УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хүүхэд хамгаалал хөгжлийн төвүүдэд ажиллалаа
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хүүхэд хамгаалал хөгжлийн төвүүдэд ажиллалаа

2018.12.28

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 2019 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарлах уриалга гаргасны дагуу арванхоёрдугаар сарын 26-нд УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн агентлаг зэрэг холбогдох төрийн байгууллагуудын төлөөллийн хамт Монгол Улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв болон хүчирхийлэл, хүний наймааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төвд тус тус ажиллалаа.



“Өнөр бүл” төвд одоогоор 179 хүүхэд байгаагаас 81 эмэгтэй, 98 эрэгтэй хүүхэд байна. Энэ төвөөс нас биед хүрээд гарч байгаа охид, хөвгүүдийг аль болох нийгэмшүүлж, төлөвшүүлэх үүднээс өөрөө өөртөө үйлчлэх хөдөлмөрт сургах өрхийн зохион байгуулалтыг хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, тус төвд байгаа хүүхдүүдийн сэтгэхүй, насны онцлогт тохируулан арав арваар нь 28 бүл болгожээ. Эдгээр бүлүүд нь өөрсдөө хоол хийх, гэр цэвэрлэх хуваариа гаргадаг байна. Ингэснээр хүүхдүүд наад захын амьдрах ухаанд суралцахын зэрэгцээ өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй хэрхэн харьцахыг сурч эхэлжээ. Зуны цагт “Хараацай” зусландаа хүүхдүүдээ амраахын зэрэгцээ хүнсний ногоо тарих, монгол гэр барих, гал түлэх, эсгий урлал хийх зэргээр хүүхдүүдээ бэлтгэдэг байна. Энэ жил гэхэд 4.6 тонн төмс, 1.6 тонн нарийн ногоо хураан авчээ.



Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн төсвөөр санхүүждэг 20 гаруй асрамж, хүүхэд хамгааллын төвд нийт 1044 гаруй хүүхэд өсч хүмүүжиж байна. Эдгээр төвүүдэд ирж буй хүүхдүүдийн дийлэнх нь хүчирхийлэлд өртөж, сэтгэл зүйн хүнд дарамтад орсон, зан харилцааны доголдолтой, насан туршийн асаргаа, сувилгаа шаардагдах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг. “Өнөр бүл” төвд дан болон хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй 40 гаруй хүүхдээс насанд хүрсэн хэд хэдэн хүүхэд байгааг тус төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг хэлж байлаа.

Зөв хүн болгон төлөвшүүлэхэд эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ хамгийн чухал. Энэ төвд шүдний эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сэргээн засах төв, сэтгэл зүйн төвүүд ажиллаж байна. Зураг, сийлбэр, наамал, дуу хөгжим, бүжиг, уран нугаралт, компьютер, сагс зэрэг 11 төрлийн дугуйланг хичээллүүлж, суралцагч хүүхдүүд эхнээсээ амжилт үзүүлж байгааг “Өнөр бүл” төвийн багш нар хэлж байлаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 2019 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN