Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүүхнүүдтэй зугаацаж байгаа зургууд секс сайтуудыг чимж байжээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Чухлыг онцлов

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүүхнүүдтэй зугаацаж байгаа зургууд секс сайтуудыг чимж байжээ

2010.04.14
Монголчууд шинэ ерөнхийлөгчтэй болж, Ардчиллыг дэмжигчид бөөн баяр хөөр болж байсан цаг саяхан мэт. Мэдээж олны санал авч, төрийн тэргүүнээр сонгогдож чадсан Элбэгээ  ерөнхийлөгч ч энэ баярыг  тун сайхан тэмдэглэсэн бололтой юм. Найр наадам, архи дарс, зугаа цэнгэл хөөж байгаа төрийн тэргүүнийг  бас залуухан бүсгүйчүүд ч хүрээлж байсан гэнэ. Монголын хамгийн анхны нэгэн сайт дээр түүний бүсгүйчүүдтэй авахуулсан тун хөгжилтэй зургууд тухайн үед тавигдсан байх юм. “Зиак манай шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуай хүүхнүүдийг ч жаатай эргүүлж байна доо” гэсэн тайлбартайгаар нийтлэсэн байлаа. Энэ зургаас харахад ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж  Солонгосын хөрөнгө оруулалтай “Сүнжин гранд” зочид буудалд л хүүхнүүдтэй уулзсан бололтой. Монгол улсын төрийн тэргүүн тун намбагүй  загнаж байгаа нь дээрх зургуудад тун тод гарч. Энэ зургуудийг яг хэзээ, ямар арга хэмжээн дээр авсан нь тодорхой бус байна. Харин тэр зураг байршсан сайтынхан “Шинэхэн ерөнхийлөгч хүүхнүүдийг ч жаатай эргүүлж байна аа” гэж тайлбар тавьсаныг бодоход саяханы зураг бололтой. Түүнээс гадна шинэ ерөнхийлөгчийн янз бүрийн хүүхнүүдтэй зугаацаж байгаа зургийг  тус сайтынхан “Оддын секс амьдрал” буландаа тавьсан байсан билээ. Бэлгийн замын халдварт өвчин, нууц амрагууд, гэр бүлийн ээдрээт амьдрал, тайчигчид, нүцгэн шалдан хүүхнүүдийн дунд Монгол улсын төрийн тэргүүний арзайтлаа инээчихсэн, хүүхнүүдтэй зугаацаж байгаа зургуудийг харахад сайхан санагдахгүй л байна билээ. Тэр сайтад тухайн үед зочилж, тэрхүү зургийг үзсэн хүмүүс ч “Ёо энэ тэнэг Элбэгдорж жоохон намбатай баймаар юм аа. Дарвайтлаа инээгээд тэр хүүхэн рүү харж байгааг нь ээ.” “Баахан гэмт хэрэгтэнг сулалж Монгол улсыг гэмт хэргийн үүр болгох гэж байгаагаа мэдэдгүй юм уу, хаашаа юм? Одоо амласан зүйлээ таг мартсан даа энэ нөхөр” гэх гэх мэтээр сэтгэгдлээ бичсэн байлаа. Хүсвэл энд дараад орж үз. Монголчууд “Далан настанд ч даруулга хэрэгтэй” гэж ярьдаг. Энэ үг төрийн тэргүүнд ч гэсэн  хамаатай л байх. Монгол улсын нүүр царай, бас болоогүй Үндэсний эв нэгдлийг хангах учиртай ерөнхийлөгч маань нэрээ хичээж, буурь суурьтай байж, хаана ч намба алдахгүй байхыг бүх л хүн хүсч байгаа нь дамжиггүй.

Монголчууд шинэ ерөнхийлөгчтэй болж, Ардчиллыг дэмжигчид бөөн баяр хөөр болж бай...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 82
1234567891011
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN