“Эв нэгдэл”-ийн төлөө Дуатлоны УАШТ-д оролцохыг урьж байна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Урлаг спорт

“Эв нэгдэл”-ийн төлөө Дуатлоны УАШТ-д оролцохыг урьж байна

2018.09.20

Гүйлт-Дугуй хосолсон дуатлоны спорт манай оронд 2004 оноос эрчимтэй хөгжиж ирсэн боловч улсын аварга шалгаруулах тэмцээн явагдаж байгаагүй билээ. Тэгвэл Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос санаачилж, Монголын Триатлоны холбоо, “Ironman Mongolia” клубууд хамтран Дуатлоны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулж байна. “Эв нэгдэл” уриан дор зохион байгуулагдах уг тэмцээн энэ сарын 22-нд буюу автомашингүй өдөр нийслэл хотноо явагдана.

Тэмцээн эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч, хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорих хүсэлтэй хүн бүрт нээлттэй бөгөөд гурван ангилалд нийт 9 гараатайгаар зохион байгуулагдах юм. Тодруулбал мэргэжлийн ангиллын тамирчид эрэгтэй, эмэгтэй, 1-р ангиллын сонирхогчид, багийн буухиа гэсэн 4 төрлөөр 10 км гүйлт, 20 км дугуйтай уралдаж хурд хүчээ сорих бол сонирхогчид 5 км гүйж, 10 км дугуйтай уралдаж өрсөлдөх юм байна. Хүүхэд багачуудад зориулж 9-11, 12-14 насны ангилалд мөн 5 км гүйлт, 10 км дугуйн уралдааны 2 гараа гарах ажээ.

Тэмцээнийг цаашид уламжлал болгон жил бүрийн 9-р сарын 22-ний автомашингүй өдрөөр зохион байгуулахаар зорьж байгаа бөгөөд үндэсний эв нэгдлийн томоохон цугларалт, арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байгаагаа зохион байгуулагчдын зүгээс илэрхийлж байлаа. Нийт иргэд, хүүхэд, залуучуудаа хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорьж “эв нэгдэл” дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнд нэгдэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл, тэмцээнийг удирдамжийг “facebook”-ийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо,  Ironman club of Mongolia хуудаснаас авч болно.

Гүйлт-Дугуй хосолсон дуатлоны спорт манай оронд 2004 оноос эрчимтэй хөгжиж ирсэ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN