Гадны хөрөнгө оруулагчдын гар, хөл болсон Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол тэргүүтэй УИХ-ын нэр бүхий гишүүд сэргээгдэх эрчим хүчний үнийг өндөр байлгахыг хүсч байна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Үзэл бодол

Гадны хөрөнгө оруулагчдын гар, хөл болсон Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол тэргүүтэй УИХ-ын нэр бүхий гишүүд сэргээгдэх эрчим хүчний үнийг өндөр байлгахыг хүсч байна

2019.01.28

Энэ сарын 25-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, М.Оюунчимэг нарын өргөн барьсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудал орлоо. Анх 2007 онд батлагдсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль бол үнэ тарифыг нь гадаад валютаар нарийн тооцож зааж өгсөн хатуу чанга хууль. Энэ хуулинд “Салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар, нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1кВт.ц цахилгаан эрчим хүчний үнийг 0.15-0.18 ам.доллароор худалдаж авна” гэх мэт заалтууд бий. Өөрөөр хэлбэл ам.доллар өсөхийн хэрээр сэргээгдэх эрчим хүчний үнэ өсч, эх үүсгүүр нь нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчид дэмжих тариф нэрээр өндөр төлбөр төлж байхыг хуульчилсан, нарийн заалтуудтай.

Өнөөдөр дулааны цахилгаан станцад үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний хэрэглэгчдэд борлуулж байгаа 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 145 төгрөг байгаа. Гэтэл нарны цахилгаан станцын үйлдвэрлэсэн 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэ 422 төгрөг. Харин салхин цахилгаан станцад үйлдвэрлэсэн 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэ 230 төгрөг байна. Энэ зөрүүг Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу хэрэглэгчид дэмжих тарифар нөхөж төлдөг. Анх 2015 онд дэмжих тарифыг 1 кВт.ц тутамд 3 төгрөг 95 мөнгө байхаар тогтоосон.

Гэвч нар, салхины цахилгаан станц шинээр ашиглалтад орсноор сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифын зөрүү нэмэгдэж, үүнээс шалтгаалан дэмжих тариф 1 кВт.ц тутамд 11 төгрөг 88 мөнгө болж нэмэгджээ. Хэрвээ хууль энэ хэвээрээ байх юм бол хэрэглэгчдийн төлж байгаа дэмжих тарифын үнэ нэмэгдэнэ. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ажиллуулж байгаа гадны хөрөнгө оруулагчдын халаасанд орох мөнгө тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Өнгөрсөн онд сэргээгдэх эх үүсвэрүүд дэмжих тарифын хүрээнд 60 орчим тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчид авсан. Харин энэ жил тэд 66 орчим тэрбум төгрөг авахаар урьчилсан тооцоо гарчээ. Дэлхий нийтэд сэргээгдэх эрчим хүчний техник, технологи шинэчлэгдэн, сайжирч, үнэ тариф нь хямдарч байхад Монголд л өсөн нэмэгдэж байгаа энэ тогтолцоог халахын тулд УИХ-ын дээрх гишүүд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг санаачилсан. Гэвч энэ хууль анхныхаа хэлэлцүүлгээсээ эхлээд бизнесийн бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалдаг, гадны хөрөнгө оруулагчдын гар хөл болдог, аман дээрээ ард түмний эрх ашиг гэж ярьдаг ч ачир дээрээ сонгогчдынхоо эсрэг кноп дардаг гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч эхэллээ.

Өнгөрсөн тав дахь өдөр болсон УИХ-ын нэгдсэн чуулган дээр Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол тэргүүтэй гишүүд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэн, “Засгийн газар энэ хуулийг өргөн бариагүй” гэдэг шалтгаанаар буцаахаар оролдож, ганцхан саналын зөрүүгээр энэ хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болов. УИХ-ын гишүүнд хууль санаачлах бүрэн эрх нь бий. Тэр л эрхийнхээ дагуу Д.Дамба-Очир тэргүүтэй гишүүд Сэргээгдэх эричм хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан. Засгийн газрын зүгээс “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг зарчмын хувьд дэмжиж байгаа” гэдгээ илэрхийлсэн байхад Ц.Мөнх-Оргил тэргүүтэй гишүүд үүнийг эсэргүүцэж, нэг гишүүнийхээ хуулийн төсөл өргөн барих эрхэнд халдаж байгаа нь хачирхалтай. Чуулганы хуралдааны үед эдгээр гишүүдийн ярьж хэлж байгаа нь бүр ч утга учиргүй. Сүүлийн үед өөрийгөө шударга, үнэнч хүн хэмээн тодорхойлох болсон О.Баасанхүү гишүүн УИХ-ын чуулган дээр “Хуулийн төсөл дээр лобби орж ирлээ хэмээн хардаж байна.

Төрдөө ашигтай юм хийх ёстой шүү” гэж мэдэгдэв. Ямар ч тэнэг хүнд хэрэглэгчийн үнэ тариф буулгахын төлөө зүйл заалттай энэ хуулийн төсөлд ямар нэг лобби байхгүй гэдэг нь анзарагдаж байхад О.Баасанхүү гишүүн л ганцаараа шударгын дүр эсгэн хууль санаачлагчдыг хардаж байгаа дүр үзүүлж, харин ч өөрөө хөрөнгө оруулагчдын лоббид автсан байх магадалтай зүйл ярьж байх юм. Харин А.Ундраа гишүүн “СЭХ-ний тухай хуулинд ухаалаг системтэй холбоотой асуудал алга” гэж мэдэгдээд хуулийн төслийг дэмжихээс татгалзаж байх юм. Гэтэл Ц.Мөнх-Оргил гишүүн “Хүрэлсүхийн Засгийн газрын ямар ч бодлогын баримт бичгийг бид дэмжинэ. Засгийн газрыг муухай харагдуулах гэж ийм хуулийн төсөл барьж орж ирлээ” гэж дургүйцэн СЭХ-ний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаас татгалзлаа. Мөн Д.Оюунхорол гишүүн “ Би Ц.Мөнх-Оргилыг дэмжиж байна. Гадны хөрөнгө оруулагчдыг үргээх гэж байна.” гэдэг тайлбар хийж байх юм.

Хэрвээ Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд өөрчлөлт орвол “ Сэргээгдэх эрчим хүчний үнэ 422 төгрөгөөс 146 төгрөг болтол буурна. Хэрэглэгчдийн дэмжих тарифт төлж байгаа үнэ цаашид нэмэгдэхгүй байх боломж бүрдэнэ. Өрөлдөөн зарлаж, хэн бага үнэ санал болгоно, тэр сэргээгдэх эх үүсгүүр барина” гээд хэрэглэгчдэд ч , Монгол Улсын эдийн засагт ч асар их ач холбогдолтой хууль батлагдана. Тиймээс үүнийг эсэргүүцэж, хуулийн төслийг унагахыг оролдон, эсрэг санал өгсөн гишүүдийн нэрсийг дор жагсаав. 
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн гишүүд...

Нэрсийн жагсаалтаар

1. Ц.Мөнх-Оргил
2. Д.Оюунхорол
3. А.Ундраа
4. Ж.Мөнхбат
5. О. Баасанхүү
6. Л.Мөнхбаатар
7. Ё.Баатарбилэгт
8. М.Билэгт
9. Ж.Бат-Эрдэнэ
10. Б.Батзориг
11. Б.Дэлгэрсайхан
12. С.Жавхлан
13. Б.Саранчимэг
14. Н.Оюундарь
15. Д.Тогтохсүрэн
16. Н.Номтойбаяр
17. Г.Солтан
18. Д.Хаянхярваа
19. Д.Цогтбаатар
20. Б.Чойжилсүрэн
21. Л.Элдэв-Очир
22. Б.Энх-Амгалан
23. Л.Энх-Амгалан
24. М.Энхболд
25. Н.Энхболд
26. Ж.Эрдэнэбат
27. С.Батболд

Дээрх нэрсийн жагсаалтыг харахад голду У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурж байсан, өөрөөр хэлбэл 60 тэрбумын хэрэгтэй холбоотой асуудлыг хаацайлагчдын нэрс дурайтал гарч ирж байгаа харагдана. Сэргээгдэх эрчим хүчний үнэ хэт өндөр байгаа учраас хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай.

Энэ хуулийг өөрчлөхгүй эрчим хүчний үнэ тариф өснө, салбарын горим ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ, хөрөнгө оруулагчдад л ээлтэй, хэрэглэгчдэд хохиролтой хууль шүү гэдгийг салбарын сайд нь тайлбарлаад, хууль санаачлагчид нь анхааруулаад нэмэр болсонгүй. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцсэн гишүүд аман дээрээ “Хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх хэрэгтэй” гэж дуу нэгтэй ярьж байсан ч үнэн хэрэгтээ үүнийхээ эсрэг санал өглөө.

Энэ сарын 25-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, М.Ою...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN