Мисс А.Дэлгэрцэцэг “Mrs International World” тэмцээнд оролцоно
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Урлаг спорт

Мисс А.Дэлгэрцэцэг “Mrs International World” тэмцээнд оролцоно

2019.04.19
Өнгөрсөн жил Алдарт эхийн  одонтой ээжүүдийн  дунд “Mrs Mongolia World-2018-Гоо ээж” улсын анхдугаар уралдааныг зохион байгуулсан. Энэхүү тэмцээний ялагч,  БСШУСЯ-ны“Боловсролын салбар дах хүүхэд хамгааллын элч” мисс А.Дэлгэрцэцэг маргааш “Mrs International World” тэмцээнд оролцохоор АНУ-ыг зорих гэж байна. Лас Вегаст болох “Mrs International World” тэмцээнд нийт 41 орны ээжүүд оролцон, авьяас билэг, ур чадвар, оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөх юм.

Дэлхийн хэмжээний тэмцээнд Монгол ээжүүдээ төлөөлөн оролцож байгаа, “Алдарт эхийн одонтой мисс  А.Дэлгэрцэцэгт  Монголын Үндэсний шилдэг үйлдвэрлэгч “Алтай кашмер” ХХК-иас амжилт хүсч, бүтээгдэхүүнийхээ дээжээс  бэлэг гардууллаа. “Mrs International World” тэмцээн энэ сарын 25-наас Лас Вегаст эхлэх юм байна.



Сонирхуулахад, “Mrs Mongolia World-2018-Гоо ээж” уралдаанд дөрөв буюу түүнээс олон хүүхэд төрүүлж, “Алдарт эхийн I, II одон”-ийн эзэд болсон ээжүүд өрсөлдсөн билээ. Уг уралдааны сүүлийн шатанд 29 бүсгүй өрсөлдөж, дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэг ялагчаар шалгарсан юм. Мөн тэрбээр одонтой 3500 ээжийг хамруулсан “Төрсний дараах сэтгэл гутрал” төслөөрөө тэмцээний “Хүмүүнлэг мисс”-ээр шалгарсан юм. Харин “Mrs International World” тэмцээнийг 1984 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд нөхөрт гарсан бүсгүйчүүд оролцдогоороо онцлогтой аж.

Өнгөрсөн жил Алдарт эхийн  одонтой ээжүүдийн  дунд “Mrs Mongolia...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN