Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томиллоо
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томиллоо

2018.10.10
 Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.09) хуралдаан 11 цаг 43 минутад, гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа энэ өдрийн хуралдааныг даргалав.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ж.Мөнхбат нар байр сууриа илэрхийлж, горимын санал гаргасан. Гишүүдийн зүгээс Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлд УИХ -дахь АН-ын бүлэг завсарлага авсан тул хамт өргөн мэдүүлсэн долоон хуулийн төсөл, УИХ-ын  хоёр тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлуулах шаардлагатай гэж үзсэнийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, “С.Бямбацогт нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэний дараа уг асуудлыг хэлэлцье” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр, О.Батнасан, Л.Мөнхбаатар нараас 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, “Төрийн өмч, хөрөнгийг зөв зохистой, үр ашигтай ашиглах,  төрийн санхүүгийн удирдлагыг төлөвшүүлэх, төрийн байгууллага, олон нийтэд үнэн зөв, бодитой тайланг хүргэхэд төрийн аудитын байгууллага чухал үүрэг гүйцэтгэдэг. Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого тодорхой болсноор төрийн бодлогын хэрэгжилтэд төрийн аудитын оролцоо нь тодорхой, үйл ажиллагаа нь нэгдмэл, нэг зорилгод чиглэгдэх болно” гэдгийг онцоллоо.

Хуралдаанд Үндэсний аудитын газрын орлогч дарга С.Оюунбилэг холбогдох албан тушаалтнууд оролцсон. Тогтоолын төсөлтэй холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат асуулт асууж, хариулт авсны дараа байр сууриа илэрхийлэв. Тэрбээр  тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Үндэсний аудитын газрын үйл ажиллагаа  хараат бус байж, олон улсын стандартад нийцсэн, улс төрөөс ангид байх ёстойг анхаарууллаа. Ингээд “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуралдааны төгсгөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргыг сонгох Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлд, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 83 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм”-ийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасныг үндэслэн уг зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томилж, зөвлөлийн ажиллах журмыг баталж, мөрдөн ажиллахыг даалгахаар тусгажээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн  олонх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томилохыг дэмжиж,  Байнгын хорооны тогтоолын төслийг  батлав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.09) хурал...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN