Осол зөрчил гаргасан аж ахуй нэгжийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоожээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

Осол зөрчил гаргасан аж ахуй нэгжийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоожээ

2018.11.07

Автотээврийн үндэсний төвөөс тээвэрлэлтийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, зам, тээврийн осол, зөрчил гаргасаар байгаа хот хоорондын тээвэрлэлт эрхлэгч “Арвин шар зам хоршоо”-ны тээвэрлэлтийн үйл ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс зогсоожээ.

Энэхүү шийдвэрийг “Арвин шар зам хоршоо”-ноос эсэргүүцэж, АТҮТ-ийн ажлын байранд дайран орж, албан хаагчдыг хэл амаар доромжлон зүй бус харьцаж, шаардлага биелүүлэхээс татгалзан эсэргүүцэл үзүүлсэн байна.

Хот хоорондын тээвэрлэлт эрхлэгч “Арвин шар зам” хоршооны 4100 ОРА улсын дугаартай такси үйлчилгээний тээврийн хэрэгслийн жолооч 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Хөшөөтийн даваа, Их хөшөөт орчимд жолоочийн буруутай үйлдлээс зам тээврийн ноцтой осол гарган 2 зорчигчийн биед хүнд гэмтэл учруулсан байдаг. Мөн  2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус хоршооны 2892 ОРО улсын дугаартай такси үйлчилгээний тээврийн хэрэгслийн жолооч GPS-ийн төхөөрөмжөө салган мэдээлэл дамжуулалтыг таслаж, гэрээнд заагдсан хөдөлгөөний цагийн хуваарийг зөрчиж, тасалбаргүйгээр буюу хууль бусаар 3 том хүн 1 хүүхэд тээвэрлэх явцдаа зам, тээврийн осолд холбогдсон зэрэг зөрчлүүдийг гаргажээ. Түүнчлэн хоршоонд бүртгэлтэй 53 тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн тохиолдол өмнөх оныхоос 428-аар нэмэгдсэн байна.

Гэрээний үүргийн хэрэгжилтэд анхаарах хууль ёсны шаардлагыг зориудаар мушгин гуйвуулж, жолооч нараа турхиран эсэргүүцэл зарлаж буй нь олон мянган зорчигчдын амь нас, аюулгүй байдлыг үл тоож байгаа үйлдэл боллоо.

Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулж, одоогийн байдлаар 2 сая гаруй зорчигч тээвэрлээд байна. Эдгээр зорчигчдын амь нас, аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл боломжийг хангахын тулд зорчигч тээвэрлэгч аж ахуй нэгжүүдэд шат дараатай хяналт, шаардлагуудыг тавих болно гэдгээ Автотээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ.

Автотээврийн үндэсний төвөөс тээвэрлэлтийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, з...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN