Баянхошуу дэд төвийн 240 ортой хүүхдийн цэцэрлэг есдүгээр сард ашиглалтад орно
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Баянхошуу дэд төвийн 240 ортой хүүхдийн цэцэрлэг есдүгээр сард ашиглалтад орно

2018.08.10

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Улаанбаатар хотод хийгдэж буй дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав.

Эхлээд нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийн аеротенкын бетон хийцийн ажилтай танилцлаа. УСУГ-ын харьяа Төв цэвэрлэх байгууламж 1964 оноос үйл ажиллагаа явуулж, нийслэлчүүдийн хэрэглээний усыг цэвэршүүлж байна. 


Тэнд өдөрт Улаанбаатарчуудын хэрэглэсэн 140-160 мянга орчим шоо метр бохир усыг цэвэрлэдэг бөгөөд үүний тулд анхдагч бохир хүлээж авах дөрөв, хоёрдогч бохир усыг цэвэршүүлэх таван тогоо бүхий тунгаагуур ажилладаг юм байна. Анх байгуулагдсанаас хойш тоног төхөөрөмжийн сайжруулалтын засварууд хийгддэг ч аеротенкийн бетон хийцийн засвар огт хийгдээгүй байна. Одоогийн байдлаар 1-р аэротенкийн засвар бүрэн хийгдэж, хоёрдугаар аэротенкийн засварын ажил 50 хувьтай байна. Засвар хийгдсэнээр биологи цэвэрлэгээ сайн хийгдэх нөхцөл бүрдэх аж.

Үүнээс гадна Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй Баянхошуу дэд төвд баригдах 240 ортой хүүхдийн цэцэрлэг, Бизнес инкубатор мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын явцтай танилцсан юм. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү гүйцэтгэгч компаниудын төлөөлөлд хандан ажлын явцыг түргэвчилж, заасан хугацаандаа, чанартай барилга хүлээлгэн өгөхийг үүрэг болгов. 240 ортой хүүхдийн цэцэрлэгийг ирэх сарын 15-нд, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгыг 30-ны өдөр хүлээлгэн өгөх юм байна.

Мөн Баянхошуу дэд төвийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлын явцтай мөн танилцав. Тус ажлын гүйцэтгэл одоогийн байдлаар 80 хувьтай байгаа. Тендерийн хугацаанд ажил бүрэн амжиж дуусна гэдгийг гүйцэтгэгч “Хангилцаг” ХХК-ийн ерөнхий менежер хэлж байлаа. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү үерийн хамгаалалтын шатны модон тавцанг найдвартай бат бөх материалаар сольж хийх үүрэг даалгавар өглөө.  

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Улаанбаатар хотод хийгдэж буй дэд бүтэ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN