Монгол Улс боловсролын салбар дахь авлигатай тэмцэх ажлаа эрчимжүүлж байна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга мэдээ

Монгол Улс боловсролын салбар дахь авлигатай тэмцэх ажлаа эрчимжүүлж байна

2018.10.26

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар тус улсын боловсролын салбар дахь авлигатай тэмцэх ажлаа эрчимжүүлж байгаа гэж тус байгууллагын төлөөлөгч өнгөрсөн баасан гарагт хэлсэн байна.

“Боловсролын салбар дахь авлигатай тэмцэх эрчимжүүлсэн кампанит ажлыг саяхан явуулж эхэлсэн. Цаашид бид илүү их хичээл зүтгэл гарган ажиллаж, энэ салбар дахь авлигыг бүрэн байхгүй болгоно” гэж АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Түвшинсайханы Баярхүү сар бүр хийдэг хэвлэлийн хурал дээр хэлжээ.

Энэ кампанит ажлын хүрээнд хоёр долоо хоногийн өмнө хүүхдээ сургуульд оруулах гэсэн эцэг эхчүүдээс Улаанбаатар хотын Нэгдүгээр сургуулийн захирал Гэндэнжамцын Бум-Эрдэнэ хахууль авч байхад нь баривчилсан гэж тус байгууллагаас мэдээлжээ. Нэгдүгээр сургууль нь Монгол Улсад хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг юм байна.

Бум-Эрдэнийг баривчилснаас долоо хоногийн дараа АТГ бас нэгэн нэр хүндтэй Шинэ эхлэл олон улсын дунд сургуулийн захирлыг хахууль авч байхад нь баривчилжээ. Улаанбаатар хотын хүн ам их учраас хүүхдээ нэр хүндтэй сургуульд оруулах тийм ч амаргүй байдаг байна. 2017 оны сүүлийн байдлаар Монгол улсын 3 сая хүн амын тал нь Улаанбаатар хотод амьдардаг болжээ.

Авлигатай тэмцэх чиг үүргийг Авлигатай тэмцэх газар хэрэгжүүлдэг юм байна.

Эх сурвалж: xinhuanet.com

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар тус улсын боловсролын салбар дахь авлигатай...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN