Хэвлэл, мэдээллийн ажилтнуудын дунд ширээний теннисний уламжлалт тэмцээн болно
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Урлаг спорт

Хэвлэл, мэдээллийн ажилтнуудын дунд ширээний теннисний уламжлалт тэмцээн болно

2019.04.12

Нийт хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, ажилтан та бүгдийг ширээний теннисний тэмцээнд урьж байна! Арвандөрөв дэх жилдээ тасралгүй хэвлэгдэн гарч буй “Одоо цаг” сониноос “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-т зориулан нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан та бүхний дунд ширээний теннисний уламжлалт тэмцээнийг зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрчээ.

Анх 2016 онд сонины сэтгүүлчдийн дунд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр зохион байгуулсан ширээний теннисний тэмцээнд Чөлөөт хэвлэл сангийн ажилтан С.Мөнхсайхан алтан медаль, “Монголын үнэн” сонины эрхлэгч Б.Ганболд мөнгөн медаль, “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцага хүрэл медалийн эзэн болсон түүхтэй.

2017 онд зохиосон хос болон ганцаарчилсан төрөлд эрэгтэй алтан медалийг “Хориотой бүс” сонины эрхлэгч Д.Буян, мөнгөн медалийг “МН-25” дугаар суваг телевизийн найруулагч Г.Энхтүвшин, хүрэл медалийг “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцага, шагналт байрыг “Алаг хорвоо” сонины ажилтан Ц.Гантулга, эмэгтэй ганцаарчилсан төрөлд алтан медалийг “МҮОНТ”-ын ажилтан С.Сарантуяа, мөнгөн медалийг “Монголын араншин” сонины ажилтан Г.Түвшинбаяр, хүрэл медалийг “Хэвлэлийн хүрээлэн”-гийн Н.Март нар тус тус хүртсэн.

Хосын төрлөөр “Одоо цаг” сонины баг алтан цомын эзэн болсон юм. Харин 2018 онд гурван тамирчинтай багийн төрлөөр нэгдүгээр байрыг С.Сарантуяа ахлагчтай “МҮОНТ”-ын баг, хоёрдугаар байрыг Т.Баярмаа ахлагчтай “Одоо цаг” сонины баг, гуравдугаар байрыг “Монгол ньюс”-ын Э.Харцага ахлагчтай баг тус тус хүртсэн бол шагналт байранд “SBN” телевизийн найруулагч бүсгүй, “МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлч Б.Энхболд, “Хэвлэлийн хүрээлэн”-гийн Л.Намбаяр нар удаалж байв.

2019 оны тавдугаар сарын 02-нд зохион байгуулах ширээний теннисний ганцаарчилсан болон холимог хосын төрлийн хувьд:

Тэмцээн явуулах зарчим.

1.Тэмцээн 2019 оны тавдугаар сарын 02-ны 09 цагт “Оч” клуб дээр холимог хосын төрлөөр эхлэнэ. Жч:Тэмцээнд оролцох баг, тамирчид цагаасаа хоцрохгүй байхыг хүсье. Хоцорсон тохиолдолд хожигдолд тооцно.

2.Тэмцээнд оролцох тамирчид бэлтгэлийн хувцас, кет пүүз, өөрсдийн ракет, бөмбөгтэй ирнэ.

3.Тэмцээнийг Монголын Ширээний Теннисний холбооны шүүгч Ж.Болд олон улсын ширээний теннисний дүрмийн дагуу шүүн явуулна.

4.Тэмцээний техникийн зөвлөл 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “Оч” клуб дээр хуралдана.

5.Тэмцээнд оролцох тамирчид 05 дугаар сарын 01-ны дотор мэдүүлгээ 99181260, 98201260 дугаарын утсаар болон dr.buyan@yahoo.com, fb: Dogo buyan хаягаар өгсөн байна.

6.Тэмцээнд оролцох баг тамирчдаас такс авахгүй.

Шагналын сан:

Ганчаарчилсан эрэгтэй төрөл

1-р байр медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал үнэ бүхий зүйл,

2-р байр медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал үнэ бүхий зүйл

3-р байр медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл

Шагналт байр өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Ганчаарчилсан эмэгтэй төрөл

1-р байр медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал үнэ бүхий зүйл,

2-р байр медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал үнэ бүхий зүйл

3-р байр медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл

Шагналт байр өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Холимог хосын төрөл

1-р байр тус бүрд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл

2-р байр тус бүрд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл

3-р байр тус бүрд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл

Та бүгдийг хүндэтгэсэн “Одоо цаг” сонины хамт олон

Нийт хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, ажилтан та бүгдийг ширээний т...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN