Г.Даваажаргал: 200 мянган өрхийн нүүрсний хэрэгцээг орлох 800 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Үзэл бодол

Г.Даваажаргал: 200 мянган өрхийн нүүрсний хэрэгцээг орлох 800 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ

2018.11.22

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны тавдугаар сараас эхлээд гэр хорооллын айл өрх, ахуйн хэрэгцээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тогтоол гаргасан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын захиргаа, Байгаль орчны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам зэрэг холбогдох төрийн байгууллагууд идэвхийлэн ажиллаж, Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавар чиглэлийн дагуу нүүрсийг орлох сайжруулсан түлш үйлдвэрлэхээр болсон байдаг. Энэ хүрээнд Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын мэргэжилтэн Ц.Даваажаргалтай ярилцлаа.

-2019 оны 5 дугаар сараас эхлэн ахуйн хэрэгцээнд түүхий нүүрс түлэхийг хориглосон байгаа. Энэ хүрээнд нүүрсийг орлох сайжруулсан түлшээр Улаанбаатар хотын айл өрхийг хангахаар болсон. Энэ ажлыг танай газрыг түшиглэн зохион байгуулж байгаа юм байна. Тэгэхээр НИЙСЛЭЛЧҮҮД НҮҮРСНЭЭС ӨӨР ЮУ ТҮЛЭХ ВЭ?

-Монгол Улсын Засгийн газраас 62 дугаар тогтоол гаргаж 2019 оны 05 сарын 19-нөөс эхлэн Улаанбаатар хотод ахуйн хэрэгцээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Энэ хүрээнд Улаанбаатар хотод аж төрж буй 200 гаруй мянган өрхийн нүүрсний хэрэглээг хязгаарласан гэж ойлгож болно. Томоохон цахилгаан станц, эрчим хүчний байгууллагууд бол нүүрсээ түлж, цахилгаан, дулаан үйлдвэрлэнэ.

-200 гаруй мянган өрх жилд дунджаар хэчнээн тонн түүхий нүүрс хэрэглэдэг вэ?

800 гаруй мянган тонн түүхий нүүрсийг намар, өвөл, хавартаа хэрэглэдэг.

-Нүүрсийг яг ямар бүтээгдэхүүн, түлшээр орлох юм бэ?

Нүүрсийг дахин боловсруулсан түлш, газ гаргах, модны үртсээр түлш хийх зэрэг хэд хэдэн төсөл яригдаж байгаа.

-Боловсруулсан түлшээр хангана гэж Засгийн газрын тэргүүн ярьж байсан. Нүүрс орлох түлш үйлдвэрлэж байгаа аж ахуй нэгжүүд, хүчин чадлын талаар сонирхоё?

Урд өмнө нь шахмал түлш үйлдвэрлэж байсан туршлагатай 10 гаруй аж ахуй нэгж хамтарсан “Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн холбоо”, “Эрдэнэс Таван Толгой” ХХК-ны дэргэдэх “Таван Толгой түлш” ХХК байгуулагдсан.Эдгээр холбоод, компаниуд боловсруулсан түлшээр нийслэлчүүдийг хангах ёстой. Улаанбаатар хотод амьдарч буй гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг бүрэн хангахуйц хүчин чадалтай гэж тооцсон.

-Хэчнээн тонн боловсруулсан түлш нийслэлчүүдэд хэрэгтэй вэ?

600-800 мянган тонн түлш боловсруулах ёстой гэсэн тооцоо бий. Үйлдвэрүүдийн хүчин чадал ч бас ийм хэмжээнд түлш үйлдвэрлэж нийлүүлнэ. 2018 оныхоо өвөл, хаврыг нүүрс түлээд өнгөрөөж болно. Харин 2019 оны 5 дугаар сарын 15-наас эхлээд нэг ширхэг ч нүүрс хотын хилээр орж ирэхгүй. Тодорхой, бүс нутагт туршилтын журмаар боловсруулсан түлшийг түлж, байгаль орчинд үзүүлж буй нөлөө, дулаан үйлдвэрлэх процесс, үнсжилт, тоосжилт зэргийг туршиж үзнэ.

-Боловсруулсан түлш гэхээр хэлбэр, хэмжээ, жин, тоосжилт, үнсжилт, агаарт үзүүлэх нөлөө зэрэг нь ямар байх ёстой вэ. Зорилтод бүлгийн айл өрхүүдийг боловсруулсан буюу, сайжруулсан түлшээр хангадаг шүү дээ. Тэгэхээр нэгдсэн нормо стандарт, тодорхой хэмжээний туршлага байна гэж ойлгож байгаа?

-Сүүлийн 10 орчим жил боловсруулсан түлш үйлдвэрлэж, зорилтод бүлгийн айл өрхүүдэд олгосон туршлага байгаа. Энэ туршлага дээрээ тулгуурлаад, бусад аж ахуй нэгжийг дэмжих, үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор 10 гаруй компани нэгдсэн. Боловсруулсан түлш нүүрсийг бодвол илчлэг өндөртэй, чийгшэл багатай, атоз, угаарын хий ялгаруул алт нь бага, нэг хэмжээ, жин, хэлбэр дүрстэй байна

-Яг ямар бүтээгдэхүүнээс шахмал түлшийг гаргаж авах вэ?

-Үйлдвэрлэлийн процесс нь олон янз байна. Гадны зах зээлд нийлүүлдэггүй түүхий нүүрс, модны үртэс, биомассыг шахаж гаргаж авах зэрэг төрөл бүр байна. Бидний гаргаж авах түлш бол нүүрсэн шахмал түлш юм. Түүхий эд нь “Эрдэнэс Таван Толгой” ХХК-нийн талбайд байх ашигладаггүй түүхий нүүрс юм. MNS554762014 шахмал түлш үйлдвэрлэх стандартын дагуу үйлдвэрлэгдэнэ.

-Зах зээлд борлуулагдах үнэ хэдэн төгрөгөөр  хаагуур худалдаалагдах вэ?

-Иргэд, айл өрхийн санхүүд дарамт болохгүй байхаар тооцож, түүхий нүүрсний үнэнээс давахгүй байна. Нүүрс мод зардаг бүх хэсгүүдэд зарагдана. Иргэд олон тооноор нь авах хэрэг гарвал үйлдвэрээс нь шууд авах боломжтой байхаар судалж байна. Түлээ, нүүрс зардаг цэгүүдэд худалдаа эрхэлдэг 380 гаруй иргэн, аж ахуй нэгж бий.

-Яагаад “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн сул нүүрсийг ашлах гэж. Уг нь нүүрснээс татгалзаж байгаа биз дээ. Тэгтэл боловсрулусан түлш нь нүүрсний хольцтой байх нь ээ?

Нүүрсийг түлш болгон үйлдвэрлэх  технологи явагдана. Яагаад энэ уурхайг түшиглэсэн гэхлээр олон улсын зах зээлд гарах боломжгүй, коксжоогүй ч ашиглахад тохиромжтой түүхий нүүрс үлдэгдэл болж байгаа. 3 сая тонн нүүрс байгаа гэсэн. Үүнийгээ эргэлтэд оруулах нь зөв гэж шийдвэр гаргагчид тохирсон байх. Гэхдээ Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Эрдэнэс Таван Толгой” компанийн хажууд “Таван Толгой Түлш” нэртэй боловсруулсан түлшний үйлдвэр шинээр байгуулагдсан. Тэр үйлдвэр ч бас уг түүхий эдээ ашиглана.

-2017-2018 онд шилжих өвөл Нийслэлээс зорилтод бүлгийн өрхүүдийг сайжруулсан түлш олгосон. Энэ ажил ч мөн адил жигд хэрэгжинэ биз дээ?

Өнгөрсөн өвөл НЗДТГ, Агаарын бохирдлыг бууруулах газартай хамтран зорилтод бүлгийн 500 гаруй өрхөд тус бүр 1 тонн сайжруулсан түлш олгосон. Ажил цаашид үргэлжилнэ.

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр батлагдсан байдаг. Уг хөтөлбөрт нүүрснээс газ гаргаж авна. Хотын бүх хэрэглээг газ буюу эко хэрэглээнд шилжүүлнэ гэж байсан. Энэ төсөл юу болж байна вэ?

Хэрэгжихэд болохгүй зүйл байхгүй. Манай улсад нүүрснээс газ гаргаж авдаг аж ахуй нэгжүүд бий. Гагцхүү хөрөнгө мөнгө, санхүүжилтийн гацаанд орсон байх.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны тавдугаар сараас эхлээд гэр хорооллын ай...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN