Төрийн албаны зөвлөлийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга мэдээ

Төрийн албаны зөвлөлийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2019.02.02

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  Төрийн албаны зөвлөлийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас Б.Идэрчулууныг нэр дэвшүүлж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.

Нэр дэвшигч Бадамцоогийн Идэрчулуун нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй, төрийн албанд 18 жил ажилллаж байгаа аж. Тэрбээр цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, шүүгч, дүүргийн шүүхийн шүүгч, Төрийн албаны зөвлөлд шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж иржээ. Харин 2011-2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт, 2017 оноос тус зөвлөлийн Ажлын албаны дэд даргаар ажиллаж байгаа аж.

Мөн Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комиссоос уг зөвлөлийн орон тооны гишүүнд Д.Зүмбэрэллхам, Д.Баатарсайхан нарыг нэр дэвшүүлсэн.

Нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэгтэй. Аймгийн цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Цагдаагийн академид багш, арга зүйч, сургалтын албаны дарга, тэргүүн дэд захирал, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Төрийн албаны зөлөлийн дарга, Монгол Улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байв.

Харин нэр дэвшигч Д.Баатарсайхан нь соёл судлаач, соёлын ажилтан, төрийн удирдлагын менежер, арга зүйч мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. 2002 оноос Төрийн албаны зөвлөлд референт, ахлах референт, Ажлын албаны даргаар ажиллаж байгаа аж.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд  танилцуулсан. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр нэр дэвшигч Б.Идэрчулуун, Д.Зүмбэрэллхам, Д.Баатарсайхан болон бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоог үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна.

Нэр дэвшигчдийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, З.Нарантуяа, М.Билэгт, Х.Нямбаатар, Н.Цэрэнбат, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, үг хэлсэн бөгөөд гишүүдийн зүгээс нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхэд хуулиа дээдлэн ажиллах, төрийн албыг цомхон, чадварлаг болгоход албан хаагчдыг мэргэшүүлэх, давтан сургахад анхаарах, төрийн албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлд судалгаа хийхийг захиж байлаа.

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоог үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн  78,4 хувь нь дэмжив. Мөн Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Д.Баатарсайхан, Д.Зүмбэрэллхам, Б.Идэрчулууныг томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн үд...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN