Танилц: С.Мөнхчулууныг Ерөнхий сайд батламжлахгүй байх шалтгаанууд
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Үзэл бодол

Танилц: С.Мөнхчулууныг Ерөнхий сайд батламжлахгүй байх шалтгаанууд

2019.02.14

Хэдийгээр НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун хотын даргад НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн дэмжлэгийг авсан боловч түүнийг Ерөнхий сайд батламжлахгүй байх магадлалтай. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг хотын даргад батламжлахгүй шалтгааныг нь олж тайлбарлахыг оролдоё.

1. У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайд болоод хэлсэн үгэндээ олон жил төрд нүүрлэсэн эрх мэдэл, албан тушаалын төлөө зүтгэж ирсэн МАНАН бүлэглэлтэй тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн.

2. Төрд шургалсан МАНАН бүлэглэлийн санхүүгийн болон хүний нөөцийн эх сурвалж нь Нийслэл хот гэдэг. Хотын газар, төсөв, элдэв тендерээс улбаатай нийслэлийн захирганд “шургалсан” МАНАН-ийн гар хөл бологсод олон жил “ноёрхолоо” тогтоож ирснийг өнөөдөр төрийн зүгээс задлах гэж “оролдож” байгаа. Ийм цаг үед Нийслэл дэх МАНАН бүлэглэлийнхэн нэгдэн нийлж, С.Мөнхчулууныг “өмнөө барьж хотын даргад” нэрийг нь дэвшүүлэн “ялуулж”, араас нь хүчтэй дэмжиж байгаа.

3. С.Мөнхчулууны хувьд намын бодлого сөрж, заалнаас нэр дэвшсэн, ингэхдээ намын төлөөлөгчдийнхөө олонхийн дэмжлэгийг авсан бус, харин 60 тэрбумын Сандуй нарын өмнө “гар хөл бологч НИТХ дэх МАН-ын 12 төлөөлөгчдийн дэмжлэг дээр ИТХ дэх АН-ын 11 төлөөлөгчийн дэмжлэгийг авч, өөрөөр хэлбэл МАНАН-ын тусламжтайгаар хотын даргын сунгаанд олонхийн дэмжлэгийг авч, намынхаа Удирдах зөвлөлийн шийдвэрийг унагасан.

4. С.Мөнхчулуун хэдийгээр өөрөө 60 тэрбумын Ц.Сандуй нартай холбоогүй гэдэг ч түүний улс төрийн замнал болон өдгөөгөөс жил хагас гаруй хугацааны өмнө Ц.Сандуйг огцруулахын эсрэг хандаж байсан хандлага, Ц.Сандуйгийн талын төлөөлөгчдийн дэмжлэгийг авсан гэдгээс төвөггүйхэн ойлгож болно.

5. Монгол Улсын нийт хүн амийн талаас илүү нь суурьшсан нийслэл хотод хар тамхины аюул харанга дэлдээд байгаа тухй мэдээлэл чих дэлсэх болсон. Тэгвэл Хотын даргад нэр дэвшээд буй С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт нь хар тамхи хэрэглэдэг, худалдан борлуулдаг гэх мэдээлэл ар араасаа гарч, энэ асуудал нь хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж байгаа гэх. Төрсөн дүү нь хар тамхины гэмт хэрэгт нэр холбогдсон атал, төрсөн ах нь Хотын даргад нэр дэвших. Биеэ засаагүй гэр хүмүүс хэрхэн төр засах.

6. МАНАН бүлэглэлийн толгойд МАН талаас УИХ-ын дарга асан М.Энхболд, АН талаас намын дарга С.Эрдэнэ, Нийслэлд МАН талаас НИТХ-ын төлөөлөгч С.Сандуй, Д.Баярсайхан, АН талаас НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл, Ц.Баатархүү нарын ахласан нэр бүхий 21 төлөөлөгчийг дурьдаж болно. Тэд эвсэн нийлж МАН-ын бодлогыг НИТХ дээр унагаж, С.Мөнхчулууныг хотын дарга болгохоор дэмжиж, “өөсдийн утсан хүүхэлдэй” болгохыг зорьж байна.

Эдгээр шалтгааны улмаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргад нэр дэвшин НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн дэмжлэгийг авсан С.Мөнхчулууныг дэмжихгүй л болов уу.

Т.Энхриймаа

 

Хэдийгээр НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун хотын даргад НИТХ-ын төлөөлөгчдийн олон...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN