Төрийн банкны “WESTERN UNION” олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг танд санал болгож байна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Төрийн банкны “WESTERN UNION” олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг танд санал болгож байна

2018.12.06

Сайн байна уу? Төрийн банкны эрхэм харилцагч танд Вестерн юнион мөнгөн гуйвуулгыг санал болгож байна. Вестерн юнион мөнгөн гуйвуулга нь дэлхийн 200 гаруй улс орны 515,000 гаруй агентуудаар дамжуулан үзүүлж буй хамгийн өргөн хүрээтэй, хамгийн шуурхай гуйвуулгын үйлчилгээ юм.

Вестерн Юнион  мөнгөн гуйвуулга хэрхэн илгээх вэ?

Төрийн банкны дурын салбар нэгжид хандан Мөнгө илгээх маягтыг бөглөж өгнө.

Банкны ажилтан таны бөглөсөн маягтыг нягталж гуйвуулгын дүн болон шимтгэлийг хүлээн авсны дараа гуйвуулгыг илгээнэ. Илгээсэн гуйвуулгын хяналтын дугаар гарснаар гуйвуулгыг хүлээн авагч авахад бэлэн болох юм.

Банкны ажилтны олгосон мөнгөн гуйвуулгын хяналтын дугаарыг та зөвхөн гуйвуулга хүлээн авагчид мэдэгдэх ёстой ба илгээсэн гуйвуулгын хяналтын дугаарын нууцлал, аюулгүй байдлыг та анхаарахаа мартваа.

Вестерн Юнион  мөнгөн гуйвуулга хэрхэн хүлээн авах вэ?

Танд Вестерн Юнион  гуйвуулга ирсэн бол өөрийн биеийн байцаалтын хамт /хүчинтэй иргэний үнэмлэх болон гадаад паспорт/ Төрийн банкны дурын салбар нэгжид хандан мөнгө хүлээн авах маягт бөглөж өгнө. Та илгээгчээс ирүүлсэн 8 оронтой хяналтын дугаарыг мэдэж байх шаардлагатай. Банкны ажилтан таны нэр дээр мөнгө шилжиж ирсэн эсэхийг шалгаж, мөнгө шилжиж ирсэн тохиолдолд ямар ч шимтгэлгүйгээр таны гуйвуулгыг олгоно.

Хэрэв мөнгөн гуйвуулгын хяналтын дугааргүй эсвэл гуйвуулга хүлээн авагч хүчинтэй иргэний үнэмлэх болон гадаад паспортгүй тохиолдолд банкны ажилтан тухайн гуйвуулгыг олгохгүй.

Илгээсэн гуйвуулгад засвар оруулж болох уу? 

Та өөрийн илгээсэн гуйвуулгын мэдээлэлд өөрчлөлт оруулах боломжтой. Үүний тулд гуйвуулгад өөрчлөлт оруулах хүсэлтээ бичгээр гаргаж банкны ажилтанд өгөх ба хүсэлтийн дагуу өөрчлөлт оруулан танд эргэн мэдэгдэнэ.

Та илгээсэн гуйвуулгаа буцаахыг хүсвэл зөвхөн мөнгөн гуйвуулгын дүнг буцаах бөгөөд шимтгэл буцаагдах боломжгүйг анхаарна уу.

Вестерн Юнион  мөнгөн гуйвуулгыг сонгосноор танд ямар ашигтай вэ ?

Тус үйлчилгээ нь улс хоорондын мөнгөн гуйвуулгыг богино хугацаанд найдвартай хялбар замаар илгээх, хүлээн авах боломжийг олгодог давуу талтай.

  1. Хамгийн хурдан  - Гуйвуулга илгээж хяналтын дугаар гарангуут дэлхийн нөгөө захад авах боломжтой болно

  2. Хамгийн шуурхай – зөвхөн иргэний үнэмлэхтэйгээ ирээд маягт бөглөөд л үйлчилгээг шуурхай авна

  3. Найдвартай – Дэлхий даяар хамгийн өргөн сүлжээтэй, өндөр нууцлалтай, аюулгүй

Төрийн банктай үргэлж хамт байдаг эрхэм харилцагч танд баярлалаа...


Төрийн банк – Эрсдэлгүй Ирээдүйн Баталгаа

Сайн байна уу? Төрийн банкны эрхэм харилцагч танд Вестерн юнион мөнгөн гуйвуулг...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN