Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад ШӨХТГ-тай хамтарна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад ШӨХТГ-тай хамтарна

2019.03.15

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн өнөөдөр Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын дарга Б.Лхагвыг хүлээн авч уулзан, санхүүгийн зах зээлийн харилцагч, үйлчлүүлэгчдийн эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа.Хорооны үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг нь хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалах юм. Иймд Хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалах нэгжийг байгуулан ажиллаж буйгаа Хорооны дарга С.Даваасүрэн танилцууллаа. Тус нэгж хэрэглэгчдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхийн зэрэгцээ тэдгээрт тулгуурлан санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх зөрчигдөж нийтлэг тохиолдлуудад дүгнэлт хийж, хянан зохицуулах шийдэл, арга замыг тодорхойлж ажилладаг юм.

Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд давхардал багагүй байдаг ч мөн тэр хэрээр хийдэл цөөнгүй байдгийг Хорооны дарга анхааруулж, тэр бүхнийг арилгах, тус тусын чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах явдал ихээхэн чухал болохыг онцлон тэмдэглэв. ШӨХТГ-аас Б.Лхагва төрийн байгууллагуудад хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий зөвлөлийг олон талын оролцоотой байгуулах санал тавьж буйгаа дурдан, уг Зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журмыг Хорооны даргад гардууллаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн өнөөдөр Засгийн газрын ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN