С.Ганчимэг: Э. Амарбат миний үснээс зулгааж татсаар байгаад хүчээр ам руу бэлэг эрхтнээ хийсэн
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Үзэл бодол

С.Ганчимэг: Э. Амарбат миний үснээс зулгааж татсаар байгаад хүчээр ам руу бэлэг эрхтнээ хийсэн

2010.10.18
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатад хүчиндүүлсэн гэх өмгөөлөгч С.Ганчимэг хэвлэлийн бага хурал хийж дуу лиан дэг дээж байсан билээ. Түүн тэй уулзаж ярилцлаа.
 -Таны хүчиндүүлсэн гэх тэр хэрэг хэзээ гарсан бэ?
-2010 оны хоёрду гаар сарын 26-ны өдөр Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд миний бие Гомбожав, Баяраа нарт эрүүгийн хэрэг үүс гэсэн 21047005 тоот эрүү гийн хэргийн материал тай танилцсан. Тэр өдөр хөдөө орон нутагт проку рор хийдэг манай ангийн хүүхэд Улаанбаатарт ирс¬нээр оройн долоон ца гийн үед манай хуу лийн ангийн төгсөгчид уулзахаар болсон юм. Тэгээд орой 19 цагийн үед манай ангийнхан кафед орж, төдөлгүй караокед орцгоосон. Тэнд нэлээд удсан. Шөнийн 02 цагийн үед биднийг караокегоос гарах гэж байтал манай ангийн Эрдэнэбат хоёр хүний хамт орж ирсэн. Тэд нь Э.Амарбат, түүний найз гэх үсээ ардаа боо сон залуу байлаа. Э.Амар батыг би өмнө нь тань даггүй байсан. Аж лын шугамаар зүс таних тө дий. Э.Амарбат над руу хандаж юм яриад бай сан.
-Юу яриад байх юм, тэгээд…
-Би түүнээс хол зай тай сууж байсан. “Манай ажилд улс төрийн дарамт шахалтын нөлөө их байдаг, Ганчимэг ээ” гэх мэтээр ярьж байснаа “Соёмбо” архинаас гур ван шилийг авсан.
Хоёр дахь шил архиа уух үедээ тэр илэрхий согтож эхэлсэн. Гурав дахь шил архиа уух үедээ над руу дөхөж ирээд надаас эсэн бусын юм асуугаад байсан. Би тэр өдөр хэргийн материалтай танилцсан болохоор Амарбатад хандаж “Чи Гомбожав, Баяраа хоёрын хэнийх нь найз юм бэ” гэж асуухад “Би чамд хэлэхгүй” гэснээ намайг караокены баруун хойд булан руу хүчээр аваачаад үнсэх гэж дайрдаг юм. Цааш нь түлхсэн чинь “Үнсүүлэхгүй юм бол чамайг хүчиндэнэ дээ” гэж хэлсэн. Тэр үед нь би “Энэ хүн юу яриад байна аа” гээд учиргүй гайхаж цочирдсон. Төдөлгүй манай ангийнхан тэндээс гарцгааж унаа хүлээгээд бүгд гадаа дугуйраад зогсч байтал Амарбат миний гараас бүр зориудаар татсаар байж холдуулсан.
-Та ангийнхнаа дуудах ч юм уу, Э.Амарбатаас зугтах ямар нэ гэн оролдлого хийгээгүй хэрэг үү?
-Энэ үед такси ирээд зогсохоор нь би гэртээ харих гээд шууд ороод суусан. Хаалга хаах гэсэн чинь Амарбат хүчээр татаад таксинд шууд дайраад орж ирсэн. Би жо лоочид “Дөлгөөн нуур” руу яваа рай” гэж хэлээд хөдөлтөл Э.Амар бат жолоочийг шууд захираад Их дэлгүүрийн тийш явахыг тушаасан. Тушаал буулгаж байгаа нь аймаар муухай ааш авиртай том дарга хүн шиг байсан. Жолооч шууд л түүний үгэнд ороод Их дэлгүүр лүү чиг лэсэн. Тэгээд Их дэлгүүрийн баруун хойд талын төмөр хашааны хажууд ирж зогссон. Намайг буух гүй гэсэн чинь Амарбат “Алив, чи буу” гээд хүчээр чирч буулгаад “ANN” гэсэн бичигтэй цэнхэр байшин руу авч орсон. Энэ үед би түүний гараас мултраад гурван ч удаа зугтсан боловч намайг барьж аваад, хашгирах гэхээр ам дараад хүчээр тэр байшин руу авч орсон. Тэгээд лифт рүү авч орон дээшээ гараад нэг өрөөнд оруулаад хаалгаа түгжсэн.
-Ямаршуухан газар байх юм?
-Тэр нь хоёр өрөө байр байсан. Өөрийнхөө байр гэж хэлсэн. Тэгээд шууд миний хувцсыг хүчээр тайлаад, цамцны товчнуудыг ханз татаад дээш нь мулталж цээжин биеийг маань нүцгэлсэн. Дараа нь өмд доош нь шувт татаад чармай нүцгэлээд том өрөө рүүгээ авч орсон. Тэгээд зурагтаа асаагаад порно кино гаргасан. Өөрөө хамаг хувцсаа тайлж нүцгэлээд миний өмнө ирээд зогсчихсон. Тэгснээ хоёр гараараа миний үснээс татаж бэлэг эрхтэн рүүгээ ойртуулсан. Хажуу тийшээ харахаар л үснээс зулгаагаад миний хүсээгүй зүйлийг хүчээр хийлгэх гээд байсан. Тэгэхээр нь би “Чи болиоч ээ. Би ингэж чадахгүй” гэсэн чинь “Чи чадах ёстой. Энийг хөх” гээд бай сан. Аягүй муухай ширүүн харцтай. Миний үснээс зулгааж татсаар байгаад хүчээр ам руу бэлэг эрхт нээ хийсэн. Тэрийгээ бүр хоолойны уг хүртэл түлхээд, миний огиудас хүрч дотор муухайраад амьсгалж ч чадахаа байсан. Энэ аймаар үйлдлээ хоёр гурав дахиж хийсэн. Тэгснээ “Чи ингэж чадахгүй байна уу. Алив цаашаа хар” гээд араас хүчээр хийсэн. Миний биений юм ирчихсэн байсан тул чадах чинээ гээрээ эсэргүүцсэн. Гэвч нэмэр болоогүй. Тэр намайг хүчиндсэ ний хээ дараа хажуудаа байсан хөргөгчнөөс ууж байгаад орхисон архи, виски гаргаж ирээд уусан.
-Та тэгээд тэндээ хоносон юм уу?
-Өглөөний найман цагийн үед намайг хувцсаа өмсөөд гарах гэтэл Амарбат нойлын өрөөнөөс гарч ирээд унтлагын өрөөнд татаж оруулаад орон дээр шууд дараад авсан. Миний цамцны дунд талын хоёр товчийг дахиад тасалчихсан. Тэгээд миний хувцсыг хүчээр тайлж хаяад, хоёр гарыг маань толгойн дээр барьж хөдөлгөөнгүй болгож байгаад дахиад хүчиндсэн. Дараа нь том өрөө рүүгээ чирч оруулаад нөгөө порно киногоо үзүүлсэн. Хувцсаа өмсөх гэсэн чинь өмсүүлэхгүй байхаар нь би “Чи болиоч дээ” гэтэл “Чи намайг чи гэдэг хэн юм бэ. Би бол том дарга хүн шүү” гэж зандарсан. Хувцсаа өмсөх гээд эсэргүүцсэн чинь миний хоолойг багалзуурдаж шахаад пиджакийг маань хүчээр тайлаад гурав дахь удаагаа хүчиндсэн. Миний биений юм ирчихсэн байсан болохоор юу болсон нь ойлгомж той шүү дээ.
-Танд их л муухай хүнлэг бус зан гаргаж дээ?
-Амарбат намайг шууд чирч гулдран угаалгын өрөөнд оруу лаад “Наадахаа угаа” гэж зандар сан. Тэгээд нөгөө порно киногоо үзээд, архи уугаад нэг хэсэг саат сан. Сүүлдээ илт согтож эхэлсэн. Намайг хувцсаа өмсөх гэхээр хоолой боочих гээд байсан тул би нүцгэн шахуу л байсан. Сүүлдээ би “Чи намайг одоо явуулчихаач дээ” гэж гуйхад “Чамайг эндээс гаргахгүй. Миний найз охин дээр амьдардаг юм. Аягүй хартай. Чамайг гарангуут барьж аваад зодчихно” гэж хэлсэн. Энэ бол хоёрдугаар сарын 26-ны өдөр болсон явдал.
-Та Амарбатын гараас мулт рангуутаа тэр даруй яагаад цаг даад хандаагүй юм бэ?
-Би ийм зүйлтэй учирна гэж бодоогүй байсан болохоор тэр үед айж сандраад цочролд орчихсон. Юу хийхээ, яахаа ч мэдэхгүй байсан. Энэ асуудлыг шууд гаргаж тавиад өргөдөл өгнө гэхэд надад сэтгэл зүйн бэлтгэл байгаагүй. Яагаад гэхээр энэ мэтийн өргөдөл бичих надад маш хүнд байсан. Шүүх эмнэлгээр явна гэж бодохоор сэтгэл зүйд маань маш том дарамт бий болсон. Гэрийнхэндээ аль болох мэдэгдэхгүйг хичээж байсан. Яагаад гэвэл нас дээр гарсан эцэг, эхтэй болохоор тэднийгээ зовоох гүй, би өөрөө л энэ зовлонгоо өөртөө хадгалж үлдье гэж шийдсэн юм. Гэтэл хориод хоногийн дараа миний өндгөвч үрэвсээд шөнө унтаж чадахаа байсан. Яагаад гэвэл Амарбат намайг биений юм ирчихсэн байхад гурван удаа хүчиндсэн болохоор тэр. Сүүлдээ би эмчид үзүүлж үрэвсэл дарах эмийг олон удаа хийлгэсэн. Тэгж байж гайгүй болсон. Тэгээд бүр илт ядраад, даралт багадаад, бие маань аягүй дордож эхэлсэн.
-Эрүүл мэндээ хэцүүдээд ирэхээр та олон түмэнд Э.Амар батад хүчиндүүллээ гэж мэдэгдсэн юм уу?
-Энэ үед би аргагүйн эрхэнд хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Үүний дараа манай ангийн Эрдэнэбат над руу хоёр удаа залгаад “Ганчимэг ээ, чи хаана байна, очиж уулзъя” гэж ярьсаар байгаад хүрч ирсэн. Тэгээд тэр “Энэ асуудлыг Амарбат бид нараас өөр хэн ч мэдэх ёсгүй шүү. Чи нэр төрөө бодох хэрэгтэй. Ер нь чи С.Отгонбаярын хэрэг дээр явахаа боль. Чи насан туршдаа энэ хүний хэрэг дээр явахгүй шүү дээ” гэх зэргээр ятгасан.
-Эрдэнэбат, таныг хохироогч хоёр ямар холбоотой улс байж таарах вэ?
-Э.Амарбат, Эрдэнэбат хоёр хөршүүд юм билээ. Манай ангийн Эрдэнэбат дандаа л гавьяат хуульч болно гэж ярьж явдаг хүн. Эрдэнэбат, Амарбат хоёрын ярьдаг юм яг адилхан.
-Таныг хэвлэлийн бага хурал зарлахад УИХ-ын гишүүн Л.Гүн далай хамт байлцсан. Тэгтэл үүнийг эсрэг тал чинь улс төр жүү лээд таныг Л.Гүндалай, С.От гонбаяр нарын захиалгаар гүт гэлэг зохион байгууллаа гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлээд байгаа. Л.Гүндалай гишүүнийг та дуудсан юмуу. Тэр өөрөө сайн дураараа ирсэн юм уу?
-Миний өргөдөл цагдаагийн байгууллагаар явж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Л.Гүндалай гуай мэдсэн байна лээ. Тэгээд өөрөө над руу ярьсан. Өмнө нь нэг өмгөөлөгчөөс би хэвлэлийн бага хуралд хамт ороод өгөөч гэж гуйсан чинь татгалзсан юм. Харин Л.Гүндалай гишүүн надтай уулзаад миний бодлыг хуваалцаад “Ямар тусламж хэрэгтэй вэ” гэсэн. Тэгснээ хуулийн зөвлөхтэйгээ уулзуулаад тэр хүн Занаа гуайд хэлсэн юм байна лээ. Тэгээд би 29-ний өглөө Занаа гуайтай уулзаад хэвлэлийн бага хуралд хамт орсон. Би мэргэж лийнхээ ажлын хажуугаар бас бизнес хийдэг, нийгмийн янз бүрийн давхаргын хүнтэй харьцдаг хүн. Амралтын өдөр болгон би “Нарантуул” зах руу явж бараа татдаг. Тиймээс би өөрийнхөө дүр төрхийг нууж маск зүүсэн юм. Намайг хэвлэлийн бага хурал хийлгэсний дараа Э.Амарбат бас Хэвлэлийн хүрээлэнд хурал хийлгэж байгаа харагдсан. Тэр хэвлэлийн бага хурал дээрээ миний асуудлыг Л.Гүндалай, С.Отгонбаяр нар зохион байгуулж байгаа мэт зүйл ярьсан. Энэ асуудлыг өөр хэн нэгэн хүнтэй хутгах шаардлага байхгүй. Би хэн нэг хүний хэлснээр хөдөлж байдаг, хэн нэг хүнд худалдагдах хүн биш ээ. Хуульч, өмгөөлөгч намайг ингэж хохироож байгаа юм чинь хуулийн талын мэргэжил, боловсролгүй эмэгтэйчүүдийг ямар байдалд оруулах нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс Амарбат гэдэг аймшигтай гаж донтон, садист байдаг гэдгийг бусад эмэгтэйчүүдэд сэрэмжлүүлэх нь зүйтэй биз дээ.
-Тэр хэвлэлийн бага хурлаас хойш Амарбатын зүгээс ямар нэгэн дарамт ирсэн үү?
-Намайг хэвлэлийн бага хурал хийлгэсний дараа маш олон сэтгүүлч над руу залгаад дэлгэрэнгүй ярилцлага авъя гэж гуйж байсан. Гэвч би энэ талаар дахиж ярих шаардлагагүй гэж үзээд утсаа хаасан. Намайг танихгүй хүмүүс ч гэсэн миний утасны дугаарыг хаанаас ч олсон юм бүү мэд, над руу залгаад “Бие чинь зүгээр үү” энэ тэр гээд миний төлөө санаа зовж байсан.

Л.Батцэнгэл Өдрийн Сонин
 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатад хүчиндүүлсэн гэ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 65
123456789
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN