У.Хүрэлсүх: Монгол залуусыг Их Британид сургаж, боловсрол эзэмшүүлэх нь том хөрөнгө оруулалт
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

У.Хүрэлсүх: Монгол залуусыг Их Британид сургаж, боловсрол эзэмшүүлэх нь том хөрөнгө оруулалт

2019.03.06

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайд Филип Мэлоүнийг өнөөдөр /2019.03.05/ хүлээн авч уулзлаа. Тэрбээр манай улсад Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажлаа хүлээж аваад байгаа юм.

Монгол Улс барууны орнуудаас хамгийн анх тус улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон. Өнгөрсөн жил Монгол Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Монгол Британийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхижиж байгаад баяртай байна. Өнгөрсөн онд хэд хэдэн харилцан айлчлал хэрэгжсэн. Хоёр талын харилцааг бэхжүүлэхэд өндөр, дээд түвшний харилцан айлчлал чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа батлан хамгаалах, уул уурхай, байгаль орчин, соёл, боловсрол, харилцаа холбооны салбарт өргөн хөгжиж байна. Монголын Хөрөнгийн бирж, Лондонгийн Хөрөнгийн бирж хооронд хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Британийн Ерөнхий сайдын томилсон худалдааны элч чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Тус улсын Засгийн газрын Чивнингийн тэтгэлгээр монгол оюутнуудыг суралцуулж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлээд цаашид энэ тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ. Монгол залуусыг боловсрол, мэдлэг эзэмшүүлэх нь манай улсад том хөрөнгө оруулалт болно гэлээ.

 

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаа, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт идэвхжиж байгааг Элчин сайд  Филип Мэлоүн тэмдэглээд эдгээр салбарт улам олон боломж гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN