Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдав
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдав

2018.12.07

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын 06-ны өдөр боллоо. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар Монгол Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийн дагуу боловсруулсан Багахангай дүүргийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркийн техник эдийн засгийн үндэслэлийг танилцууллаа.

Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркийн техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж, дэмжсэнээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барихаар шийдвэрлэв.

Үүний дараа Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цагаан давааны хогийн цэгийн орчимд байрлах аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих зориулалттай 10.4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг танилцуулав. Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд дэмжиж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барихаар болсон юм.

Хурлын төгсгөлд Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих “Аэро сити дагуул хотын ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг Барилга, хот байгуулалтын яаманд хүлээлгэн өгөх тухай Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар танилцуулав.

Засаг даргын зөвлөлийн гишүүд уг асуудлыг дэмжиж, Барилга, хот байгуулалтын яаманд хүлээлгэн өгч Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Э.Анарт үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын 06-ны өдөр боллоо....

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN