НИТХ: 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

НИТХ: 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг эрчимжүүлэх үүрэг өглөө

2018.12.04
Агаарын бохирдлыг бууруулахаар Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сард 62 дугаартай тогтоол гаргасан билээ. Тус тогтоолоор 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулан, худалдах, түлэхийг хориглосон. Энэ хүрээнд холбогдох албаныхан боловсруулан түлш нийлүүлэх ажлыг зохион байгуулж, түүхий нүүрсний үнээс өндөргүй ханшаар худалдах үүрэгтэй. Үүнтэй холбогдуулан нийслэлийн удирдлага сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжиж, гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг оруулах ажил зохион байгуулж буй. Тогтоолын хэрэгжилтийн явцыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид тогтмол сонсож, холбогдох албаныханд үүрэг өгч байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 27-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар сонссон юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хуралдааны үеэр "Төвийн зургаан дүүргийн хэмжээнд 6.9 мянган тонн түлш хадгалах битүү долоо, задгай 108 агуулах болон борлуулах 533 цэг байна. Бид борлуулагч болон борлуулалтын хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийн сан үүсгэсэн. Мөн сайжруулсан түлшний үйлдвэрлэл явуулах 10 га газрыг иргэд, аж ахуйн нэгжүүд олгож, шинээр үйлдвэр барих ажил эхлүүллээ. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, сайжруулсан түлш түгээх, нөөцлөх агуулахын зориулалт бүхий газрын зөвшөөрөл найман байршилд олгосон. Өдгөө гурван байршилд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар агуулах барихаар ажиллаж байна" гэсэн юм.  Мөн тэрбээр “Таван толгой түлш” компанийн стандартад нийцсэн сайжруулсан түлшний үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлснийг хэлсэн юм. Тус үйлдвэр нь "Энержи Ресурс" ХХК-ийн Ухаа худагийн уурхайн угаасан нүүрсээр сайжруулсан түлш үйлдвэрлэж буй.

Тэргүүлэгчид дээрх  мэдээллийг сонсоод зарим асуудалд шүүмжлэлтэй хандаж, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг эрчимжүүлэх үүрэг өгсөн юм. Тухайлбал, иргэд түлш борлуулдаг хүмүүсээр дамжуулан цэгүүдээс өөрсдөө очиж авах уу, эсвэл төвлөрсөн цэгээр худалдах уу гэдэг нь тодорхойгүй учир зохион байгуулалт хийж, ил тод мэдээллээр хангах үүрэг өгөв. Мөн үйлдвэрлэж буй түлшний түүхий эдээс авхуулаад, стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй, эсэхэд хяналт тавихыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Үүний зэрэгцээ хороодын Засаг дарга болон хэсгийн ахлагч нарыг агаарын чанарын байцаагчаар ажиллууулах асуудлыг судалж, энэ онд багтаан Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах үүрэг өглөө.

Агаарын бохирдлыг бууруулахаар Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сард 62 дуга...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN