Эгэл эмчийн ээдрээт тавилан
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Таны амралтанд

Эгэл эмчийн ээдрээт тавилан

2010.08.09
 Л.Дэндэв нь 1904 онд хуучнаар Түшээт хан аймгийн Эрдэнэ ван хошуу одоогийн Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн сумын нутаг Охиндой хэмээх газар Лувсандашийн IV хүү болон мэндэлжээ. Тэрээр бага насаа элэг бүтэн эцэг эхийн хайранд умбаж өсчээ. Лувсандаш хүү Дэндэвийгээ найман нас хүрмэгц хадан гэртээ  хонхны дуутай очих юмсан хэмээн нутгийн нэгэн ламд шавь оруулжээ.  Гэсэн хэдий ч Лувсандашийн хүслээр болсонгүй хүү Дэндэв нь лам багшийнхаасаа оргон гарч гэртээ ирсэн байна. Ийнхүү Дэндэв эцэг Лувсандашдаа туслан аар саар ажил хийхийн хамтаар бие даан бичиг үсэг сурах зэргээр наадан тоглох завгүй ажилласаар нэг л мэдэхэд 17 нас хүрчээ. Энэ үед Дэндэв нутгийн хэдэн залуустай нэгдэн ардын журамт цэрэгт элсэн орсон байна. Тэрээр цэргийн эрдэмд шамдан суралцаж улмаар Хиагт болон Нийслэл хүрээг чөлөөлөх дайнд оролцжээ. Улмаар Дэндэвийг бичиг үсгийн боловсролтой болохоор нь журамт цэргийн штабт бичээчээр ажиллуулах болжээ.
Тунч удсангүй Дэндэв нь 1922 онд бүх цэргийн ерөнхий сургуульд элсэн орж амжилттай суралцаж төгсөөд цэрэг дайчдын бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор тэдэнд багшлах болсон байна. Л.Дэндэвийн ажлыг удирдлагаас нь үнэлэн 1924 оны намар ЗХУ-ын Ленинград хотноо явж хэл бичгийн сургуульд явуулжээ. Тэрээр тус сургуульдаа гурван жил суралцаж төгсөөд 1927 оны эхээр  эх нутагтаа эргэн ирж хоршоонд хэлмэрчээр ажиллажээ. Тухайн үед мэдлэг чадвартай боловсон хүчин муу байсантай холбоотойгоор Дэндэвийг тэр жилийнх нь өвөл Цэцэрлэг Мандалын аймгийн хоршоонд ангийн даргаар ажилуулах болжээ. Түүний мэдлэг чадвар ганцхан Цэцэрлэг мандалын аймагт хэрэгтэй байсангүй жилийн дараа буюу 1928 онд Улиастайн хоршооны ангийн даргаар ажилласан байна.
1931 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Улсын биеийн тамирын хороон даргаар томилогдон биеийн тамирыг сайжруулах талаар хүчээ дайчлан ажиллаж байжээ.
Л.Дэндэв нь 1931 оны 10 дугаар сард ЗХУ-ын Ленинград хотод Цэргийн эмнэлгийн академид суралцан 1936 онд төгсгөн ирж бүх цэргийн эмнэлгийн даргаар хошууч генерал цолтой ажиллах болжээ. Тухайн үед молгол улсын зүүн хязгаараар хилийн байдал түгшүүртэй цэргийн эмнэлгийн байдал хүнд эмийн хангамж муу, унаа хүрэлцээгүйн улмаас өвчтөнийг эмчлэх ажил хүндрэлтэй байжээ. Харин цэргийн эмнэлэгт голдуу ЗХУ-ын хашир туршлагтай эмч нар ажиллаж байсан учраас эмнэлэгийн ажил зогсолгүй явж байлаа.  
Л.Дэндэв ийм хүндхэн газар эхнэр Мөнхтөмөр, хүү Цэцэрлин нарын хамтаар өөрийн хүч чадлаа гарган  ажиллажээ.
1937 оны 8 дугаар сарын 22-нд ЗХУ-ын Батлан Хамгаалах Яамны урилгаар явж байсан Г.Дэмид ЗХУ-ын нутаг “Тайга” станц дээр гэнэт нас барж түүний уй гашуудлыг тайлж амжаагүй байхад ЗХУ-ын ДХАК-ын орлогч сайд М.П.Фриновский, ЗХУ-ын Батлан Хамгаалах Яамны орлогч сайд В.В.Смирнов, ЗХУ-аас монголд суух шинэ элчин сайд С.Н.Миронов нар ямар ч урилга заллагагүй Монголд гэнэт хүрэлцэн ирснээр хар дарсан жилүүд болох үй олноор нь хоморголон баривчлах үйл ажиллагаа буюу их хэлмэгдүүлэлтийг эхлүүлжээ.
1937 оны 9 дүгээр сарын 10-ны орой ажил тарахын өмнөхөн Цэргийн Яамны гол удирдлагуудыг ДЯЯ-н дээр Х.Чойбалсан дууджээ гэсэн тушаалын дагуу тус яамны бүх удирлагууд цугларчээ. Тэд ДЯЯ-ны үүдэнд хүлээн зогсохдоо чухам ямар ажил гарсныг мэдсэнгүй лав л ноцтой байдал бий болсон нь зайлшигүй хэмээн дор бүрнээ таамаг дэвшүүлэн ярилцаж нэг л таамагт нэгдэн япон цэрэг зэвсгий хүчээр дайран орж ирснээс зайлшгүй гэж тааварлан ярьцгааж байхад ДЯЯ-ны жирийн ажилчид мөн л  мэдсэнгүй Чойбалсангийн тушаалын дагуу ажил дээрээ байсан хэсэг нь ажлын байран дээрээ байхгүй нэг нь яаралтайгаар цугларч байлаа.
Тэдгээр Цэргийн Яамны удирдлагуудын дотор Цэргийн эмнэлэгийн дарга Лувсандашийн Дэндэв ч ирсэн  байлаа.
Энэ үед Чойбалсан ДЯЯ-ны ажилчиддаа тэдгээр хүмүүсийг нэг нэгээр цувуулан баривчилах тушаал өгч тэр шөнөдөө дээрх бүх хүмүүсийг баривчилсан  байдаг.
Тэдгээрийн нэгэн болох Л.Дэндэвийг 1937 оны 9 дүгээр сарын 10-ний шөнө  Маршил Чойбалсангийн гарын үсэгтэй 67 тоот ордерээр шийдвэрлэн баривчилсан байдаг.
1937 оны 9-р сарын 11-ний өдөр Х.Чойбалсан  ДЯЯ-ны ажилчдад үүрэг өгөхдөө бид хувьсгалын эсэргүү япон тагнуулчдыг баривчиллаа. Өдөр шөнөгүй байцааж 25-ны дотор дуусга, хэрэг хүлээхгүй нэгийг П.Гэндэнгийн мэдүүлгээс иш татаж байцаа гэсэн нь Х.Чойбалсангийн амаар хэлэгдсэн М.Фриновскийн тушаал байлаа.
Л.Дэндэвээс анхны мэдүүлгийг 1937 оны 9 дүгээр сарын 18-нд авсан байх ба бүхэл бүтэн 8 хоногийн дараа байцааж шууд л хэргийг нь хүлээлэгсэн байдаг. Гэхдээ энэ 1937 оны 9-р сарын 18-ны мэдүүлэг нь анхны мэдүүлэг гэдэг эргэлзээтэй юм. Яагаад гэвэл түүнийг 8 хоног хадгалах гээгүй л байх гэлтэй. Л.Дэндэвийг үүнээс өмнө байцаасан боловч тэр хэрэг хүлээгээгүй учир бичиж аваагүй бололтой. Харин элдэв тамлалтын эцэст тэдний юу гэж асуусныг хүлээх болсон ажээ.
Тус мэдүүлэгтээ “миний бие 1931 оны 8 дугаар сарын 25-нд Би тэр үед энгийн газар ажиллаж байсан. Дэмид намайг цэрэгт татаж авч цэргийн эмнэлгийн дээд сургуульд СССР-т явуулахаар болсон бөгөөд намайг гэртээ аваачаад Монгол улсыг тусгаар нэгэн ихээхэн улс болгохыг бодож явдаг бөгөөд Дэндэв чамайг энэ зорилгод оролцох болов уу хэмээн санаж явдаг. Монгол үндэстнийг нэгтгэн нэгэн ихээхэн улс болгохыг бодож явдаг. Үүнийг Холбоот улс зөвшөөрөхгүй учраас холбоо харилцаагаа таслан япон улсыг түшиглэж тэдний тусламжаар явуулах гэж буй тул Дэндэв чи миний эсэргүү байгууллагад орох хэрэгтэй гэснийг даруй зөвшөөрч элсэн орсон.” хэмээн тулагсан хэргийг нь хүлээсэн байна.
Мөн “Дэндэв би Холбоот улсад цэргийн эмнэлгийн дээд сургуульд явахдаа өөрийн энэ эсэргүү байгууллагаас нам засгийг устгаж дээрх зорилгыг ханган биелүүлэх зорилготой явсан” гэжээ.   Энэ нь тангараг өргөсөн эмч хүний хувьд байж болошгүй зүйлсийн нэг бөгөөд зодуур нүдүүрийн доор тэсэлгүй тулгсан хэргийг нь хүлээсэн байна.  Мөн Л.Дэндэв дараагийн мэдүүлэгтээ “Би төгсөж ирээд бүх цэргийн эмнэлгийн дарга болмогц улаан цэргийн эмнэлгийг хорлон сүйтгэх, нам засгийн удирдагч нарт хор өгч алах даалгавар авсан.” гэж мэдүүлсэн байдаг.
Мөн “Дэмид намайг элсүүлж авахдаа Дашчирав, Самбуу, Өлзийбат, Баттөмөр, Дашцэвэг, Дарьзав, Малж, Адъяа, Бэх-Очир, Тамзав, Жамъянжав, улаан хамар Гомбо нар манай эсэргүү байгууллагын гишүүн гэж хэлж байсан” хэмээжээ. Дээрх мэдүүлэгүүдээс үзэхэд логик дараалалын хувьд маш нарийн зохиосон дараа дараагийн хүлээлгэх хэрэг болон баривчлах хүмүүсийн нэрсийг гаргуулдаг тэр л зарчмаар явагдсан нь тодорхой харагдаж байна. Мөн Дэмидээс цэргүүдийг хорлох даалгавар авсан бөгөөд тус даалгавараа биелүүлсэн хэмээн хэргээ хүлээсэн хэдий ч зарим мэдүүллэгүүдийнхээ дунд нь энэ бүгд нь худал юм шүү гэдгийг илэрхийлсэн байна. Энэ талаар баримт сөхвөл “Өнгөрсөн өвлөөс эхлэн цэргүүд цусаар чацга алдаж үхэх явдал үргэлжилсэн. Том том зэс тогоо нь зайлуургүй (доторгүй) болсон учраас ингэж байна гэж Дэмидэд хэлсэн. Дэмид түүнийг засах нь чиний үүрэг биш шүү. Чи ямар бэлтгэлийн дарга биш гэсэн.” гэжээ. Үүнээс харахад Дэмидээс зас хэмээсэн болохоос тэрчигт үргэлжилүүл гээгүй бололтой.
1937 оны 9 дүгээр сарын 21-нд хувьсгалын эсэргүү тагнуулын байгууллагын хэргийг таслан шийтгэсэн тухай Дээд Шүүх таслах газрын 39 дүгээр тогтоолд “Дэндэв бол дээр цагаас эхлэн хувьсгалын эсэргүү байгууллагын идэвхтэй гишүүн явсан, эмнэлгийн мэргэжилтэй болох учир улсыг батлан хамгаалах хүчнийг сулруулахын тул цэргүүдийг олноор хорлон алах явдлыг зохион явуулснаас цэргүүд нь өвчилсөн төдийгүй үхүүлэх явдлыг үлэмжхэн тоонд хүргэсний дээр цэргийн эмнэлгийн эм ба элдэв хэрэглэгдэхүүнийг хорлон сүйтгэж байснаас гадна хувьсгалын удирдагчдыг алах тухай хор найруулах даалгаврыг авсан ба ялангуяа хувьсгалын удирдагч Чойбалсанг алах үүргийг биедээ хүлээжээ.”  гэж Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 43, 44, 45, 47, 9 дүгээр бүлгийн 1 дүгээр ангид заасныг баримтлан цаазаар авах ял оногдуулжээ. 1958 оны 11 дүгээр сарын 11-нд Шалгах хэлтэс ба Цагаатгах комиссын дарга С.Чойжамцад өргөдөл бичиж 1937 онд миний эцгийг баривчлан авч 14-ийн хэрэг гэгчид оруулан буудан алсан тул хэргийг нь шалгаж өгнө үү гэж хүү Цэцэрлин нь өргөдөл бичсэн байна. Л.Дэндэвийн хэргийг шалгаад 1961 оны 6 дугаар сарын 24-нд гаргасан тодорхойлолтонд “Дотоод Явдлын Яам нь Дэндэвт холбогдох хууль ёсоор шалгаж магадласан хэргийн ямар ч материалгүй байсан атал түүнийг улс төрийн гэмт хэрэгт холбогдуулан дайчилж улмаар мөрдөн байцаалтыг явуулахдаа хууль бус арга хэрэглэн хувьсгалын эсэргүү ноцтой хүнд гэмт хэрэг тулган хүлээлгэж шийтгүүлсэн болох нь тодорхой байна”* (*) гэж дүгнэн цагаатгах санал тавьсан байна. 14-ийн хэрэгт шийтгүүлсэн цэргийн албан хаагчдын мэдүүлгүүд зөрж энэ хэрэгт шийтгүүлээгүй ч гэсэн бусад цэргийн албан хаагчдын мэдүүлгүүд бас л тэдний мэдүүлэгтэй зөрж байсан нь хилс хэрэгт болохыг батлах нэгэн баримт болсон байна. Эдгээрийг үндэслэн Л.Дэндэвийг 1962 оны 2 дугаар сарын 13-нд Цагаатгах комиссын 80 дугаар тогтоолоор цагаатгасан байна.
Улс Төрийн Талаар Хэлмэг­дэгсдийн Судалгааны Төвийн Эрдэм шинжилгээний ажилтан П.Хүрэлбаатар

 Л.Дэндэв нь 1904 онд хуучнаар Түшээт хан аймгийн Эрдэнэ ван хошуу одоогийн...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN