Өнөөдөр болох үйл явдлууд
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Өнөөдөр болох үйл явдлууд

2018.11.02

Өнөөдөр буюу 201 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр болох зарим үйл явдлын хураангүйг та бүхэнд хүргэж байна

ШУТИС

09:00 цагт: "Төрийн удирдлага" хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 20 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль (хуучнаар КТМС) дээр болно. Утас: 99079520

РЦНК

10:00 цагт: Монголын залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийн "Цагаан Уул" наадам болно. утас: 88012976, 89844589, 80001323

Монголын хүүхдийн ордон

10:00 цагт: Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулах "Нийслэлийн багш-бидний бахархал" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно.Тус үйл ажиллагаанд нийслэлийн сургуулийн өмнөх насны боловсрол, ерөнхий боловсролын сургуульд анхны жилдээ ажиллаж байгаа 750 багш оролцож байгаагаараа онцлоготой. Утас: 99049991, 70113039

Лавай төв

10:00 цагт: Гарал үүсэл нь тодорхой, мал эмнэлгийн зохих үйлчилгээнд хамрагдсан, малын хорио цээртэй халдварт өвчний голомттой нутгаас бэлтгээгүй, эрүүл бэлчээрт идээшилсэн, мах бэлтгэлийн өмнө эмийн үлдэглэлгүй болохыг нь шалгасан “Аюулгүй байдлын баталгаатай мах”-ны өргөтгөсөн худалдааг Монголд Уласд анх удаа зохион байгуулах гэж байна. Утас: 8868-2890

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

13:00 цагт: "Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах" төслийн хүрээнд баригдсан нийт /4 эгнээ шинэ гүүр, 2 эгнээ хуучин гүүр, нүхэн гарц, рамп гүүр/ авто зам, замын байгууламжийн замын хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаа болно. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр нар оролцоно. Утас: 99945858

Монголын хүүхдийн урлан бүтээх төв

13:00 цагт: Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн нэрэмжит "Монгол өв соёл" Дүрслэх урлагийн улсын анхдугаар олимпиадыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулна.  Утас: 11321052, 99189454, 88444845

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн агентлаг

13:00 цагт: Индонез улсын Жакарта хотноо зохиогдсон Азийн III пара олимпод амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн агентлагт хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ.

СУИС

14:00 цагт: “СУИС-ийн эрдэмтдийн их семинар-2018”  тус сургуулийн Оюутан театрт болно. Энэ удаагийн семинараар Монгол Улс дахь нийгэм-хүмүүнлэгийн салбар, тэр дундаа соёл урлаг судлалын судалгааны тэргүүлэх чиглэл болон Соёл урлагийн их сургуулийн судалгааны тэргүүлэх чиглэлийн судалгааг амжилттай хэрэгжүүлэхэд их сургуулийн профессор, багш болон судалгааны тэргүүлэх профессорын багийн гүйцэтгэх үүргийг тодорхойлсон эрдэм шинжилгээ, сургалт, уран бүтээлийн уялдааг сайжруулахад бодит санал дэвшүүлсэн чухал ач холбогдолтой илтгэлүүд хэлэлцүүлнэ. Утас: 99237173

Өнөөдөр буюу 201 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр болох зарим үйл явдлын хураангүй...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN