Үнэт цаасны 31 компани хувь нийлүүлсэн хөрөнгөө зохих хэмжээнд хүргэжээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга мэдээ

Үнэт цаасны 31 компани хувь нийлүүлсэн хөрөнгөө зохих хэмжээнд хүргэжээ

2018.10.10
  Санхүүгийн зохицуулах хороо 2016 оны 94 дүгээр тогтоолоороо үнэт цаасны зах зээлд зарим зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн баталсан. Уг тогтоолын 2 дугаар хавсралтад заасан 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс баримтлах хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаанд 30 сая, үнэт цаасны брокер 100 сая, дилер 200 сая, андеррайтер 1.0 тэрбум төгрөг байхаар тус тус тогтоосон юм.

Өнөөдрийн байдлаар үнэт цаасны зах зээлд дээрх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн дагуу нийт 53 аж ахуйн нэгж эрхэлж буйн 11 нь хөрөнгө оруулалтын зөвлөх, брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагааг давхар гүйцэтгэж байгаа бол 1 компани хөрөнгө оруулалтын зөвлөх, брокер, дилерийн, 11 нь брокер, дилер, андеррайтерийн, 19 нь брокер, дилерийн үйлчилгээг хавсарч, мөн 11 нь зөвхөн дилерийн үйл ажиллагаа явуулж байна. Хэд хэдэн төрлийн тусгай зөвшөөрлийг давхар эзэмшиж буй компаниудад тухайн үйл ажиллагаа бүрд ногдох хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүрчлэн хангах шаардлагыг Хороо тавьж буй бөгөөд тухайлбал, хөрөнгө оруулалтын зөвлөх, брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагааг бүгдийг нь эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан компани нийтдээ 1 330 сая төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгө буюу дүрмийн сантай байх учиртай юм.

Дээрх тогтоолын хэрэгжилтийг нягтлан үзэхэд өнөөдрийн байдлаар 53 компанийн 31 нь хувь нийлүүлсэн хөрөнгөө бүрэн бүрдүүлээд ажиллаж байгаа бол 22 нь бүрдүүлэх шатандаа явж байна гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ.

 Санхүүгийн зохицуулах хороо 2016 оны 94 дүгээр тогтоолоороо үнэт цаасны за...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN