Тээврийн цагдаагийн алба Б.Энх-Амгалан сайдад мэдээлэл хийв
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

Тээврийн цагдаагийн алба Б.Энх-Амгалан сайдад мэдээлэл хийв

2019.03.05

Замын цагдаагийн газрын Тээврийн Цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Амарсайхан, албаны хүмүүсийн хамтаар Зам, Тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болон холбогдох газрын дарга нарт мэдээлэл хийв. Тус мэдээлэлд замын хөдөлгөөний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажил, арга хэмжээнүүдийн талаар санал солилцсон. Орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, гэмт хэргийн гаралт, гэмтсэн хүмүүсийн тоо их байгаа нь энэ салбарын олон тулгамдсан асуудлын нэг.

Тээврийн цагдаагийн албаны өгсөн мэдээллээр 2010-2018 оны хооронд орон нутгийн замд гарсан нийт гэмт хэргийн тоо 7835, гэмтсэн хүн 4908 байгаа бол 2557 хүн амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна. Үүнээс Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймгуудын замд гарсан осол, гэмт хэргийн тоо ихэнх хувийг эзэлж байгаа нь хүн ам цөөтэй улс орны хувьд маш өндөр үзүүлэлт гэдгийг энэ үеэр албаны хүмүүс дурдаж байсан юм.

Мэдээллийн дараа Зам, Тээврийн хөгжлийн сайдын зүгээс зарим зарчмын асуудлыг хэлэлцэж, ажил хэрэг болгохыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов. Б.Энх-Амгалан сайдын хувьд зам тээврийн осол түүнийг арилгах тал дээр цогц арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзээд юуны өмнө “Авто тээврийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулснаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ үр өгөөжтэй болно гэж үзлээ.

Үүний зэрэгцээ жолооны курсуудыг цэгцэлж, чанартай жолооч бэлтгэх, техникийн стандарт хангасан тээврийн хэрэгслийг зам тээврийн хөдөлгөөнд оролцуулах, орон нутгийн замын хяналтыг сайжруулж, камержуулах, замын түгжрэлийг бууруулах тал дээр шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа гаргаж, хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авахыг үүрэг болголоо. Мөн ойрын жилүүдэд баруун талдаа жолооны хүрдтэй болон насжилт өндөртэй тээврийн хэрэгслийг зам тээврийн хөдөлгөөнд хэрхэн оролцуулахыг төрийн бодлогоор зохицуулах тал дээр анхаарч ажиллахыг сануулав.

Замын цагдаагийн газрын Тээврийн Цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Амарсайхан,...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN