Багш нарын илүү цагийн хөлсийг шийдвэрлэлээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Үзэл бодол

Багш нарын илүү цагийн хөлсийг шийдвэрлэлээ

2019.04.04

Багш нарт илүү цагийн нэмэлт хөлсийг олгох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Багш нарын нэмэлт хөлсийг 2019 оны Улсын төсөвт суулгасан боловч 2018 оны Засгийн газрын 82 дугаар тогтоолд тодорхой зохицуулалт, агуулга орхигдсоноос болж, ялангуяа цэцэрлэгийн багшийн илүү цагийн хөлс олгох боломж хууль, эрх зүйн хүрээнд хаагдаад байсныг залруулж, зассан байна.

Ингэснээр багш нар долоо хоногт дунджаар 40 орчим цаг ажилласан нэмэгдэл хөлсөө авах боломжтой болов.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хийсэн мэдээлэлдээ “Илүү цагийн хөлсийг өнгөрсөн хугацааны буюу 2019 оны нэгдүгээр сараас эхлүүлэн нөхөж олгоно. ЕБС-ийн багш нарт мөн илүү цагийн хөлс тооцогддог. Тодруулбал, мэргэжлийн багш дутагдалтай тохиолдолд, ялангуяа хөдөө орон нутагт мэргэжлийн багш дутагдалтай нөхцөлд багш нар илүү цаг ажилладаг. ЕБС-ийн мэргэжлийн багш жирэмсний амралт авсан тохиолдолд орлож байгаа багшид, ажлын долоо хоногоос нэг сар хүртэл хугацаагаар чөлөө авсан тохиолдолд орлож байгаа багшид илүү цаг тооцогддог. Тэгэхээр 2019 оны улсын төсөвт цэцэрлэгийн 22391 багш, ажилтнуудын 213 тэрбум 854 сая төгрөг батлагдсан. Үүний 6.9 хувь буюу 14.7 тэрбум төгрөг БСШУС-ын сайдын багцад бий. Үүнээс илүү цагийн хөлсийг тооцоод олгоно. ЕБС-ийн 46 мянга гаруй багш, ажилчдад 512 тэрбум гаруй төгрөг батлагдсан. Үүний 3.9 хувь буюу 19 тэрбум гаруй төгрөгийг илүү цагийн хөлсөнд тооцсон байгаа" гэлээ.

Багш нарт илүү цагийн нэмэлт хөлсийг олгох тухай Засгийн газрын тогтоол батлагдл...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN