Улс төрийн хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга мэдээ

Улс төрийн хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ

2018.09.08

УИХ-аас “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Тус ажлын хүрээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэд, түүний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Цагаатгах ажлыг зохион байгуулах Нийслэлийн салбар комиссоос 2018 оны есдүгээр сарын 5-ны өдөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комиссын гишүүн, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Тэргүүлэгч С.Мөнхчулуун, Нийслэлийн Архивын газрын дарга, Нийслэлийн салбар комиссын гишүүн С.Гаваа, НИТХ-ын Захиргаа бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил, Нийслэлийн салбар комиссын нарийн бичгийн дарга М.Халтар нар хэлмэгдэгсдийн үр хүүхдийн төлөөлөл болон “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ын төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн мөнгөн тусламж үзүүллээ.

Энэ үеэр “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ын тэргүүн Д.Дашдаваа “Өнөөдөр бид бүхнийг урин санал хүсэлтийг минь сонсч, мөнгөн тусламж үзүүлж байгаа та бүхэнд баярлаж байна. Мөн энэ онд УИХ-аас хэлмэгдэгсдийн ар гэрт орон сууц олгох тухай шийдвэр гаргасанд талархаж байна” хэмээн баярласан сэтгэгдлээ илэрхийлэв. 

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс болон Цагаатгах ажлыг зохион байгуулах Нийслэлийн салбар комисс нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нэр төрийг нь сэргээлгэх, тэдний дурсгалыг мөнхжүүлэх, нөхөн олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг олон нийтэд тайлбарлан таниулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээр энэ жил 20 дахь жилдээ ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сонгинохайрхан уулын бэлд байрлах Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн “Дурсгалын хөшөө”-г тохижуулах ажлын зардалд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос 5 сая төгрөгний санхүүжилтийг олгоод байгаа юм.

НИТХ-ын ХМОНХХ

УИХ-аас “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр&r...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN