"Мал төхөөрөх үйлдвэр"-ийн зөрчил дутагдлыг арилгахыг үүрэг болгов
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

"Мал төхөөрөх үйлдвэр"-ийн зөрчил дутагдлыг арилгахыг үүрэг болгов

2018.11.05

Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Баруун Монгол Интернэйшл” ХХК-ийн “Мал төхөөрөх үйлдвэр”-ийн бохирын шугам сүлжээнд доголдол үүсэж бөглөрснөөр Рашаант багийн айл өрхүүдийн хашаа, гудамжаар бохир ус урсаж байгаа тухай иргэдээс санал хүсэлт ирүүлсэн байна.

Үүний дагуу аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг 11 дүгээр сарын 3-ны өдөр “Мал төхөөрөх үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үүсээд байгаа бохирын шугам сүлжээний доголдол, үйлдвэрийн зөрчил дутагдлыг шуурхай арилгах талаар холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өгчээ. 

Тухайлбал, “Мал төхөөрөх үйлдвэр”-ийн хог хаягдал болох малын бохир гэдэс дотор, цус, ноос, тос зэргээс шалтгаалан бохирын шугамын хоолой, холбох хэрэгсэлд бөглөрөл үүсэж, айл өрхүүдийн хашаа, гудамжаар бохир ус урссан байна. Тиймээс цаашид “Мал төхөөрөх үйлдвэр”-ийн бохирын шугамын шүүлтүүрийг нэмэгдүүлэх, тунгаагуурын сав байрлуулах, 200 диаметр шугам шинээр тавих зэрэг арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэжээ. 

Мөн “Эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай” МХГ-ын Улсын байцаагчийн хамтарсан зөвлөмж гаргаж, Бохир ус зайлуулах, төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх, үйлдвэрийн бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээний тухай “Амьтан, ургамлын гаралтай тос төв суурин газарт 15.0-25.0 мгл байна” гэсэн заалтыг ханган ажиллах, үйлдвэр үйлчилгээ эрхлэгч нь түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс сэргийлэх, үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх талаар тавьсан шаардлагыг биелүүлж, зөрчлийг бүрэн арилган 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хариу мэдэгдэж ажиллахыг “Баруун Монгол Интернэйшл” ХХК-ийн захирал Ө.Түвдэндоржид анхааруулсан байна. 

Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN