Монгол улс дахь Их Түмэн Санаачлагын Оролцогч талуудын уулзалт боллоо
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Монгол улс дахь Их Түмэн Санаачлагын Оролцогч талуудын уулзалт боллоо

2019.05.16

2006 оноос буюу Их Түмэн Санаачлага (ИТС)-ын байгуулагдсан цагаас хойш Монгол улс гишүүн орноор байгаа бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос улс, Оросын Холбооны Улс тус санаачлагын гишүүн орнууд юм. Монгол Улс дахь Ажлын нэгж буюу Оролцогч талууд (Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Хөгжлийн банк, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Стратеги судалгааны хүрээлэн, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ аймгууд) бол ИТС-д Монгол улсын хамтын ажиллагааг чиглүүлэгч гол суурь болдог.

Тиймээс 2018 оноос Германы ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөтөлбөр, Монгол улсын холбогдох оролцогч талууд хамтран Монгол улсдаа бүс нутгийн интеграцийн хамтрын ажиллагааг бэхжүүлж, ИТС-д Монгол улсын оролцоог нэмэгдүүлэх үүднээс Монгол улс дахь ИТС-ын Оролцогч талуудын цуврал уулзалтуудыг зохион байгуулж эхлээд байна. Эдгээр уулзалтууд бол “Ази дахь дэд бүс нутгийн санаачлагын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих” (GIZ SCSI) хөтөлбөрөөс ИТС бүс нутгийн хамтын ажиллагааны механизмд Монгол улс оролцох, бүс нутгийн интеграцид нэгдэхэд үзүүлж буй дэмжлэгийн нэгээхэн хэсэг юм. Тус уулзалтуудын зорилго бол Монгол улсын Ажлын нэгжүүдийн санал болгож буй төслийн саналын чанар, хэрэгжилтийг сайжруулах, Монгол улс дахь Ажлын нэгжүүдийн харилцаа холбоог идэвхижүүлэн тогтмолжуулж улмаар ИТС-ын хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагаанд илүү үр дүнтэй оролцоход чиглэсэн.

“Ази дахь дэд бүс нутгийн санаачлагын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих” (GIZ SCSI) хөтөлбөр нь ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны (BMZ) санхүүжилтээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) GmbH хэрэгжүүлдэг хөтөлбөр бөгөөд Камбож, Лаос, Монгол, БНХАУ, Вьетнам зэрэг орнуудад дэд бүс нутгийн механизм, тухайлбал Зүүн Өмнөд Азийн АСЕАН-Хятадын Чөлөөт худалдааны хэлэлцээр (ACFTA), Зүүн Хойд Азийн Их Түмэн Санаачлага (GTI) хүрээнд ажилладаг. Тус хөтөлбөр энэ жил дуусч байгаа бөгөөд шинэ шат эхлүүлэх бэлтгэл ажил одоогоор явагдаж байна.

Энэ удаагийн уулзалт Монгол улс дахь Оролцогч талуудын 3-р уулзалт байсан бөгөөд 2019 оны 5-р сарын 03-ны өдөр ГОУХАН-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын уулзалтын өрөөнд боллоо. Нийт 14 Оролцогч талуудын төлөөлөл (яам, агентлаг, орон нутгийн захиргаад) оролцож, өмнөх уулзалтын дараа хийсэн ажил, хуримтлуулсан туршлага, сайжруулсан төслийн саналаа хэлэлцэж, санал дүгнэлт гаргахын зэрэгцээ Монгол улс дахь ИТС-ын Ажлын нэгжүүдэд зориулсан гарын авлагын төслийг хэлэлцэн цаашид хэрхэн сайжруулах, мөн хамтын ажиллагаагаа тус цуврал уулзалтуудын хүрээнд хэрхэн өргөжүүлэх талаар нээлттэй, дэлгэрэнгүй ярилцлаа.

2006 оноос буюу Их Түмэн Санаачлага (ИТС)-ын байгуулагдсан цагаас хойш Монгол ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN