Халдвар авах, өвчлөхөд хүргэдэг эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг анхаарууллаа
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга мэдээ

Халдвар авах, өвчлөхөд хүргэдэг эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг анхаарууллаа

2019.05.06

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэр Цагааннуур тосгонд тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс арван нэг дэх удаагаа хуралдлаа.

Хурлыг аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга А.Гылымхан удирдаж, нөхцөл байдлын талаар болон өвчнөөс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээнүүдийг хэрхэн зохион байгуулж байгаа тухай мэдээлэл сонсож, холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.

Мэргэжлийн байгууллагын хийсэн мэдээллээр нэмж өвдсөн хүн одоогоор байхгүй, нэг, хоёрдугаар хавьтлыг олж тогтоох, өвчтөнтэй ойрхон байж үзлэг хийсэн эмч, асарч сувилсан эмнэлгийн байгууллагын ажилтнууд, ар гэрийн болон салах ёс гүйцэтгэхээр ирж байсан хамаатан садны хүмүүсийг хяналтад авч, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж байна. Нэгдүгээр хавьталтын 90 хүнээс шинжилгээ авсан бүгдээрээ сөрөг гарсан ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Гэвч иргэд тарваганы муудсан өмхийрсөн үхдэл махыг, хот сууринд ил задгай газар хаяж, орхиж байгаа нь халдвар тархах эрсдэл үүсгэж байна гэсэн юм. Тийм учраас халдвар авах, өвчлөхөд хүргэдэг эрсдэлтэй үйлдлүүдээс татгалзах, сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад мэдээллэхийг мөн хорио цээрийн дэглэм тогтоосон газраас зугтаж гарах, орох хөдөлгөөн хийхгүй, төрийн албан хаагчдын ажилд хүндрэл учруулахгүй байхыг онцгой анхаарууллаа.

Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар иргэдээс ирсэн өргөдөлтэй танилцаж, ар гэрээс нь хүн нас барж буяны үйлдэл хийх хүндэтгэн үзэх шалтгаантай 2 иргэний хүсэлтийг харгалзан үзэж салах ёс гүйцэтгэхээр ирсэн хүмүүст ариутгал, халдваргүйжүүлэлт хийж оруулж гаргахаар Онцгой комисс шийдвэрлэлээ.

Сануулж хэлэхэд Тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 160 дугаар тушаалын дагуу 2019- оны 04-р сарын 30-ны өдрийн оройн 08:00 цагаас эхлэн 6 хоног хорио цээрийн дэглэм тогтоосон ба энэ хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй дахин тохиолдол бүртгэгдээгүй бол хорио цээрийн дэглэмийг цуцлах бөгөөд энэ хугацаа нь ирэх даваа гарагийн оройн 08:00 цагт дусгавар болох аж.

Н.Ерлан
2019.05.04

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэр Цагааннуур тосгонд тарваган та...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN