"Эрдэнэс-Тавантолгой" ХК 2019 оны I улирлын үйл ажиллагаагаа тайлагнав
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга мэдээ

"Эрдэнэс-Тавантолгой" ХК 2019 оны I улирлын үйл ажиллагаагаа тайлагнав

2019.05.01

"Эрдэнэс-тавантолгой” ХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ээлжит хэвлэлийн хурлаа хийж, 2019 оны эхний улирлын үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өглөө.

2019 оны нэгдүгээр улирлын байдлаар;

Нүүрс олборлолт: 4,2 сая тонн

Нүүрс экспорт: 2,4 сая тонн

Борлуулалтын орлого: 741 тэрбум төгрөг

Улсын төсөвт: 193,5 тэрбум төгрөг

Цэвэр ашиг: 304 тэрбум төгрөг байна.

2018 онд тус компани 11 сая тонн нүүрс олборлож, 13 сая тонн нүүрс экспортлон, 1,99 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 807,6 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллан, улсын төсөвт 478,8 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж, дотоодын бүхий л аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн үзүүлэлтүүдээрээ тэргүүлсэн талаар мэдээлж байсан юм. Ерөнхий тоон дүнгээр нь авч үзвэл ЭТТ компани улсын эдийн засагт 1,16 их наяд төгрөгийн хувь нэмэр оруулж, ДНБ-ний болон төсвийн татварын орлогын 6 хувийг дангаараа бүрдүүлэн ажиллажээ.

Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу компанийн ТУЗ-өөс 2018 оны цэвэр ашгаар дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүд, тухайлбал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Конвейрийн систем, Хими технологийн үйлдвэр, Цахилгаан станц зэрэг төслүүдийн анхны хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.

Томоохон төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхтэй холбоотойгоор компани төсөвтөө тодотгол хийж, оффисын барилга, автомашин, компьютер тоног төхөөрөмж худалдан авах зэрэг хөрөнгө оруулалтын зардлуудаа 400 гаруй тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэрийг гаргасан байна.

УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу олон улсад IPO гаргах бэлтгэл эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд тендерийн хуультай холбоотойгоор олон улсын зөвлөх шалгаруулж авах зарим ажил түр хойшлогдсон ч мэдээллийн нэгдсэн бааз үүсгэх, бичиг баримт боловсруулалт, гүйцэтгэлийн бусад ажлууд өндөр хувьтай байгаа талаар мэдээллээ.

"Эрдэнэс-тавантолгой” ХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ээлжи...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN