Саатуулагдсан Интерполын экс даргын эхнэр Францаас орогнол хүслээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга мэдээ

Саатуулагдсан Интерполын экс даргын эхнэр Францаас орогнол хүслээ

2019.01.28

Өөрийн эх орондоо авлигын хэргээр саатуулагдсан Хятадын Интерполын дарга Мэн Хун Вэйгийн эхнэр Франц улсаас орогнол хүссэн тухай түүний өмгөөлөгч мэдэгдлээ. Өнгөрөгч есдүгээр сард Хятад руу зорчсон нөхөр нь сураг алдарснаас хойш Грэйс Мэн  Интерполын төв байр оршдог Франц улсын Леон хотод одоог хүртэл байгаа аж. Нөхөр нь баривчлагдсан мэдээ харин сүүлд тархсан билээ. ФранцИнфо радио, Либерэйшн сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр Францын цагдаагийн хамгаалалт үгүй болчихвол өөрийнхөө болон хоёр ихэр хүүгийнхээ амь насанд санаа зовж, айж байгаа тухайгаа дурджээ.

Түүний өмгөөлөгч Эммануэль Марсини Рейтерс мэдээллийн агентлагт тэрбээр нөхрөө алга болоод удаагүй байхад тус улсаас цагдаагийн хамгаалалт дор орогнол хүссэн гэдгийг хэлсэн ч Францын албаныхан Рейтерсд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.

Аюулгүйг хангах албаны бүхий л албыг хашиж, Хятадын Нийтийн аюлгүй байдлын дэд сайдын албан тушаал ч хашиж явсан тэрбээр БНХАУ-аас олон улсын цагдаагийн байгууллагыг удирдсан анхны хүн юм. Түүний тухай хамгийн сүүлд өнгөрсөн оны 9-р сарын 25-нд эхнэртээ олон нийтийн сүлжээний мессежээр “миний ярихыг хүлээ” гэж хэлээд хутганы зураг явуулснаар сураггүй болсон тухай дурьдаж байсан билээ. Харин гэр бүлийн хүнийх нь 1-р сарын 10-нд хэвлэл мэдээллий хэрэгслээр өгсөн ярилцлагаар бол тэр одоог хүртэл нөхрийнхөө болон Хятадад байгаа гэр бүлийнхээ тухай ямар нэгэн мэдээ хүлээж аваагүй байгаа ба түүний Хятад утасны дугаар, интернэт дэх бүхий л дансуудыг хаасан байна. Мөн түүнрүү “хачин дуудлагууд” ирж, зочид буудал руу нь нэгэн Хятад хос нэвтэрч мэдээлэл цуглуулахыг завдсан гэжээ.

Харин Хятадын олон нийтийн аюулгүй байдлын товчооны зүгээс улсын нууцыг задруулсан, эрх мэдлээ урвуулж, хахууль авсан хэргээр 2015 онд шүүхээс бүх насаараа хорих ял авсан Аюулгүй байдлын салбарын хаан гэж нэрлэгдсэн Жоү Ён Каний өргөн хүрээний нөлөөг устгахад Мэн Хун Вэйгийн хэргийг холбож байгаа бололтой. Мөн Хятадын зүгээс ямар ч нөхцөл байдалд бүх иргэдийнхээ хууль ёсны эрхийг хамгаалах болно, Мэн болон түүний эхнэрийг утсаар холбогдох саналыг ч тавьсан гэлээ.

Өөрийн эх орондоо авлигын хэргээр саатуулагдсан Хятадын Интерполын дарга Мэн Хун...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN