ЕБС төгсөгчдийн ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төслийг эхлүүллээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

ЕБС төгсөгчдийн ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төслийг эхлүүллээ

2018.12.04

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид их, дээд сургуульд орохын тулд элсэлтийн ерөнхий шалгалт өгч, шалгалтын онооноосоо хамааран сургуулиа сонгодог.

Сонгинохайрхан дүүргийн төгсөгчид уг шалгалтын оноогоор төдийлөн дээгүүрт жагсдаггүй нь сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд 6, 7-р байруудад жагссан үзүүлэлтээс харагдана.

Энэ нь нэг талаас сурагчдын сурлагын чанартай холбоотой мэт боловч өргөн утгаар нь авч үзвэл сургалтын орчин, багш нарын чадавх, эцэг эхийн дэмжлэг зэрэг маш олон хүчин зүйлээс хамааралтай.

Эдгээр асуудлуудыг шийдвэрлэж, ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй хүүхдүүдэд цаашид чанартай их, дээд сургуульд хүссэн мэргэжлээрээ элсэхэд нь туслах үүднээс дүүргийн удирдлагууд боловсролыг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд “UP” төслийг эхлүүлж, өнөөдөр төслийн танилцуулгыг хийлээ.

Цаашид жил бүр тогтмол хэрэгжих уг төслийн нээлтэд 1500 орчим сурагч, сургуулиудын захирал, багш нар мөн сурагчдын эцэг эхийн төлөөлөл ирж, төслийн талаарх мэдээлэл, дүүргийн зүгээс төслөөр дамжуулан хүүхдүүдэд ямар боломж олгож байгаа мөн эцэг, эхчүүд юун дээр анхаарах ёстойг хэлэлцсэн юм.

Төслийн танилцуулгын үеэр Засаг дарга Ж.Сандагсүрэн “Бид Сант, Олонлог зэрэг хувийн сургуулиудын багш нартай хамтран ажиллана. Дүүргийн 4 бүсэд сонгоны анги хичээллүүлнэ. Хамгийн гол нь хүүхдүүд өөрсдөө хичээх хэрэгтэй. Мөн бид багш нарынхаа чадавхыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Жил бүр багш нар руу чиглэсэн сургалт семинарыг хувийн болон улсын томоохон сургуулиудтай хамтран зохион байгуулна. ЭЕШ-ын оноогоороо тэргүүлсэн сурагчдаа бид гадны тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна.

 

Түүнчлэн сайн ажилласан, хүүхдүүдийнхээ оноог дээшлүүлсэн багш нартаа мөнгөн урамшуулал олгоно. Жишээ нь: Шилдэг 4 багшид тус бүр 10 сая төгрөг, 10 багшид тус бүр 2 сая төгрөг, 10 сургуулийг тус бүр 6 сая төгрөгөөр урамшуулна. Энэ бол ирээдүйн боловсон хүчин хүүхдүүдэд оруулж буй хөрөнгө оруулалт юм” гэж онцоллоо.

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид их, дээд сургуульд орохын тулд элсэлтий...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN