АНУ-ын Төрийн департаментын өндөр албан тушаалтан айлчилж байна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

АНУ-ын Төрийн департаментын өндөр албан тушаалтан айлчилж байна

2018.10.10
 ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн Д.Даваасүрэн 2018 оны 10 дугаар сарын 9-нд АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч П.Мерфиг ГХЯ-нд хүлээн авч уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын харилцааны сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Юуны өмнө талууд хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэж, саяхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн айлчлалын дүнд сэтгэл нэн ханамжтай байгаагаа харилцан илэрхийлэв.

Хоёр тал айлчлалын дүнгээр гарсан Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, АНУ-ын Хамтарсан мэдэгдэл, Монгол, Америкийн эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-ийн хооронд байгуулсан 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгох Хоёр дахь Компакт гэрээг тууштай хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотлов.

Уулзалтын үеэр хоёр тал Ерөнхий сайдын айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ,  2018 оны сүүл, 2019 оны эхээр зохион байгуулахаар төлөвлөсөн улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах болон эрчим хүчний зөвлөлдөх уулзалтуудын бэлтгэлийн талаар ярилцав.

Монгол Улс өнгөрсөн 7 дугаар сард Вашингтон хотноо болсон Шашны эрх чөлөөний асуудлаарх Сайд нарын Бага хуралд оролцож, түүний мөрөөр бодитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа П.Мерфи илэрхийлэв. Тэрбээр манай тал Шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдыг томилж,  улмаар  2019 онд  Азийн Буддистуудын Энхтайвны төлөө бага хурлыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж байгаад баяр хүргэж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хоёр талын харилцаанд иргэд хоорондын хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэж байгааг хоёр тал тэмдэглэж,  2019 оныг Монгол-Америкийн залуучуудын жил болгон зарлах, энэ хүрээнд хоёр орны залуучуудын Фэйсбүүк Форумыг хамтран зохион байгуулах асуудлаар ярилцав. ТНБД Д.Даваасүрэн Америкийн Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын харилцааг гүнгийрүүлэн хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлж, цаашид нягт хамтран ажиллах сонирхолтойгоо нотлон, тус байгууллагын удирдлагыг Монголд урьж байгааг мэдээлэв.

Ноён П.Мерфи Монголд байх хугацаандаа мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Шадар сайд Ө.Энхтүвшин нарт бараалхаж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзана. Тэрбээр мөн МҮОНРТ-д ярилцлага өгч, АНУ-д их, дээд сургууль төгсөгчдийн төлөөлөлтэй уулзана.

  ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн Д.Даваасүрэн 2018 оны 10 дугаар сарын 9...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN