Дулааны алдагдлаа хэмжүүлж, байшингаа дулаалах зөвлөмж аваарай
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Дулааны алдагдлаа хэмжүүлж, байшингаа дулаалах зөвлөмж аваарай

2019.02.12

Та байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулан, түлшний зардлаа хэмнэж, амьдрах орчин нөхцөлөө сайжруулахыг хүсэж байвал бидэнтэй нэгдээрэй.

Зорилго: Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор гэр хороолол дахь байшинтай айлуудын дулааны алдагдлыг мэргэжлийн түвшинд тодорхойлон тооцож, урин дулаан цагт байшингийнхаа дулаан алдагдлыг багасгах боломж нөхцөлийг олгох;

Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хороолол дахь байшинтай айлуудын дулааны алдагдлыг зориулалтын багажаар үнэ төлбөргүй хэмжиж, бодит байдлыг тодорхойлох, дулаалах талаар зөвлөмж өгөхөөр 2019 оны 02 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд хүсэлт гаргасан өрх бүрт очиж хэмжилт хийхээр төлөвлөж байна.

Байшингийнхаа дулаан алдагдлыг хэмжүүлэх хүсэлтэй айл өрхүүд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. 2019 оны 02 дугаар сарын 13, 14, 15-ны өдрүүдийн өглөө 06.00-08.00 цагуудын хооронд хэмжилт авахад бэлэн байх /дулааны алдагдлыг нар мандахаас өмнө хэмжих нь илүү бодитой гардаг/;

2. Дулаан алдагдлын хэмжилтийн дүнг үндэслэн өгсөн зөвлөмжийн дагуу байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх сонирхолтой, боломжтой байх;

3. "УБЦТС” ТӨХК-тай цахилгаан эрчим хүчээр хангах, хангагдах гэрээтэй байх;

4. Дулаан алдагдлаа хэмжүүлэх хүсэлтэй айл өрхүүд гэрийн хаяг, байшингийн хэмжээ /80м2-аас доош хэмжээтэй байшинтай байх/, байшингийн хана, шал, дээврийн үндсэн хийцийн мэдээлэл, утасны дугаараа http://ecc.erc.gov.mn/ цахим хуудасны "Танд санал хүсэлт” хэсгээр, эсвэл 313203, 99126465 утсаар холбогдож өгнө үү.

Жич: Дулаан алдагдлын хэмжилтийг зуслангийн бүс дэх айл өрхүүдэд хийхгүй.

Эрчим хүчний зохицуулах хорооны үндсэн чиг үүрэг, эрчим хүч хэмнэлтийн талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг http://ecc.erc.gov.mn/ цахим хуудаснаас сонирхоно уу. 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ГАЗАР

Та байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулан, түлшний зардлаа хэмнэж, амьдрах орч...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN