Нийслэлийн Засаг даргад Мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга мэдээ

Нийслэлийн Засаг даргад Мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв

2018.11.02

Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг дарга С.Батболдод Мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв. Нийслэлийн 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Бум-Эрдэнэ нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчин Багшийн мэргэжил дээшлүүлэх инстиут, Нийслэлийн Боловсролын газрын харьяа байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудтай үгсэн тохирч хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг тус сургуульд элсүүлэх, шилжүүлэн суралцуулсныхаа төлөө эцэг, эхээс удаа дараагийн үйлдлээр хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан Мөрдөгчийн мэдэгдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлд заасныг үндэслэн хүргүүлсэн байна.

Энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хэд хэдэн шалтгаан, нөхцөл нөлөөлсөн гэж АТГ-ын мөрдөгч нар үзэж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн М, 32 дугаар сургуулийн захирал М, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын дэд захирал О нар нь Авлигын эсрэг хууль болон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-д заасныг зөрчиж, тухайн салбарт нь үйлдэгдсэн авлигын гэмт хэрэгт хамтран оролцож, өөртөө болон танилууддаа хууль бус давуу байдал бий болгосон. Мөн УИХ-ын гишүүн, нийслэлийн агентлаг, БСШУСЯ-ны нэр бүхий албан тушаалтнууд нь хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг 1 дүгээр сургуульд элсэн суралцуулах агуулга бүхий хүсэлт, чиглэлийг тус сургуулийн захиралд өгч, авлига үүсэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Түүнээс гадна Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэгжүүлдэггүй, эрх зүйн мэдлэг дутмаг, Нийслэлийн Боловсролын газар нь хууль тогтоомж, гаргасан тушаалынхаа биелэлт, хэрэгжилтийг хянадаггүй зэрэг нөхцөл, шалтгаан нөлөөлсөн болохыг Мөрдөгчийн мэдэгдэлд дурджээ.

Мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах, дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдүүлэхгүй байх, албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулах, мэдэгдэлд нэр дурдагдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хариу мэдэгдэхийг хүссэн байна.

Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг дарга С.Батболдод Мөрдөгчийн мэдэгдэл...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN