Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

2018.12.04

Өнгөрсөн  амралтын өдрүүдэд буюу 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд нийт нутгаар салхи 18-26 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар 0.0-9.0 мм тунадас орсон.

 Хүчтэй салхи, шуурч, цаг агаарын аюулт үзэгдэл болохтой холбогдуулан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллан, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгууллаа.

 Мөн ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын байгууллагаас үүрэг чиглэл өгч, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн Засаг даргын захирамжаар орон нутгийн авто зам, замын байгууламжаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох тухай шийдвэрийг гаргуулан ажилласан.

 Хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарах тухай мэдээг үндэслэн  Цаг уурын байгууллагатай хамтран олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон “Багц мессэж”  үйлчилгээгээр дамжуулан 21 аймгийн 334 сумын 402,756 иргэнд, мөн “Мобиком”, “Юнител”, “Скайтел”, “Жи-мобайл” ХХК-ийн нийт 2.345.788 хэрэглэгчдэд мэдээллийг шуурхай хүргэлээ.

  Дээрх болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр салхи шуурганд төөрсөн, сураггүй болсон, хөлдөж, осгосон, цасанд боогдсон, малтайгаа уруудсан зэрэг хүндрэл орон нутагт гараагүй байна.

   Түүнчлэн иргэд Онцгой байдлын байгууллагатай холбогдож цаг агаарын болон зам давааны нөхцөл байдлын талаар асууж, мэдээлэл, сэрэмжлүүлгийн дагуу ажил, төрлөө зөв зохицуулсан нь хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж, Онцгой байдлын байгууллагатай хамтран ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өнгөрсөн  амралтын өдрүүдэд буюу 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 0...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN