Цасанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллав
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

Цасанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллав

2019.05.13

2019 оны 05 дугаар  сарын 10-ны өдрөөс эхлэн ихээхэн хэмжээний цас орсны улмаас Өвөрхангай, Өмнөговь, Төв, Говсүмбэр аймгийн  хот хоорондын болон олон улсын автозамын дагуу хүндрэл үүсч, иргэд автомашинтайгаа цасанд суух, тээврийн хэрэгсэл цасанд боогдсон 20 орчим дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагын алба хаагчид ажиллан 20 хүний амь насыг авран хамгаалж, 4 автомашиныг цаснаас татаж гарган иргэдийн амь нас, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын чиглэлд болон Гучин-Ус сумын Хөөвөр багийн “Хашиг” гэдэг газар автомашин цасанд суусан тухай дуудлагаар /2019.05.11-ний өдрийн 16:40 цагт/  Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, 2 автомашиныг цаснаас татан гаргаж, 2 хүнийг аварсан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн “Бажгайгийн бууц” гэдэг газар цасанд суусан тухай дуудлагаар /2019.05.12-ны өдрийн 02:10цагт/ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, автомашиныг цаснаас татан гаргаж, 8 хүний амь насыг авран хамгаалав.

Төв аймгийн Архуст сумын  “Эхэн бөрт”, “Хуурайн давааны-Үүр”, “Галуут”, “Гучингийн хоолой”, “Галуутын гол”, “Хашаат” гэдэг  газар тус сумын харьяат малчин Ж, Б,Д, Т, М нарыг  малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагаар /2019.05.11-ний өдрийн 00:10 цагт/ Онцгой байдлын газрын алба хаагчид  болон сумын ЗДТГ-ын алба хаагчид хамтран эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, малчин Ж, Б,Д, Т, М нарыг  тус тус эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Уулзвар” багийн “Чойр уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Улаанбаатар-Замын-Үүд сумын чиглэлийн зам дагуу замын хажууд суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар /2019.05.12-ны өдрийн 03:32 цагт/ Онцгой байдлын газрын алба хаагчид 25 км замыг туулан 05:25 цагт очиж, 00:08 цаг ажиллаж автомашиныг цаснаас татан гаргаж, 5 хүний амь насыг авран хамгаалав.

Дээрх дуудлагуудад Онцгой байдлын албанаас нийт 50 орчим алба хаагч, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

2019 оны 05 дугаар  сарын 10-ны өдрөөс эхлэн ихээхэн хэмжээний цас орсны у...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN