Интерполын даргыг баривчилсан нь бардамнасан, ихэрхүү хандлагынх нь илрэл...
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга мэдээ

Интерполын даргыг баривчилсан нь бардамнасан, ихэрхүү хандлагынх нь илрэл...

2018.10.19

Интерполын ерөнхийлөгч Хятадын иргэн Мен Хонвей 9 дүгээр сарын сүүлээр гэнэт алга болж, үүнээс хоёр долоо хоногийн дараа Хятадын хууль сахиулах байгууллагууд түүнийг баривчилсан талаараа мэдэгдсэн нь дэлхий нийтийг гайхшруулсан билээ.

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Бээжинг олон улсын хэм хэмжээг эрээ цээргүйгээр зөрчиж, цаашид дэлхийн хэмжээний байгууллагын удирдлагаар Хятадын иргэнийг томилоход асар том эргэлзээ төрүүлэхээр алхам хийлээ хэмээн хурцаар шүүмжилж байна.

Үнэн хэрэгтээ олон улсын түвшинд хүн бүрийг цочирдуулсан, Хятадын тоглосон энэхүү богино, хар кино нь Хятадын удирдлагууд Интерпол руу Мен Хонвейг нууцаар баривчилсан даруйдаа эсвэл хугацаа алдалгүйгээр утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдсэн бол байдлыг огт өөрөөр эргүүлэх боломжтой байв. 

Гэвч Бээжингийн зүгээс хэрэг явдлын талаар хугацаа алдан, итгэмээргүй, товчхон өгсөн тайлбар нь зарим олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд урьдаас төлөвлөсөн, санаатай үйлдэл хэмээн хардахав хүргэв. Гэтэл ямар зорилгоор гэж? Хэрэв үнэхээр санаатай үйлдэл байсан бол Хятад улс өөрөө өөрийнхөө хөл рүү буудсан хэргээс цааш хэтрэхгүй.

Эсвэл ингэж гэнэт баривчилсан нь Мен асар том улс төрийн асуудалд орсонтой холбоотой байж болох ч үнэн хэрэгтээ түүнийг дан ганц авлигын хэрэгт сэжиглэн, цаашид үүсэх үр дагаврыг нь бодолгүйгээр шууд эхний ээлжинд баривчилсан байх магадлал илүү өндөр байна. 

9 дүгээр сарын 25-ны өдөр Мен Интерполын төв байрладаг, өөрийн эхнэр ихэр хүүхдүүдийн хамт амьдардаг Францын Лион хотоос нисэж,  Бээжин хотод газардсан даруйдаа авлигын хэрэг мөрдөгч нарт баривчлагджээ. Тэрээр Вичат (Wechat) мессенжерээр эхнэр рүүгээ эхлээд “Миний дуудлагыг хүлээж бай” гэж бичсэнээс 4 минутын дараа хутганы дүрслэл (emoji) илгээсэн нь өөрийгөө аюулд өртсөнийг илтгэсэн явдал байжээ.

Мений эхнэр нөхрөө алга болж, 10 дугаар сарын 7-ны өдөр баривчлагдсан гэдгийг нь дуулах хүртэл нэг хүн өөр рүү нь залгаж, Хятадын хууль сахиулах байгууллагын өмнөөс ярьж байна хэмээн сүрдүүлснээс өөр ямар ч мэдээлэл авч чадаагүй тухайгаа мэдэгджээ. Тэрээр 10 дугаар сарын 5-ны өдөр нөхрөө алга болсныг олон нийтэд зарлаж, Францын цагдаагийн байгууллага болон Интерполыг Бээжингээс сураглаж өгөхийг хүсэхэд ч Хятадын удирдлагууд бүтэн хоёр өдрийн дараа л мэдэгдэл хийсэн юм. 

Эх сурвалж: scmp.com

Интерполын ерөнхийлөгч Хятадын иргэн Мен Хонвей 9 дүгээр сарын сүүлээр гэнэт ал...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 2
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN