаг ганц монголд ч биш бөөг гадныхан сайн ойлгодог яг язгуур гарал нь бөө бол анх манайд л үүссэн ,анх  хүн үүссэн цагаас л байгаль  эхтэйгээ холбоотой байснаас л үүссэн зан үйл шүү дээ

 -Та бид 2 маш олон зүйлийн талаар ярилцаж болох байсан ч цаг зав амжихгүй бололтой бидний ярилцлагийг уншаад таньтай уулзах хүсэлтээ манай сонинд илгээх байх?

 Би өөрийгөө сурталчилж хэвлэлээр ярилцлага өгөөгүй болохоор холбоо барих утас тавих илүүц биздээ


Эрт үед Монголчууд тэнгэрийн дуунаас их айдаг байсан бөгөөд Цанхилан удган Мини...

Уншсан: 2856
Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 11
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN