З.Энхболд ЖДҮХС-гаас бэр, туслахуудынхаа нэрээр мөнгө авч байсан баримтыг дэлгэж байна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга нийтлэл

З.Энхболд ЖДҮХС-гаас бэр, туслахуудынхаа нэрээр мөнгө авч байсан баримтыг дэлгэж байна

2018.11.15

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын цувааг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нэмж байна. Зи хэмээн намынхандаа нэрлэгддэг З.Энхболд угийн хашир хүн учраас хувийн бизнесүүдээ худ, бэр, найз нөхөд, шадар туслахуудынхаа нэр дээр бүртгүүлж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авдаг. Энэ зээлээ эргүүлж төлөхгүй зугтааж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэдгийг доорх баримтууд нотолно.

З.Энхболдын 50 үхрийг Францаас онгоцоор ачиж ирэх зардлыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам даажээ

НЭГ.Төв аймгийн Баянчандмань суманд байрлах “Баянчандмань милк” ХХК гэж бий. Энэ компани бол  З.Энхболдын бага дүү З. Хишигтогтохын эхнэр Алтантуяагийн аав Б.Ваанчигийн нэр дээр байдаг.  Б.Ваанчиг гуай шугам зургийн багш мэргэжилтэй бөгөөд хүргэнийхээ ах  Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын хөрөнгийг харж суудаг гэнэ.

Энэ талаарх мэдээллийг erennews.mn сайт бичсэн байна. Доорх линкээр орж уншина уу?

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=14944&fbclid=IwAR1rtjms8jjid6CPAdAtXKY_f5mBQl_0LkvYlCYKXxNME3wI2SgVURG1CZE

“Баянчандмань милк”  ХХК З.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байх үед буюу 2013 онд Францаас өндөр ашиг шим бүхий  Монбиллард үүлдрийн 50 үхэр оруулж иржээ.Үхрийн үнэ 600 сая төгрөг. Хамгийн сонирхолтой нь тухайн үед Улсын Их хурлын дарга З.Энхболдыг 50 үхрийг Францаас онгоцоор ачиж авчирсан зардлыг нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам даажээ.
 


Хөдөө аж ахуйн яамны хөрөнгөөр Францаас  50 үхэр ачуулж авчирсан “Баянчандмань милк” ХХК удалгүй нэрээ сольж, “Экосүү” ХХК болгон Улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. “Экосүү” компанийн 100 хувийн хувьцааг  ганц хүн эзэмшдэг. Тэр нь Ванчигийн Алтантуяа буюу З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын эхнэр. З.Энхболд Францаас 50 үхэр онгоцоор ачиж авчирсан компаниа худынхаа нэр дээр байгуулж, дараа нь бэрийнхээ нэр дээр шилжүүлэн олон нийтийг “төөрүүлэх” ажлыг тун чадамгай хийжээ.

ХОЁР. З.Энхболдын “Атаасү” ХХК 550 саяын зээлээ төлөхгүй бултжээ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зээл аваад бултсан олон компани бий. Тэдний нэг нь “Атаасү” ХХК.   Энэ компанийн эзэмшигч нь Зууннасангийн Алтанзагас гэж эмэгтэй бий. Алтанзагасын нөхөр нь ШАРНУУД овогт Товуудоржийн Батсүх.

ШАРНУУД овогт Товуудоржийн Батсүх нь Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн.  Тэрээр ШАРНУУД овогт Зандаахүүгийн Энхболдын хувийн туслахаар ажилладаг. З.Энхболдтой ургийн овог нь хүртэл ижил байгааг нь  та бүхэн анзаарна биз ээ.



Атаасү” ХХК нь  З.Энхболдыг мөн л УИХ-ын даргаар ажиллаж байх үед 2013 онд“Сүүний чиглэлийн ямааны аж ахуй хөгжүүлэх төсөл” тендерт шалгарч 450 сая төгрөгийн зээл авсан байна. Мөн “Нэг наст болон олон наст тэжээлийн ургамлын төсөл”-д мөн л шалгарч 100 сая төгрөг авчээ.“Атаасү” ХХК нь  ХХААХҮЯ-наас авсан зээлээ “Францын “Альпин” үүлдрийн ямаа оруулж ирнэ, нийт  534 тоо толгой ямаагаар зээлээ эргэн төлнө”гэж гэрээ байгуулжээ.
 

З.Энхболд ямааныхаа хамт

Гэвч “Атаасү” ХХК нь   өнөөдрийг хүртэл зээлээ төлсөнгүй.
Энэ тухай мэдээллийг салбарын яамны тайлангууд, дотоод аудит болон Үндэсний аудитын газрын удаа дараагийн тайлангуудаас харна уу?

https://www.google.mn/search?q=%D0%B0%D1%82%D0%B0%D0%B0%D1%81%D2%AF+%D1%85%D1%85%D0%BA&oq=%D0%B0%D1%82%D0%B0%D0%B0%D1%81%D2%AF&aqs=chrome.0.69i59j69i57j69i61l2.4259j0j1&sourceid=chrome&ie=UTF-8

Атаасү” ХХК-д зээлээ эргүүлэн төлөх шаардлага тавин, 534 ямаагаа авчирч тушаахыг ХХААХҮЯ-наас шаардахад АТААСҮ ХХК нь “Ямаа биш үхэр өгье” гэдэг хүсэлт гаргаад таг чиг болсон байх юм. З.Энхболд дарга  бэрийнхээ нэр дээр байгаа “Эко сүү” ХХК-ынхаа үхрээс яам руу шахах гэж оролдсон бололтой юм.

3. З.Энхболдын “Арвайн милк” ХХК Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан мөнгөө төлөлгүй шүүхэд дуудагджээ

З.Энхболдын Өвөрхангай аймаг дахь туслахуудын нэг Өвөрхангай аймгийн АН-ын идэвхтэй гишүүн, ИТХ-ын төлөөлөгч асан Жунайн Даваасүрэн бол З.Энхболд даргын бизнесийн хамтрагчдын нэг гэнэ .Тэрээр өөрийнхөө нэр дээр байсан “Арвай милк” ХХК мөн л З.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байх үед Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 400 сая төгрөгийн зээл авчээ. Тус компани “Атаасү” ХХК-тай яг ижилхэн төсөл барьж орон  Францын Алпин үүлдрийн, нэг нь монголын 50 ноолуурын ямаатай тэнцэхүйц ашиг шимтэй ямаа оруулж ирнэ гэж энэ зээлийг авсан байна. Гэхдээ тус компани зээлээ төлсөнгүй. Өнөөх л зээл аваад нэрээ, эзэмшигчээ сольдог нарийн аргаа энэ удаа хэрэглэж “Арвай милк” ХХК-ыг 2016 оны 12 сарын 28-нд Дашпилжээгийн Энхбаатар гэгч хүний нэр дээр шилжжээ. Гэвч З.Энхболдын туслахын нэр дээр байсан “Арвай милк” ХХК зээлээ төлөхгүй хугацаа хэтэрсэн учраас Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас тус компанийг шүүхэд өгсөн байна. Шүүхийн шийдвэрээр 384 сая төгрөгийг “Арвай милк” ХХК-иас  гаргуулах, төлөхгүй бол албадан төлүүлэхээр болсон баримтыг доорх линкээр татаж авна уу?

http://new.shuukh.mn/irgenanhan/55079/view









Харин 400 сая төгрөг зээлээд алга болсон Жунайн Даваасүрэн өнөөдөр З.Энхболдын  төрсөн дүү З.Хишигтогтохын нэр дээр бүртгэлтэй байсан ”Төгөлдөр өв” гэдэг компанийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч, захирлын албыг нь хашиж суудаг болжээ. Хамгийн сонирхолтой нь өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байгаа З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын нэр дээр байсан “Төгөлдөр өв” ХХК  Өвөрхангай аймагт телевиз ажиллуулдаг.

Хэдийгээр тусгай зөвшөөрөл нь “Төгөлдөр өв” ХХК-ийн нэр дээр  байгаа боловч телевизийг ажиллуулдаг компани нь “Арвай милк” болж, гэрээ хэлцлийг Арвай милк компани хийдэг болсон байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 400 сая төгрөг аваад алга болсон “Арвай милк” компанийн телевизийн холбоо барих утас, “Төгөлдөр өв” ХХК-ийн холбоо барих утас, яг ижил байх юм. Энэ бүх баримт нэрээ солиод, эзэмшигчдээ солиод байгаа энэ гурван компани ганцхан эзэнтэй гэдгийг баталж өгч байна. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд болон түүний төрсөн дүү  З.Хишигтогтох гэгч хоёр хүн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авч, түүнийгээ төлөхгүй зугатааж байгааг нотолж байгаа юм.













ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГ ДЭЭРЭМДЭХ АЖИЛД Х.БАТТУЛГА Ч ОРОЛЦЖЭЭ

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг дээрэмдэх ажиллагаа өнөөдөр илэрч, энэ засгийн үед ч гарсан зүйл биш бололтой. Үе, үеийн Хөдөө аж ахуйн сайд нар Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн мөнгөөр сайд дарга нарт ая тал засаж, мөнгийг нь өргөл барьц мэт өгдөг байсан гэдгийг энэ баримт гэрчилж байна. УИХ-ын дарга З.Энхболдод хамаарал бүхий дээрх компаниудад мөнгө олгох ажлыг өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга зохион байгуулж, зохицуулж өгч байсан аж.

Учир нь 2013 онд З.Энхболд УИХ-ын дарга, харин Х.Баттулга Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан юм. Тэрээр мөн л Б.Батзориг сайд шиг ЖДҮХС-гийн мөнгийг хаа хамаагүй тарааж байв. Тэглээ гээд Х.Баттулга огцроогүй. Харин ч дэвшсэн. Өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын суудалд суучхаад “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгийг идсэн нөхөдтэй хариуцлага тооц” хэмээн хашхирч суугаа З.Энхболд гэхэд л тус сангаас шадар туслахууд, бэр, худынхаа нэр дээр авсан зээлээ төлөөгүй л сууж байна.


Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан, Францаас онгоцоор 50 үхэр ачиж авчраад мөнгөө Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамаар даалгасан З.Энхболдтой хамаарал бүхий компаниуд нэрээ, эзэмшигчээ байн байн сольж, зээлээ төлөхөөс зугтааж сууна. Үнэхээр л З.Энхболд тийм шударга хүн юм бол одоогоос 5 жилийн өмнө Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсандаа, бас өнөөдрийг хүртэл эргүүлж төлөөгүй дээ ард түмнээсээ уучлалт гуйх ёстой.

Х.Хулан

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтну...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN