Ц.Сандуй "60 тэрбум"-ын фракцаа авч үлдэхээр сүүлчийн хүчээ шавхан чармайж байна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Үзэл бодол

Ц.Сандуй "60 тэрбум"-ын фракцаа авч үлдэхээр сүүлчийн хүчээ шавхан чармайж байна

2018.12.31

Нийслэл хот Засаг даргагүй болоод даруй хагас сар илүү хонолоо. Өнгөрсөн баасан гарагт НИТХ хуралдаж, хотын даргаа сонгон, томилох байсан ч албан тушаал наймаалцахаар санаархсан хэсэг бүлэг төлөөлөгч хурлыг хойшлуулчихав.

Үнэндээ хотын даргын сунгаа С.Батболдыг ажлаа өгөхөөс ч өмнө эхэлсэн юм даг. УИХ-ын гишүүнээс авхуулаад хувийн хэвшилд өндөр албан тушаал хашиж буй хүмүүс "бор шувуу" нисгэж, элдэв мэдээлэл түгээж харагдсан. Гэтэл НИТХ-ын төлөөлөгчид "Гаднаас хүн авахгүй, хотын даргыг хурал дотроосоо сонгох ёстой" гэсэн хатуу байр сууриа илэрхийлж, Засаг даргын суудалд санаархагчдад сануулга өгч байсан юм.

Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчид өнгөрсөн пүрэв гарагт хуралдаж, НИТХ-ын одоогийн дарга С.Амарсайхан, төлөөлөгч Р.Дагва, "Оюу толгой"-н Б.Мөнхбаатар нарын хэн нь хотын дарга байвал зохистой вэ гэдгийг хэлэлцсэн мэдээлэл бий. Тэр хурлаас С.Амарсайхан 15 тэргүүлэгээс 9 санал буюу хамгийн олон санал авч, 63 хувиар ялалт байгуулсан аж. Үүний дараа МАН-ын Удирдах зөвлөл нь хуралдаж 100 хувийн саналаар С.Амарсайханыг дэмжжээ. Ингээд НИТХ-д нэрийг нь дэвшүүлж, хэлэлцэх байсан ч хойшиллоо. Хэсэг бүлэг төлөөлөгч "60 тэрбум"-ын наймаагаа хийх гээд хурлыг хойшлуулсан гэж хардаж болно.

Учрыг тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдсан хэрэг. Эхний фракц 16.00 цагт хуралдааны танхимд орж ирсэн боловч ирц хүрээгүйн улмаас эхлэх боломжгүй нөхцөл үүссэн. Тэр үеэр "60 тэрбум"-ын Ц.Сандуй өөрийн гар, хөл болсон арав гаруй төлөөлөгчөө аваад "хуралд орохгүй" хэмээн гэдийсэн юм. Ц.Сандуй нэг яриандаа тэднийг 2016 онд  НИТХ-д нэр дэвших гэж “мөлхөхөөс бусыдыг хийж амьтан царайлж байсан” хэлсэн байна лээ. Гэтэл тэрээр өдгөө эдгээр “амьтан царайтнуудаараа дамжуулан” С.Амарсайханыг дэмжсэн тохиолдолд НИТХ-ын даргын суудлыг өөрийн хүнд өгөх, эсвэл нэр бүхий төлөөлөгчдийг тодорхой албан тушаалд томил гэсэн шахалт үзүүлсэн талаар сэтгүүлчид шуугиж байна.

60 тэрбумын автор Ц.Сандуй нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн хуралд М.Энхболдын заавраар түүний "ойрын хүн" болох Б.Мөнхбаатарын нэрийг дэвшүүлж, хотыг "эзлэх" төлөвлөгөөтэй байсан нь анхнаасаа илт байв. Өдөр тутмын сонинд ярилцлага өгч, өөрийгөө "энхийн цагаан тагтаа" мэт харагдуулж, зовлон тоочсоноос харахад, тэрбээр эртнээс уг санаархлаа эхлүүлсний илчлэх нотолгоо гэж хэлж болно. Гэтэл төлөвлөгөө нь нурж, санал болгосон хүн нь дэмжигдээгүй тул Намынхаа Удирдах зөвлөлөөс гарсан бодлого, шийдвэрийг сөрж, эсэргүүцээд зогсохгүй, эцсийн аргаараа шантаажилж "60 тэрбум"-ын схемээ хэрэгжүүлэх гэж улайрав.

Товчхондоо Ц.Сандуй "60 тэрбум"-ын багаа Нийслэлд авч үлдэхээр шинээр сонгогдох хотын даргатай албан тушаал наймаалцахаар санаархаж, өөрийн эрх ашгаа нийслэлийн иргэдийнхээс илүүд тавьж, өөрийн гар хөл болсон НИТХ-ын арав гаруй төлөөлөгчийг "багцалчихаад" байна. Бүгд Найрамдах улсын нийслэл 60 тэрбумын автор, шантаажчины "гарт" орж, зуун жилийн настай нам даварсан авлигачаа дийлэхгүй байгааг юу гэж ойлгох вэ.

Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр найцаалахаар санаархсан М.Энхболд, Ц.Сандуй нарын багтай эцсээ хүртэлээ тэмцэхээ илэрхийлж байсан МАН-ын болон Нийслэлийн МАН-ын хорооны удирдлагууд нүдэн балай, чихэн дүлий суухын цаад шалтгаан юу вэ?

 Нийслэл хот Засаг даргагүй болоод даруй хагас сар илүү хонолоо. Өнгөрсөн б...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN