Зуун жилийн түүхтэй анхны бага сургууль музей боллоо
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Зуун жилийн түүхтэй анхны бага сургууль музей боллоо

2018.09.13

Орчин цагийн тэнхимийн сургалтын суурийг тавьсан Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн анхны бага сургуулийн 100 жилийн ойг үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, төгсөгчид, нутгийн зон олон хамтдаа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Улсын ууган бага сургуулийн энэхүү түүхт ойг угтаж сургуулийн хичээлийн болон дотуур байрыг 100 жилийн тэртээх загвар, төрхийг нь хадгалан сэргээн завсарласан юм.

Хуучны түүх өгүүлэх ном сурах бичиг, хөгжмийн зэмсэг, дүрэмт хувцас, гэрэл зураг, бүтээлээр нь үзэсгэлэн гаргасан тус сургуулийг энэ өдрөөс эхлэн аймгийн ИТХ-ын шийдвэрээр улсын хамгаалалтад авч, боловсрол, өв соёлын түүхэн музей болгож байна.

Баярын арга хэмжээнд оролцсон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн 100 жилийн түүхтэй энэ сургуулиас архангайчууд төдийгүй улс орондоо алдартай олон эрдэмтэн мэргэд, багш сэхээтнүүд төрж гарсныг тэмдэглэн баяр хүргэж, Улсын Их Хурлын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжиллаа. Мөн тэрбээр музейн сан хөмрөгийг баяжуулах сайн үйлсэд нэгдэхийг 100 жилийн ойн өдөр ихтамирчууддаа уриалсан юм. Үүний зэрэгцээ 100 жилийн ойн босгон дээр хөдөлмөрөө үнэлүүлж Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм цолоор шагнагдсан нутгийн уугуул багш М.Нацаг-Юмд хүндэтгэл үзүүллээ.

Ойн хүрээнд түүх өгүүлсэн баримтат кино бүтээж, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдыг оролцуулсан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулжээ. Хан-Өндөрчүүдийн хувьд энэ жил баярт үйл явдлаар дүүрэн байна. Бага сургуулийн 100 жилийн ойгоо тэмдэглэхийн сацуу анх удаа гэрэл цахилгаантай холбогдох гэж байна.  Дашрамд дурдахад, Богд хаант Монгол Улсын анхны бага сургууль 1917 онд Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөрийн хийд орчим байгуулагдсан түүхтэй.





Орчин цагийн тэнхимийн сургалтын суурийг тавьсан Архангай аймгийн Ихтамир сумын...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN