Дуурийн урлагийн төрөлд багтах кантатыг ХЦДБЧ анх удаа туурвилаа
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Урлаг спорт

Дуурийн урлагийн төрөлд багтах кантатыг ХЦДБЧ анх удаа туурвилаа

2018.09.03

ХЦДБЧ түүхэндээ анх удаа дуурийн урлагийн томоохон төрөл болох кантатыг “Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны түүхт 70 жил”-ийн ойг тохиолдуулан “Байтаг богд” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болгохоор болжээ. Уг бүтээлийг ХЦДБЧ-ын дарга, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Б.Ганхуяг зохиосон бол ерөнхий цомнолыг “Тань руу нүүж явна” киноны зохиолч, СГЗ С.Оюун, найрал дууны үгийг ХЦДБЧ-ын Уран бүтээлийн албаны дарга, ерөнхий найруулагч, дэд хурандаа У.Пүрэвсүрэн бичжээ.

Чуулгын уран бүтээлчид “Байтаг богд” кантата бүтээлээ 2018 оны есдүгээр сарын 14-ний өдөр болох “Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 70 жил”-ийн ойд зориулсан  хүндэтгэлийн тоглолтод бүрэн эхээр нь тоглох бөгөөд ХЦДБЧ-ын найрал дууны алба, хөгжим албаны бүх уран бүтээлчид оролцож ХЦДБЧ-ын дуучин, ахлах ахлагч Ш.Лхагвасүрэн гоцлон дуулах юм. Ойролцоогоор 14 минут үргэлжлэх энэхүү томоохон бүтээл нь энх цагийн байдлыг харуулсан эхлэл хэсэг, тулгаралт болж буй өрнөл хэсэг, тулгаралт дуусаж тайван болсон тухай тайлал хэсэг, хойч үе нь энэ тухай эргэн дурсаж байгаа төгсгөл хэсэг гэсэн дөрвөн хэсгээс бүтжээ. Нэг талаараа энэ бүтээл нь зохиогчоос асар их ур чадвар, цаг хугацаа, мэдрэмж, хүч хөдөлмөр шаардаж байгаа ч нөгөө талаас чуулгын уран бүтээлчдийг томоохон бүтээлд оролцуулж мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бусдаас ялгарах байдлыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Өнгөрсөн онд ХЦДБЧ-ын найрал дуучид Төрийн соёрхолт Ц.Чинзоригийн бичсэн “Илдэн уулсын цуурай” араториг тавьсан нь энэхүү кантатыг бүтээн тоглох туршлага, урам зориг болж өгсөн гэлээ. Кантата гэдэг нь тодорхой сэдэв, агуулгатай бөгөөд үзэгч олонд бодрол ухаарал, сэтгэлийн тайтгарлыг авчирдаг. Хөгжмийн зэмсэгүүд, найрал дуучид гээд бүгд удирдаачийн удирдлагад багтан нэгэн цөм болж аялгуу эгшгийг илэрхийлдэг гэж хэлж болно. Иймдээ ч ХЦДБЧ-ын хамт олон “Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны түүхт 70 жил”-ийн ойд зориулан дархан хилийн ариун шугамын төлөө халуун амь бүлээн цусаа хайрлалгүй тэмцсэн баатарлаг хилчдийн гавьяаг “Байтаг богд” кантатаараа илэрхийлэхийг зорьсон байна.

ХЦДБЧ түүхэндээ анх удаа дуурийн урлагийн томоохон төрөл болох кантатыг “...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN