Д.Батнаран: Хүн үнэтэй шинжилгээ хийлгэхгүйгээр зөвхөн хэвлийн тойргоо хэмжээд зүрх судасны эмгэгээс сэргийлэх боломжтой
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга яриа

Д.Батнаран: Хүн үнэтэй шинжилгээ хийлгэхгүйгээр зөвхөн хэвлийн тойргоо хэмжээд зүрх судасны эмгэгээс сэргийлэх боломжтой

2018.12.04

Монгол Улс зүрх судасны өвчний нас баралтаараа дэлхийд нилээд дээгүүрт ордог. Өөрөөр хэлбэл,  зүрх судасны өвчин монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байна. Тэгвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн гол шалтгааны талаар УКТЭ-ийн зүрхний шигдээсийн тасгийн их эмч Д.Батнарантай ярилцлаа. Тэрбээр саяхан анагаах ухааны докторын зэрэг хамгаалаад байгаа билээ.

-Анагаах ухааны доктор болсонд баяр хүргэе. Ямар сэдвээр докторын зэрэг хамгаалав?

-Өнгөрсөн сарын 7-нд анагаах ухааны докторын цол хүртсэндээ баяртай байна. Гэхдээ энэ бол зөвхөн миний хөдөлмөр бус багаараа хийсэн ажил минь юм. Тиймээс багийнхандаа бас баярлалаа гэж хэлье. Манай багийнхны хийж байгаа судалгааны ажил 2012 оноос хойш Мянганы сорилтын сан болон Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилттэй хоёр төсөлт ажлын хүрээнд хийгдсэн. Судалгааны ажлын үр дүн гарч, энэ жил докторын зэрэг хүртлээ. Энэхүү судалгааны ажлын гол чиглэл бол зүрх судасны өвчнөөр Монголд төдийгүй дэлхий дахинд нас баралтаараа тэргүүлж байгаагийн гол эрсдэлт хүчин зүйл болох бодисын солилцооны хам шинжийг судалсан явдал байгаа юм. Дотоод хүчин зүйлүүд даавар болон генийн ажилд судалгаа хийсэн.

-Зүрхний шигдээс өвчнөөр нас барах явдал их байдаг. Энэ нь юунаас болоод байна вэ. Гол эрсдэлт хүчин зүйлүүд нь юу байна вэ?

-Зүрх судасны өвчний гол эрсдэлт хүчин зүйлүүдийг дотор нь эргэж болох болон үл эргэх хүчин зүйлүүд гэж ангилдаг. Тухайлбал, нас болон удамшилтай холбоотой эрсдлийг  эргүүлэх боломжгүй. Гэхдээ   энэ нь зүрх судасны өвчлөлийн 20 хувийг эзэлдэг бол үлдсэн 80 хувийг өөрчлөх боломжтой байдаг.

-Өөрчилж болох 80 хувьд нь ямар зүйлүүд орж байна. Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Мэдээж амьдралын буруу хэвшил болох таргалалт, тамхи таталт, хөдөлгөөний хомсдол, стресс зэрэг зүрх судасны өвчлөл үүсгэхэд нөлөөлдөг. Гэхдээ эдгээрээс гадна бодисын солилцооны гол хүчин зүйл бол хэвлийн таргалалт хамгийн их нөлөөтэй. Үүнийг зөвхөн бид нар судлаад байгаа бус дэлхий нийтээрээ хэвлийн таргалалт бол зүрхний шигдээс үүсгэх хамгийн чухал хүчин зүйл юм гэдгийг судалсан байдаг. Тиймээс хэвлийн таргалалтыг бууруулж чадвал зүрх, судасны өвчлөлөөр өвдөхгүй байх боломжтой. Мөн нэн түрүүнд стрессээс аль болох зайлсхийж, ангижирч сурах хэрэгтэй. Хоёрдугаарт, хөдөлгөөн маш чухал бөгөөд өөрөө өөртөө тохирсон хөдөлгөөн хийж байх шаардлагатай. Гуравдугаарт, хооллолт маш чухал.

-Хэвлийн таргалалтаас болоод зүрх судасны өвчлөлд өртөх өндөр магадлалтай гэж байна. Тэгэхээр иргэн хүн хэвлийн тойргоо хэмжээд өвчнөөс урьдчилан сэргийлж болох уу. Хэвлийн тойрог тэдэн см хэмжээтэй байх ёстой гэсэн заалт байх уу?

-Ази, Европ хүмүүсийн биеийн харьцаа өөр байдгаас үүдээд хэвлийн тойргийн хэмжээний заалт ч ялгаатай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас америк, европ эрчүүдийн хэвлийн тойрог 102 см-ээс, ази эрэгтэйчүүдийнх 90 см-ээс дээш байвал хэвлийн таргалалттай гэж үздэг. Манай судалгааны ажлын нэг гол зорилго нь монгол хүмүүс хэд байвал хэвлийн таргалалт гэж үзэх вэ гэдгийг гаргаж ирсэн.

-Монгол хүний хэвлийн тойрог хэд байвал таргалалттай гэж үзэх вэ?

-Монгол хүнийх Европынхноос бага, Азийнхнаас арай илүү байхаар тооцоо гарсан. Бид судалгаагаа Улаанбаатарын иргэдээс авсан. Эрэгтэйчүүдэд 94 см, эмэгтэйчүүдэд 83 см байх нь хэвийн гэж тогтоосон. Ингэж хэмжээгээ мэдэх нь зүрх судасны өвчнөөс сэргийлэх боломжтой. Энэ тооноос илүү давах нь зүрх судасны болоод чихрийн шижингийн өвчлөлд нэрвэгдэх магадлал өндөр байдаг.

-Хэвлийн таргалалт гэж дотор өөхлөлт ихтэй байна гэсэн үг үү?

-Дотор өөх ихсэх тусам зүрх судасны өвчлөл ихсэх нөхцөл үүсдэг. Өөхийг хуучин зөвхөн энергийн нөөц гэдэг байсан бол одоо булчирхай гэж үздэг болсон. Хүний биед агуулагдах өөхний хэмжээг хувиар илэрхийлбэл, жишээ нь эмэгтэйчүүдийн биед 25-30 хувь гэж үзвэл гуравны нэг нь  таргалалттай байна гэсэн үг.  Тэгэхээр тэр том булчирхайгаас олон тооны даавар ялгардаг. Энэ бол энерги үүсгэхээс гадна олон тооны үрэвсэл гээд бодисын солилцоог ихээр өөрчилдөг, судас хатууралд нөлөөлдөг учраас энэ бол маш том эрсдэлт хүчин зүйл юм. Тэгэхээр хүн ер нь үнэтэй шинжилгээ хийлгэхгүйгээр зөвхөн хэвлийн тойргоо хэмжээд зүрх судасны эмгэгээс сэргийлэх боломжтой.

-Зарим хүмүүс зүрх дэлсээд байна, эсвэл давчдаад хямраад байна гэдэг. Энэ нь зүрх судасны өвчний шинж тэмдэг мөн үү?

-Тийм тохиолдол гардаг. Зүрхний цохилт олширох нь хэвийн шинж байж болно. Эсвэл эмгэг ч байж болно. Үүнийг нарийн шинжилгээ хийж байж тогтооно. Гэхдээ зүрх судасны зовиур илрээд эхэлсэн бол яаралтай үзүүлэх хэрэгтэй. Ер нь иргэд зовиур илрээд бодисын солилцоо алдагдсан хойно эмнэлэгт хандах нь бий.

-Зовиур илрэхээр эмийн сангаас валидол авч уугаад намдаачихаад яваад байх нь элбэг байдаг?

-Судас агших ч юм уу гэнэтийн бага зэргийн өвдөлтөд валидол аваад хэрэглэх тохиолдол байдаг. Гэхдээ энэ нь зүрх судасны өвчнөөс сэргийлэх зүйл бол биш. Ер нь хүн өвдсөн хойноо биш өвдөхөөсөө өмнө сэргийлье гэж дэлхий нийтээрээ уриалж байна. Нэгэнт зүрхний хэм алдаад зовиур илрэх бус судас хатуураад нарийсаад эхлэхээс өмнө таргалалтаас сэргийлэх хэрэгтэй. Манай судалгааны ажлын гол зорилго ч ийм байна.

-Зүрх судасны өвчлөгсдийн тоо хэр байна вэ?

-Зүрх судасны өвчлөлийн тоо 1000 хүнд тутамд нэг байна. Нас барж байгаа хүмүүсийн 3 хүн тутмын нэг нь зүрх судасны өвчнөөр хорвоог орхиж байгаа нь маш том тоо. Дэлхий нийтэд зүрх судасны өвчнөөр нас барж байгаа хүмүүсийн 75-80 хувь нь хөгжиж байгаа буурай орнуудад тохиолдож байна. Энэ нь юуг хэлж байна вэ гэвэл бид эрсдэлт хүчин зүйлээ хянахгүй байгаагаас болоод  байна. Тиймээс өндөр хөгжилтэй улс орон шиг эрсдэлт хүчин зүйлээ бууруулж чадвал нас баралтынхаа тоог бууруулах боломжтой.

-Насны хувьд ямар насны хүмүүс зүрх судасны өвчнөөр өвдөж байна вэ?

-Зүрх судасны өвчин үүсэхэд насжилт тун чухал нөлөөтэй. Нас ахих тусам өвчлөлийн тоо нэмэгддэг. Зүрхний хэм алдагдлын давтамж нас ахих тусам нэмэгдэнэ. Зүрхний ишеми болон судасны хатуурал насжилттай холбоотой нэмэгддэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд амьдралын буруу хэв маягаас үүдээд өвчлөлийг залуужуулж байна. Манай тасагт гэхэд 20 гаруй насны хүн зүрхний шигдээс болж ирж байсан. Хуучин 40-50 настай таргалалт явагддаг байсан бол одоо таргалалт залуужаад өвчлөл эрт илрэх болж. Иргэд сайн эм тариа, сайн эмчийг л хайгаад байдаг. Үүний оронд эрсдэл ямар байгааг тодорхойлж, бууруулсанаар зүрх судасны өвчнөөс сэргийлэх боломжтой.

Монгол Улс зүрх судасны өвчний нас баралтаараа дэлхийд нилээд дээгүүрт ордог. Ө...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN